Ганга өвсний гайхамшиг

Ганга өвсний гайхамшиг
Манай зуслангийн арын ууланд  хэсэг хүмүүс тонголзоод юм түүгээд байхаар нь очиж сонирхсон чинь ганга түүж яваа юм байна. Тэдний харласан нүүр царайг харваас андашгүй “хүнд гарууд” аж. Түүсэн гангаа тэд Долоон буудалд аваачаад нэг жижигхэн ууттайг наймаачдад 500 –гаар бөөнддөг, тэд нар нь хүмүүст 1000-аар зардаг гэнэ. Гангыг үндэстэй нь хамаагүй зулгаах юм бол устаж, ирэх жил та нарын түүх ганганы хэмжээ улам багасна гэж баахан ухууллаа. Бушуухан шуудайгаа дүүргэж, зарж хэдэн цаас олж аваад дотроо засахаас өөр юм бодож ч байгаа юм алгаа алга. Сохор юм шиг бэдчээд гишгэчиж сүйтгээд байгаа болохоос хэрэв таньж мэдэх юм бол байгаль эх бидэнд бүх баялагаа харамгүй хайрласан. Түүний нэг нь Монгол орны уул толгодод хааяагүй ургадаг ганга. 
 
Ганга бол үнэхээр гайхамшигт ургамал. Ганганы мөн чанарыг хүмүүс таньж мэдээд их хэрэглэх болсон байна. Та эмийн сангаас авбал захаас арай үнэтэй байх нь мэдээж. Би бол өөрөө явж түүж хатаагаад миксердэж нунтаглаад шилэн саванд хадгалаад хааяа хандалж уудаг юм.
 
Гэртээ сагсанд хийгээд унтлагын өрөөнд тавьчихад жигтэйхэн сэнгэнэсэн сайхан үнэртэй, нойргүйдэлт тустай, ялаа шумуул дайжуулдаг энэ ургамлыг сонирхвол та интернетээс ороод үзэж болно. 
Англиaр thyme, оросоор чабрец гэдэг энэ ургамлын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл нет рүү ороод үзээрэй, хэдэн зуун сайт байгаа.  Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд энэ төрлийн 300 гаруй ургамал  буй. Ганганы ашиг шимийг нь хүмүүс эртнээс таньж, мэдэж ашиглаж ирсэн ба тос нь хүчтэй антиоксидант  учраас анагаах ухаанд өргөн хэрэглэж иржээ. 
Ханиад нь олон төрлийн вирусаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин боловч элдэв шалтгаанаар дархлаа сулрах үед илэрдэг Жишээ нь жил бүр 11, 12-р саруудад хот даяар ханиад хавтгайрдагийг бид мэднэ. Үүний гол шалтгаан нь сургууль, цэцэрлэг мөн олуулаа орон сууцанд амьдардаг хүмүүс утаа оруулахгүй гэсэндээ цонхоо таг битүүлснээс өрөө тасалгаанд олон хүний амьсгалаас ялгарсан нүүрсхүчлийн хий ихэсч, хүчилтөрөгч багасдагт байгаа юм. Ийнхүү “агаар дутагдсанаас” үүдэн бага насны хүүхдүүдийн дархлаа суларч ханиад ихэсдэг.
 
Ганга нь мөн халдвар устгах, тайвшруулах, биеэс элдэв хорыг гадагшлуулах, эмгүйгээр нойргүйдлийг эмчлэдэг ургамлын тоонд ордог. Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь  ходоодны болон бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замын нян бактериудыг устгаж, халдвар орсон шарх, батга, шарх, түлэгдэлтийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шүд хорхойтох, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг.
 
Ганга өвс нь шоргоолж, аалз мэтийн өт хорхойноос өгсүүлээд шумуул, дэлэнч, хөх түрүү гэх мэтийн бидний арьсанд халтай нисдэг шавжнуудыг үргээдэг шидтэй. Хэдхэн дусал ганганы тос нь цагаан эрвээхэй, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, хувцасны шүүгээнд чинь байх ёстой ургамал юм шүү. 
 
