Б.Игорь: Монголын анхны рекламны зураачдын нэг нь би

Б.Игорь: Монголын анхны рекламны зураачдын нэг нь би
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач, бурхан урлаач Б.Игорьтой ярилцлаа.
 
Таны аав цэргийн мэргэжлийн хүн байсан гэсэн. Яг юу хийдэг байсан бэ, ээжийнхээ тухай ч бас дурсахгүй юу?
 
-Аав маань Цэргийн яамны нөхөн хангах хэлтсийн дарга, ээж минь эмч хүн байсан. Би Дорнод аймгаас ажлын гараагаа эхлүүлсэн ч намайг бага байхад манайх гэдэг айл хотод байдаг байлаа. 
1952 онд аав маань Дорнод аймаг руу шилжсэн. Үндсэндээ Дорнод аймгийн хүн болж, суурьшсан гэхэд болно. Би 1954 онд тус аймгийн Баяндун сумын Түргэний гол гэдэг газар сүү тосны тасагт ажилладаг авга эгч дээрээ очлоо. Тугал хариулах, орой сааль, сүүний ажилд тусалж өөрөө ч амарсан аятай хорвоогийн хэдэн өдрийг элээж суусан. Тухайн үед орой үдшийн цагаар тэр хавийн охид, залуус бүжиг наадам өргөнөөр хийдэг байлаа. Ингэхдээ бөгжөө нуулцана, цүү хаяж дуулалдаж, ёохор бүжиглэсээр шөнийг бардаг. Нэг орой би их ядраад эртхэн хажуулах санаатай хэвтлээ. Гэтэл хүүхнүүд бужигнаад, дуу шуу гэж жигтэйхэн юм боллоо. Тэдний ярьж байхыг сонсох нь ээ нөгөө хэдэн бүсгүй чинь Халхын голын дайнд оролцсон болж таарлаа. Бүр сайн дураар оролцсон юм билээ. Бие биеэ нударцгаагаад тэгж, ингэж билээ гэхчилэн паянгаа л ярьж байгаа бололтой. Би ч чих тавин сонсоод л байв. Нүд анилдаад байсныг ч хэлэх үү, нэг мэдсэн унтчихаж. Өглөө нь сониучирхаад авга эгч Ц.Хандаас лавлаж асуухад, Халхын голын дайнд сум, орон нутгаас оролцсон 16 бүсгүй байгаа гэв. Өөрөө ч тэдний нэг нь болж таарсан. Тэгэхэд нь би нэрсийг нь бичиж аваад хадгалчихсан юм. Хадгалчихсан ч гэж дээ, хав дараад мартаж орхиж.
 
Тэднийг хожим алдаршуулах тухай бодож санаа ч үгүй хүүхэд насны сониуч зандаа хөтлөгдөөд нэрсийг нь тэмдэглэж авсан болов уу...
 
-Хорь гаруй жилийн өмнө байх, нэг өглөө сэртэл радиогоор Халхын гол байлдааны 60 жилийн ой гээд л сүр, дуулиантай юм ярьж байна. Гэтэл өнөөх 16 бүсгүйн нэр толгойд зурс хийлээ. Тэгээд нэрсийг нь бичсэн цаасаа олох санаатай бөөн эрэл хайгуул боллоо.
 
Та тэгээд олсон уу? 
 
-Дөрвөлжин шугамтай цаасан дээр бичээд хэд нугалж эвхээд “новшин” дотроо хийчихсэн байсан. Өнөөхөө бариад зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсан руу яаран очлоо. Бид хэн хэнийгээ мэддэг, ойр дотно нөхөрлөж явсан.
 
Халхын голын байлдаанд оролцсон 16 бүсгүй гэдгээ учирлаад тэдэндээ зориулж дууны шүлэг бичүүлье гээд нэг ёсны уран бүтээлийн санаа өгч, давхар өөрийнхөө хүсэлтийг гүйцэлдүүлэхээр болов. Ингэхдээ нутгийнхаа уул, усны нэрийг хэлээд бүр дуун хөшөө босгоё гэдгээ ч цухуйлгаад амжив.
 
