Ханийн заяа...

Ханийн заяа...

Далаад оны гэнэн багын дэврүүн зангаар арван жил дунд сургуульд ангийн охидуудад Сэсээр улсаас гаралтай сэмжин цагаан цаасан дээр дурлаж бичсэн захидлын дугаар номер нэг ээ.. хэмээн удаа дараа урлаж бичсэн хайрын захиаг хамгийн ихээр чулуудаж байсан ч бүтэлтэй болсон нь миний хувьд ганц ч үгүй. Харин заяаны хань зам дээр гэгчээр алсын алсаас амьдралынхаа ханийг олж хөтөлсөөр  араг үүрч аргал түүж явахад нь ээждээ авчирч үнсүүлж ивээлийг авсан тэр цагаас хойш ханийн заяандаа түшүүлсээр дөчөөд жил өнгөрчээ.

Хүний хань ижил гэдэг бидний хамгийн үнэнч шадар туслагч халамжлан хүмүүжүүлэгч хамтран зүтгэгч хоёр биеийн хүзүү толгойгоор холбогдон /муж голова, а жена шея гэдэг орос ардын зүйр үг шиг/ гэр бүл хэмээх нэгэн биеийг бүрдүүлж байдаг Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд таны амны хишиг амьдралын ханийн заяан дээр тогтож хувьцаат компаниар бол таны амжилт ололт сайн сайхан бүхний 51-ээс дээш хувь нь дэргэдэх хань ижилд чинь харьяалагдаж байдгийг ухааралгүй Английн Ерөнхий сайд Уйнстон Черчилль шиг муйхарлаж явдаг бол харамсалтай.

Нэгэн удаа Лондонгийн гудамжаар Черчилль авгайтайгаа салхилж явтал гудамжны цэвэрлэгч эр ойртон ирээд тэдэнтэй ярихыг завдах зуур Черчилль хээнцэр язгууртан зангаар Энэ надтай юу л ярих болдоо хэмээн ихэмсэг бардам бодон зогстол Уучлаарай тантай биш таны эхнэртэй чинь тав арван үг сольж болох уу хэмээн авгайтай нь ярилцаад явсны дараа Черчилль авгайгаасаа Энэ юун хүн вэ хэмээн хардангуй байдлаар харахад Аа манай арван жилийн дунд сургуульд байхдаа надад ухаангүй дурлаж байсан залуу л байна гээд хээвнэг гөвөхөд  Черчиллийн уушиг зүрх нь бүүр дэлбэрэх шахан Харж байгаа биз, чи ийм амьтантай суусан бол өдийд хог цэвэрлэгчийн эхнэр болоод л явах байсийм хэмээн хашгирахад Уучлаарай Уйнстон минь хэрвээ тэгсэн бол чи биш харин саяын энэ хог шүүрдэгч залуу Английн Ерөнхий сайд болох байсийм гээд амыг нь тагласан алдарт болсон явдлыг та сонссон бизээ.

Билл Клинтон ч Намбарын Энхбаяр ч ерөнхийлөгч болоход олон хүмүүс авгай нарынх нь амны хишигтэйг атаархан шагширдаг ч үнэн хэрэгтээ төрийн тэргүүн болгосон хажуу ханийнх нь харагддаггүй тэрхүү хүч чадал удам судар ханийн заяагаар гарч ирсэн нөхрүүдийнх нь амны хишигтэйн асуудал л энд яригдах ёстой юм л даа. Харин эр нөхрөө элдэв хэл аманд орооцолдоход хүлцэнгүй тэвчээртэйгээр уучилсан төдийгүй саяхан Трамптай ана мана үзэлцэн Америкийн ерөнхийлөгч болчих дөхсөн нь Хиллари Клинтон авгайн амны хишиг дутсаных биш харин цагтаа айлын авгай хүүхэн татаж чангааснаараа хажуу ханийгаа амжилтын оргил ерөнхийлөгчийн суудлаас бас хойш нь чангаасан  Билл Клинтоны заяа нь дутсан  асуудал л энд яригдах байх.

Хөлгүй цэнхэр далайд хөвж яваа мөсөн уулын аравхан хувь нь ил харагдаж ерэн хувь нь далд харагдахгүй байж айсбергээ салхины дагуу биш харин далайн давалгаа урсгал татах хүчний хуулиар далайн шуургыг ч зад зүсэн ноён оргилоо үргэлж салхины эсрэг залуурдаж явдгийг хэн ч анзаардаггүй нь адил төрийн ч өрхийн ч тэргүүнүүдийн алдар хүнд сүр жавхаа цэвэр цэмцгэр хувцас хунарыг хүмүүс  өнгөцхөн хараад алмайран шагшраад байхаас биш үүний цаана үс гэзэг  өмссөн зүүсэн өмд цамцны индүүдлэгээс эхлээд ар гэрт дэх хажуу ханийнх нь асар их хүч хөдөлмөр хичээл зүтгэл халамж анхаарал нуугдаж ололт амжилтынх нь ноён оргилуудыг залуурдаж байдгийг хүмүүс бас л тэр бүр анзаардаггүй.

Аян замдаа сайн яваад ажил төрлөө амжилттай гүйцээгээд ганзага дүүрэн олз омогтой ирэх нь эрчүүд бидний эрийн сайндаа ч биш харин энэхүү байхгүй хугацаанд ар гэрийн баттай түшиг болсон хажуу ханийн хараа сунган харуулдаж өдөр шөнөгүй чаддаг мэддэг итгэдэг юмандаа сүсэглэн залбирч цай сүү сэтгэлийнхээ ариун дээжийг өргөн дээлийн захыг тань мушгиж байдаг хажуу ханийн  ариун цагаан бие сэтгэлийн үр жимс юм. Тиймээс төрийн ч бай өрхийн ч бай тэргүүнүүд хажуу ханийнхаа харагддаггүй тэрхүү хүч чадал нууцыг ухаарч амны хишгээ алган дээрээ бөмбөрүүлж тэднийгээ хайрлаж хамгаалж халамжилж ханийн заяаг хүртэх нь хүмүүн бидний амьдралын нэг утга учир, ухаарал гэмшил гэгээрлийн бас нэг хэлбэр яах аргагүй мөн.


ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

43
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417