Гайхалтай энэ ургамал нь уушиг, судас болон биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Бухимдал стресс нь даралт ихсэх, ходоод өвчлөх, нойргүйдэлтэд хүргэдгийг бид мэднэ. Ганганы анхилуун үнэр нь бидний оюун санаа, бие махбодийг тайвшруулдаг учраас тосыг нь өрөө тасалгаандаа саванд хийж тавих, ваннтай усандаа дусааж орох зэргээр өөрөө өөрсдийгөө эмнэж болно. Ганганы тос нь бидний биед байнга дутагдалтай байдаг  прогестерон хэмээх дааврыг   нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Прогестероны дутагдал нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай гэнэ. Мөн хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга эхний зургаад багтсан байна. 
Ганга нь архи уух дурыг дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Л.Эрдэнэбаяр баталжээ. Тэрээр 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан хүн. Мөн Төв Наркологийн их эмч Б.Оюунчимэг “Эмчлүүлэгчид ганганы ханданд их дуртай. Архи болон бусад мансууруулах бодисын хамааралд орсон хүмүүсийн нүүр царай, биеэ авч яваа байдалд өөрчлөлт орчихсон байдаг. Тас хар царайтай, уруул нь омголтсон, ам нь хатсан, хөл гар нь чичирч салгалсан зовиур илэрдэг. Тийм хүмүүс таван хоног ганганы ханд хэрэглэсний дараа өнгө зүс ороод их сайхан болчихдог. Ходоод дотор, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд ч их сайн” гэж ярьсан байдаг. 
 
Хоолой өвдсөн үед аяга халуун усанд нэг цайны халбага хатаасан ганга хийж,  хандлаад хоолойгоо зайлахад өвчин нь дарагддаг юм билээ. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн, хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсооход мөн гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг гэж дээрх сайтуудад бичсэн байна.   Ганганы шингэн хандаар нүд өвдөх, амны хөндийн салст шархлах үед зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэж болно. 
 
Ганга хэрэглэж үр дүнд хүрсэн нэгэн эмэгтэй  “Бага хүүгээ төрүүлсний дараа үс минь ихээр унасан юм. Үсээ угаах тоолонд ваннаар дүүрэн үс унана. Самнахад туг тугаараа унах үсээ харахад үнэхээр хэцүү байдаг байв. Янз бүрийн л тос, шампунь, авч үсэндээ түрхсэн ч уналтыг нь зогсоож чадаагүй. Тэр үед нэг найз маань өөрийн туршлагаасаа надтай хуваалцсан юм. Түүний арга үнэхээр сайн үйлчилгээтэй байсан.  Би гуравхан удаа л тэр аргаар нь үсэндээ маск тавьсан. Дахиад миний үс унаагүй. Жор нь гэвэл хагас литр буцалсан усанд  300 гр ганга  нэг толгой сармис жижиглэн хэрчээд хийнэ. Савтай усаа сайн таглаад харанхуй газар 3 хонуулна. Дараа нь усаа шүүж аваад угаахдаа өндөгтэй хольж хуйхандаа түрхэж аль болох удаан иллэг хийх хэрэгтэй. 15 минут орчим ингэж илж, массажилсны дараа халуун алчуураар 20 минут бигнэн бооход хангалттай. Харин үсээ угаахдаа маш сайн зайлахгүй бол үснээс хурц үнэр үнэртээд байдаг юм билээ. Найзынхаа энэ аргыг би гурван  удаа хэрэглэсэн. Хоёр дахиас нь эхлээд үс уналт илт багасдаг юм билээ” гэж ярьсан юм.  
Ганганы гайхамшигийг мэдсэн, мэдэрсэн хүн байвал энэ дашрамд бусадтайгаа хуваалцахыг уриалж байна.
 
 
Ш.Пүрэвсүрэн
 
2019-08-02 

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417