Санд мэнд очсон таны саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
 
-Гурав хоногийн дараа ир гэхээр нь товлосон өдрөө очтол Б.Лхагвасүрэн байдаггүй шүү. Төв аймаг руу томилолтоор явчихаж. Харин маргааш өдөр нь утас цохилоо. Мань эр дуудаж байна, яваад очтол өнөөхийг маань “Дууль дуу” гэж нэрлээд жигтэйхэн сайхан шүлэглэжээ. Бид хоёр тамхиа баагиулаад хөөрөлдөж суутал гаднаас сайн хүн санаагаараа гэгчээр МУГЖ, дуучин Д.Дашням ороод ирлээ. Д.Дашням нутгийн дүүгээс гадна түүний ах бид хоёр дотнын найзууд. Тэгээд л бас учир явдлаа хэлээд өнөөхөө Д.Дашнямд танилцуулахад уриалгахан хүлээж аваад ая хийлгээд сайхан уран бүтээл болголоо. Бүр бидний сайн мэдэх “Цогин жороол, цогин жороол” гэдэг Ж.Баатарсүрэнгээр дуулуулах юм гэнэ. Тэгэхээр нь “Энэ 16 бүсгүйгээс цөөн хэд нь амьд сэрүүн байгаа, тэднийхээ магнайг тэнийлгэж Халхын голын байлдааны ялалтын 60 жилийн ойн концертоор энэ дууг Дорнод аймагт эгшиглүүлбэл яасан юм бэ” гэж шавдуулах аятай хэллээ. 
 
Халхын голын байлдааны 80 жилийн ой дөхсөн үед та энэ түүхийг сөхсөн нь учиртай байлгүй...
 
-Учир их бий. 80 жилийн ойгоор Ж.Баатарсүрэнгээрээ ахин дуулуулах санаатай байна. Дайчин 16 бүсгүйгээс маань Чимэдцэрэн гуай л ганцаараа амьд сэрүүн байгаа. Одоо Улаанбаатар хотод оршин суудаг. 
 
В.И.Лениний танхим байгуулсан тухайгаа ярихгүй юу?
 
-Нэг өглөө радиогоор Лениний мэндэлсний 100 жилийн ой болох тухай мэдээ дууллаа. Намайг офицеруудын ордноос бүрмөсөн гарахад Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн багш маань Дэлэгням В.И.Лениний альбом бэлэглэж байсныг санаад ангийн ухуулах ажлын зааварлагч, ахмад Лутаад уламжлаад В.И.Лениний танхим байгуулахаар болов. Ахмад Лутаа ч их дэмжиж өрөө гаргаж өгөв. Баярлахдаа В.И.Ленины 100 жилийн ойд зориулаад танхим байгуулсан тухайгаа багшдаа дуулгалаа. Гэтэл багш улс төрийн газрын удирдлагуудад уламжилсан. Тэгээд улс төрийн газраас ангийн удирдлагууд руу утасдсан. Тухайн үед нь манай дарга нар амралтаа дуусгаад ажилдаа орж ирж таарсан байгаа юм. Танхим байгуулсан талаар юу ч мэдээгүй, сонсоогүй байсан хэрэг л дээ.
 
Улс төрийн газраас төлөөлөгчид Барилгын цэргийн ангиудын намын дарга нарыг дагуулаад л манай В.И.Ленины танхимыг үзэхээр ирлээ. Олон ч магтаалын үг хэлсэн дээ. Гэхдээ дараа нь намын дарга нартаа би ад үзэгдэх боллоо. 
 
Яагаад?
 
-Дэмий зүйлээр ажил уяж, нэмээд гээд л үгэн бороог асгаруулсан. Намын дарга нарт өөрсдийн анги дээрээ ийм танхим байгуул гээд үүрэг өгчихсөн учраас тэр л дээ. 
 
Ёстой хөлдөө чирнэ гэдэг л болж дээ... 
 
-Яг тэгсэн. Жилийн эцсээр шинэ жилийн баярыг угтсан баярын хурал болох сургаар ахмад Лутаа намайг дүрэмт хувцсаа өмсөж очоорой, үгүй бол сахилгад хийнэ гэж хатуухан үг чулуудлаа. Хэлсэн ёсоор нь өмсөөд очтол баярын хурал дээр намайг ахлагч цолоор шагнадаг юм байна. 
 
Анх ямар цолтой байсан бэ, бас цэргийн хүн болсон тухайгаа тодруулахгүй юу? 
 
-Миний хань МУГЖ, Н.Төмөр гэж хүн байсан. “Цэнхэр дурдан алчуур”-ыг дуулснаар нь монголчууд мэднэ дээ. ЦДБЭЧ-д найрал дуучнаар олон жил ажиллаж байгаад 021 дүгээр ангид уран сайхны удирдаачаар очсон юм. Тэгэхэд нь би ханийгаа дагаж тус ангид ахлах түрүүч цолтой, батальоны зураач болж очсон. Гэхдээ дүрэмт хувцсаа өмсөж, цолоо зүүхгүй зургаан сар болсны эцэст надад намын хорооны дарга Цэнд хатуу шаардлага тавилаа. Уг нь хувцсаа өмсөж хэвш, яагаад өмсөхгүй байдаг билээ гэхчилэн зохих ёсны шаардлага л тавьсан, би эхнэрийнхээсээ дор мөрдэстэй хувцас өмсөхгүй гээд зөрүүдэлж муйхарладаг байлаа. 
 
