“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ

“Эрдэнэс-Монгол”-ын эзэмшдэг лиценз 3-10 болж нэмэгдлээ
Монгол Улсын гурван сая 238 мянга 479 иргэн 1072 хувьцаатай. Тэд хувьцааныхаа ноогдол ашгийг Тавантолгойн ордоос хүртэнэ гэдгийг сайн мэддэг. 1072 хувьцаатай иргэн бүр “Эрдэнэс-Монгол” компанийн нэг ширхэг хувьцааг давхар эзэмшдэг. Гэвч тэд “Эрдэнэс-Монгол”-ын нэг ширхэг хувьцаандаа хаанаас ашиг хүртэх, тус компанийн бүтцэд ямар компаниуд багтдаг, аль орд газруудад төсөл хэрэгжүүлдгийг сайн мэддэггүй.
 
“Эрдэнэс-Монгол” компанийг анх 2007 онд байгуулсан, стратегийн ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах харилцаанд төрийг төлөөлөх үндсэн үүрэгтэй. Гэвч тус компани үүсэн байгуулагдсанаасаа хойш 2019 он хүртэл зөвхөн  Шивээ-Овоогийн орд газарт ашиглалтын гурван лицензтэй байв. Ердөө гуравхан лиценз эзэмшдэг байлаа.
 
Харин 2019 он гарсаар стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн хувь эзэмшилд шилжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд шинээр ашиглалтын зургаан тусгай зөвшөөрлийг албан ёсоор эзэмших болов. Тодруулбал, Асгатын мөнгө, полиметаллын ордын ашиглалтын дөрвөн, Салхитын мөнгөний ордын ашиглалтын хоёр тусгай зөвшөөрлийг албан ёсоор эзэмшиж эхэллээ. Үүнээс гадна Багануурын ордын нийт нөөцийн 52 хувийг агуулсан ашиглалтын нэг тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компани эзэмших боллоо. Ингэснээр “Эрдэнэс-Монгол”-ын эзэмших ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо нэг жилийн дотор гурваас 10 болж нэмэгдэв.
 
Тус компани өмнө нь  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иар дамжуулан Оюутолгой ордоос алт, зэс, “Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулан Тавантолгойн бүлэг ордоос коксжих нүүрс, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайгаас эрчим хүчний нүүрс олборлож байв.
 
Одоо Асгат, Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг эзэмших болсноор мөнгөний зах зээлд хүч үзэх болов. Мөнгөний дээрх хоёр ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиг үүрэг бүхий “Эрдэнэс Силвер Ресурс” компанийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, иргэн таны хувьцааг нь эзэмшдэг “Эрдэнэс-Монгол” компани нь алт, зэс, нүүрс, мөнгөний зах зээлд Монгол Улсыг, Монголын төрийг төлөөлсөн хамгийн гол, хамгийн үнэ цэнэтэй тоглогч боллоо.
 
Үүнээс гадна ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор” үйлдвэрийн төслийг санаачилжээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн баталсан уг төслийн ТЭЗҮ-гээр бол бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжиж, жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Төслийг “Эрдэнэс Стийл” компани БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтран хэрэгжүүлнэ.
 
Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх зорилгоор  “Эрдэнэс Монгол” компани нь дулааны шинэ эх үүсвэрт тооцогдож буй нүүрсний давхаргын метан хийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлсэн байна. Төслийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Метан” Австралийн “Жэйд Метан” компанитай хамтран хэрэгжүүлж байна.
 
“Эрдэнэс Монгол” компанийн алсын хараа, хөгжлийн зорилго нь Баялгийн сан болох. Үүний эхлэл болгож  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чиглэлийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүллээ. Уг хуулийг баталснаар “Эрдэнэс-Монгол” компани нь байгалийн баялгаас олсон орлогыг төвлөрүүлж улсын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийдэг, мөн Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртдэг, баялгийн өгөөжийг хойч үедээ өвлүүлдэг дэлхийн жишиг бүхий хөгжлийн загвартай компани болох юм.
 
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Хөвсгөлд аялал жуулчлалыг татах Далийн ягаан цэцгийн баяр 5 дугаар сарын 11-нд болно

2024-04-30

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417