Г.Занданшатар: Өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй

Г.Занданшатар: Өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг нь хийж, хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувь нь хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэн юм. Харин төслийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт эхэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-т “Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана…” гэж заасны дагуу УИХ-ын гишүүд өөрийн сонгогдсон тойрогтоо ажиллаж, иргэдийн саналыг сонсож байна.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.06.24) Тусгаар тогтнолын ордноо болсон “Ардын индэр” уулзалтад оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.

Тэрбээр, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Энэхүү өөрчлөлтөд Улсын Их Хурал "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар хандсан. Судалгаа хийж, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан, улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, давхардсан тоогоор 5.4 сая санал иргэдээс хүлээж авсан.  Эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал хийж, Үндсэн хууль судлаач, эрдэмтэд, Үндсэн хууль тогтоогчдын санал, дүгнэлтийг авсан. УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын 62 гишүүн гарын үсэг зурж дэмжсэн. Энэ өөрчлөлтийг хийх санаа нэг өдөр бий болоогүй. Хорь гаруй жил яригдаж ирсэн бөгөөд өөрчлөхийн тулд өөрчлөх санаа бодол ч агуулаагүй. Сүүлийн 20 гаруй жил иргэд  олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, төр, нийгмийн зүтгэлтнүүдээс Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг боловсронгуй болгох, өөрчлөх талаар удаа дараа санал гаргасаар ирсэн. Улсын Их Хуралд дөрвөн ч удаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж байсан. Эдгээрийг үндэслэн Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой, эсэх асуудлаар судалгаа хийсэн. Судалгааны дүн,  ирсэн саналаас үзвэл Монгол Улсын иргэдийн дийлэнх олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.  

Бид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “дордуулсан” гэх долоон өөрчлөлтийг засах гэж байна. Нийгмийн баялгийн тэгш хуваарилалт, байгалийн баялагтаа ард түмэн эзэн байх зарчмыг тусгаж байна. Засаглалын тэнцвэртэй байдлыг хангаж, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж байна. Энэ бүхэн ард түмэн, нийгмийн шаардлага юм. Хүний эрхийг хангахын тулд засаглал хоорондын харилцан тэнцэл, хяналтын тогтолцоо сайн байх ёстой.

Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, эвсэл холбоод, нийт ард түмэн маань хэлэлцүүлэгт өргөнөөр оролцож, санал бодлоо илэрхийлж байна” хэмээн онцлов.

“Ардын индэр” уулзалтад оролцсон иргэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлах нь зүйтэйг хэлж байлаа.

Иргэд тогтвортой, хариуцлагатай, хүний эрхийг хамгаалж, дэмжсэн бодлого гаргадаг төртэй байхыг хүсэмжилж буйгаа уулзалтын үеэр УИХ-ын даргад уламжилж байсан юм. Тэд энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийснээр төрд итгэх итгэл сэргэж, нийгэмд үүсээд байгаа тэгш бус байдал арилж, хүн бүр эрх тэгш болох нөхцөл бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Тухайлбал,

Чингэлтэй дүүргийн иргэн н.Нэмэхбат: Төрд итгэх итгэл алдарсан. Засгийн газар тогтворгүй учраас төрийн алба түүнийг дагаад тогтворгүй болсон. Сонгуулиар чаддаг хүмүүсийг нь халж сольчихдог. Төр тогтворгүй байхаар хувийн хэвшлийн үйл ажиллагаа ч сайн явагдахгүй гацдаг. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай. Магадгүй Үндэсний хөгжлийн яамтай байхаар заах хэрэгтэй байх. Тэгвэл төрийн бодлого тасрахгүй, залгамж чанартай байна. Мөн сум, дүүргийн хүн ам харьцангуй байхад Үндсэн хуулиараа адилтгаж үздэг нь буруу байна.

Баянгол дүүргийн иргэн н.Сандаг: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт яах аргагүй нийгмийн зүй ёсны шаардлага юм. Үндсэн хуульд тусгаснаар байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд хүртээмжтэй байлгах үндсэн зарчмыг бүрдүүлсэн нь ач холбогдолтой байна. Мөн УИХ, Засгийн газрыг илүү хариуцлагатай болгох зохицуулалт түлхүү орсныг дэмжиж байна. Харин намын санхүүжилтийг төрөөс хариуцахыг дэмжихгүй байна. Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон улс төрийн нам байна. Үйл ажиллагаа явуулдаг эсэх нь мэдэгддэггүй. Тиймээс нам байгуулах шалгуурыг өндөрсгөж өгөх хэрэгтэй.

Баянзүрх дүүргийн иргэн н.Гонгор: Үндсэн хуулийн оршил хэсэгт “Төрийн зохицуулалттай чөлөөт эдийн засагтай улс байна” гэсэн өгүүлбэр оруулах хэрэгтэй. Зохицуулж байна гээд өргөн хэрэглээний барааны үнийг хатуу тогтооно гэсэн үг биш. Төр тодорхой хэмжээгээр зохицуулалт хийхгүй бол хэтэрхий задгай байгаад байна. Нийгэмд гарсан аливаа завхралыг хянахад Хянан шалгах хороотой байх нь зөв. Мөн хариуцлага алдсан УИХ, Засгийн газрын гишүүдийг эгүүлэн татдаг зохицуулалтыг төсөлд тусгах хэрэгтэй.

Ийнхүү иргэд шүүхийн хараат бус байдал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ, нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын томилгоотой холбоотой асуулт асууж, санал бодлоо хуваалцсан юм. Мөн иргэд бичгээр саналаа өгч байлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тэрбээр, “Иргэдийн дунд байгалийн баялгийг төрийн өмч байх мэтээр буруу ойлголт яваад байна. Үндсэн хуулийн байгалийн баялаг нь ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн өмнөх зохицуулалт хэвээрээ байгаа. Гагцхүү байгалийн баялаг буюу стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглахдаа ард түмнээрээ хэлэлцүүлж байж ашигладаг болно гэсэн тодотгол орж байгаа.

aЭнэ парламент л өөрчилж чадахгүй бол дахин 20 жил хүлээнэ. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулгардаг. Иймд ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг нь тусган ажиллаж байна. Бид нийтийн том эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж урагшлахыг зорьж байна. Энэ бол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг том зарчим юм” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417