Дайны дараах үе таны хүүхэд насыг дайрсан байх...
 
-Тийм. Багын их сахилгагүй, дүрсгүй хүүхэд байсан гэнэ лээ. Хичээлээ хийдэггүй маршалын хүүхдүүдтэй тоглосоор байгаад хичээлдээ суудаггүй, сүүлдээ бүр сургуулиас гарсан. 1950-аад оны үед юм уу даа, Ленин клубын урд талд Цэргийн яамны сургагч багш, ажилтнуудын байр гэж байсан. Ганц монгол айл нь манайх. Дан оросууд л амьдардаг байлаа. 
 
Дайны үед хөөгдсөн япончууд буйдан дотроо “мини капсуль” хийгээд явчихсан байгаа юм. Тэр буйдангууд нь зарим айлд бэлэг болж очсон юм билээ. Манайд ч байсан. Би ч гэж гар хуруу нь өтсөн юм шиг амьтан буйдан доогуураа ээжийнхээ чихрийг хулгайлж нуучихаад заримдаа тэрнээсээ авч иддэг байлаа. Нэг өдөр гараа шургуултал гарт баригдах юм байсангүй. Гараа эргүүлж, эргүүлж нэг товгор юм баригдахаар нь гаргаад иртэл 80 вольтын батарей шиг мөртлөө бэхийн сав шиг хачин зүйл байсан өнөөх “мини капсуль” гэж “гайхал” болж таарсан. Тухайн үедээ би юугаа мэдэх вэ дээ. Гадаа авч гараад Л.Саша гэж хүүтэй хамт ёстой л нэг бодийг нь хөтөлсөн дөө. Хажууд миний төрлийн нэг дүү болон Сашагийн дүү Вовка хамт байсан юм.
Бэхийн савтай болох нь гэж бодоод өнөөхөө хадаасаар цоолох гэж ядсаар байгаад дэлбэлж орхидог юм байна. Би ч ухаан алдаж манартаад, дүү маань 10-аад метр хол газар шидэгдчихсэн. Энэ бол миний хүүхэд насны хар бараан дурсамж байгаа юм. Тэр ослоос болж хөл, гартаа гэмтэл авч хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан. Дараа нь Батлан хамгаалах яамныхан дарга нарын гэрт тавьсан буйданг шалгаж үзтэл бүгд капсультэй байсан гэсэн шүү. Зарим нь бүр хариугүй дэлбэрэх дээрээ тулсан байсныг аюулгүй болгосон байгаа юм.
 
Танд тохиолдсон ослоос үүдэж шалгалт хийсэн хэрэг үү?
 
-Нэг өдөр ханийнхаа гавьяат цолыг олгуулахаар хөөцөлдөж яваад дайнд оролцогсдын хороо ч билүү, юу билээ дээ, тийм нэг байгууллагын хаалгыг татлаа. Орсон хойноо гэнэтхэн миний шог зан хөдлөөд 1949 онд “капсуль” дэлбэрснээс болж ийм бэртэл, гэмтэл авсан, дараа нь айлуудад шалгалт хийгдсэн гэдгээ ч хэллээ. Ухаандаа олон хүний амь авраагүй юм аа гэхэд бэртэж, гэмтэхээс нь сэргийлсэн гэдэг санааг цухуйлгасан хэрэг.
 
Ярилцлагынхаа төгсөлд таны уран бүтээлийн талаар цухас хөөрөлдье ...
 
Дорнод аймгийн урчуудын эвлэлд ажиллаж байгаад 1958 онд Нийслэл хотод хөл тавьсан. Ажилгүй хоёр жил шахам болж байтал 1961 онд Чойжин ламын сүмийг сэргээн засварлахаар сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэхээр нь очоод шалгуултал тэнцчихлээ. Ингээд манай улсаас 22 бурханч, надтай нийлээд гурван зураач БНХАУ-ын зураач, урчуудтай гар нийлж ажилласан даа. Тус сэргээн засварлах ажилд гар бие оролцсон монголчуудаас ганцхан би л хорвоогийн тоосыг хөдөлгөж явна даа. Залуу насандаа олон уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлж, ир бяраа гайхуулж явлаа.
 
Монголын анхны рекламны зураачид гэх хэсэг нөхөд Чех улсад курсэд сууж бэлтгэгдсэний нэг нь би. Сонирхуулахад Ардын уран зохиолч П.Бадарч надтай хамт тус курст суралцсан анхны рекламчдын нэг юм шүү. 
 
Ярилцсанд баярлалаа.
 
 
Ц.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417