Хичээлийн шинэ жилээ дутуу барилгатай угтах сургууль, цэцэрлэг олон байна

Хичээлийн шинэ жилээ дутуу барилгатай угтах сургууль, цэцэрлэг олон байна
Энэ оны хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэл нь хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, анги дүүргэлт хэт өндөр,  өвлийн хүйтэнд гурван ээлжээр хичээллэж,  үдшийн бүрийгээр айж цочин гэрээ бараадах хүүхдүүдийн сургуулийг хоёр ээлжид шилжүүлэх зорилт тавьж 460 төсөлд  488 гаруй тэрбум төгрөгийг баталсан байна. Уг нь дээрх төслүүд гэрээ ёсоор барилгын ажлаа дуусгасан бол цэцэрлэгийн насны 26120 хүүхэд цэцэрлэгтэй болж, 55738 сурагч суралцах боломж бололцоогоор бүрэн хангагдах юмсанжээ. Гэвч уулын мод урттай богинотой гэхчилэн тендерт шалгарч, барилгын ажил авсан компаниуд  хичээлийн жил эхлэхээс өмнө барилгаа хүлээлгэж өгч байгаа нь бий ч хичээлийн шинэ жилээс өмнө амжихтай, үгүйтэй гүйцэтгэлтэй явж байгаа нь ч олон байна.
 
Тухайлбал Хан-Уул дүүрэгт сургууль, цэцэрлэгийн 12 барилга байгууламжууд  баригдаж байгаагаас үүнээс тоотой хэдхэн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл хугацаандаа ашиглалтад орох аж. Бас болоогүй үүний хэд хэд нь он дамжин баригдаж байж ашиглалтад орж байгаа юм. Газар гэссэнээс хойш буюу гуравдугаар сараас эхлэн бүх барилга гэсэж, ажилдаа ордог ч зарим барилгууд адил хугацаанд ажлаа эхэлчхээд хормын дотор сүндэрлэж ашиглалтад орсоор л… Харин хайнга шантаач, зарим барилгын компаниуд нь хугацаа хэтэрсэн тайлбараа аар саархан зүйлээр тайлбарлаж, аргацаах нь бий.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” төсөл хэрэгжүүлэх хүрээнд соёл, боловсрол, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилго тавьсан. Энэ онд 132, ирэх онд 42 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн. Ингэснээр нийт 26350 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэнэ. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ цэцэрлэг нээж, бие даан ажиллуулах, ачаалал ихтэй, төрийн өмчийн цэцэрлэгт багш нэмж ажиллуулах зэрэг арга хэмжээ авч, 2020 он гэхэд бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах зорилт тавьж ажиллаж байгаа. Тиймээс “царцсан” сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах үүрэг өгсөн байгаа” гэж байсан юм.
 
Хан-Уул дүүргийн 28 дугаар цэцэрлэг, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 53 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, хүүхдийн клиник сувилал зэрэг барилгууд хүлээлгэн өгөхөд бэлэн болж хүүхдүүд маань будаг нь ханхалсан шинэхэн анги танхимд хичээллэхэд бэлэн болжээ. Харин сайны хажуугаар саар гэгчээр 134, 189, 114 дүгээр цэцэрлэг, 111 дүгээр сургуулийн өргөтгөл, 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөл зэрэг барилгуудын ашиглалтад орох хугацаа наанадаж ирэх сарын нэгэн, цаанадаж наймдугаар сарын 20-нд байх ёстой боловч одоогийн байдлаар ес, арван сар гаргаад ашиглалтад орохоор байдалтай байна. Ирэх сарын нэгэн гэхэд эдгээр барилгуудыг улсын комисс хүлээж авах нь битгий хэл барилгын явц 60,70-аадхан хувьтай явж байна.
 
БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Нэг компани хэд хэдэн тендер авч, хүчээ тарааж, бага үнээр тендерт оролцон шалгарчихаад барилгын ажлын явцад нэмэлт санхүүжилт нэхэн шантаачилж, удаашруулах байдал их гарч байна” гэсэн юм.
 
Барилгын компаниуд цэцэрлэг, сургуулийн барилгын гол цөм нь  хүүхэд гэдгийг мартаад нэг сургууль, цэцэрлэгийг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүйгээс үүдэн хүүхдүүд өөр тийш шилжин суралцах, бусад сургуулийн ачааллыг нэмэгдүүлж, сургуульдаа ирж очихдоо хэдэн буудлын газар гэгээтэй, гэгээгүй, утаатай тортогтой өвөлийн хүйтэнд хацраа хайруулах нь энүүхэнд үзэгдэл болоод байгаа юм.
Улс, нийслэлээс ажил авчхаад гэрээт хугацаандаа ажлаа дуусгахгүй, хариуцлагагүй хандаж байгаа газруудтай дахиж хамтран ажиллахгүй, тендер, худалдан авах ажиллагаанд оролцуулахгүй байх асуудал дээр бид хатуу зогсоно гэдгийг албаныхан сануулсаар байтал хэнэггүй хайнга барилгачдын балгаар хичээлийн шинэ жилээр хүүхдүүд дутуу баригдсан барилгын гадаа цэцэг барин зогсох нь.  Тэгэхээр барилгын компаниудын үйл ажиллагааг эргэн харж, нэн яаралтай шийдвэрлэх, сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг гүйцэтгүүлэх, барилгын ажлыг нь эрчимжүүлэх шаардлага юун түрүүнд тулгамдаад байгаа билээ.
 
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417