Тороолууд...

Тороолууд...

Элбэгээ ерөнхийлөгчийн энэ оны эхээр бичсэн Тороол хэмээх томоохон нийтлэлээс харахад тороолууд гэдэг чинь цахим орчинд цуурхал тараах бусдыг санаатайгаар гүтгэх гутаан доромжлох яс хаях хутган үймүүлэх зорилгоор зохион байгуулалттай үйл ажиллагаа эрхэлдэг  хөлсний бичээчид юм байна гэж ойлголоо.

Тиймээс тороол бол үндэсний эв нэгдэл эвлэрэл сэргэн мандалд хамгийн харш үзэгдэл тамын тогооны татах хүч мөн бөгөөд монголчууд эрт дээр үеэс иймэрхүү бузар муу үйлдлийг асар цээрлэж хүнийг хараах нь бүү хэл, хараалын үг сонсохыг ч зүрхшээдэг уламжлал сэтгэхүйтэй ард түмэн учраас тороол гэдэг үгийн монгол орчуулга монгол хэлний үгсийн сан нэвтэрхий толинд ч алга.

Тороол гэдэг ойлголтгүй ерээд оны сонгуулиар ялсан ялагдсан хоёр ерөнхийлөгч маань хоёулаа мар мар хийн зэрэгцэн сууж наадмаа үзсэн шигээ тамхилж суухыг дэлхий хараад шагширч байсан үе саяхан. Тийм уламжлал сэтгэхүй монголчуудын ой ухаан яс маханд дархлаастай бий.

2016 оны УИХ-ын сонгуулиар Монголын залуучуудын холбооноос Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өрнүүлж хар цагаан жагсаалт гаргахад Цагаан жагсаалтанд орсон Занданшатар Жавхлан Нарантуяа нарын гарын таван хуруунд багтахаар өнөөдрийн гайгүй хэдэн л сонгогдож бусад нь будаа болж харин хар жагсаалтанд орсон эрхмүүдээс эсрэгээрээ тавиад нь сонгогдсон нь өнөө тороолуудын шуурсан Цагаан жагсаалтыг 50 саяар тарааж байна гэсэн цуурхал үгтэй холбоотой  болов уу.

Хаанаас ч юм орж орсон энэхүү тороол хэмээх ад чөтгөрийн гаралтай цахим вирус нийгмийн халдварт өвчинтэй дэлхий нийтээрээ яаж тэмцэхээ мэдэхгүй дүлэгнэж байхад бид түүнд монгол сэтгэхүй уламжлал хар ухаанаараа хандаж хүн ардаа ядуурлаас гаргаж боловсролтой хүмүүнлэг гэгээлэг нэгэн болгож улс орноо хөгжил дэвшилд хүргэж чадваас тороолыг ялан дийлж нийгмээ цэвэрлэх боломжтой.

Юуны өмнө одоо хэлэлцээд байгаа Үндсэн хуулиндаа дээд дунд боловсролыг үнэ төлбөргүй болгож, гадаадад магистр докторыг баялгын сангаасаа сургаж тороолын үг хөлс тоохооргүй дэлхийн боловсролтой иргэдтэй, нийтээрээ эх оронч зөв үзэлтэй болох нь ядуурал тороолоос гарч хөгжилд хүрэх үндэс мөн.

Миний бие залуу хойч үедээ эх оронч зөв үзэл төлөвшүүлэх зорилгоор үзсэн харсан амьдралын туршлагадаа тулгуурлан гэрэл гэгээтэй нийтлэлүүд, ахмад үеийнхээ алдар гавьяат баатар доктор профессор хэдэн мянгаад хүний  намтар түүх шударга хөдөлмөрч дайчин уламжлалаас өдөр алгасахгүй бичиж Монголын аугаа их түүх,  Эх орон тусгаар тогтнол, Бид Завханыхан, Завхан Ургамалынхан, Орчин үеийн цэргийн зэвсэглэл зэрэг арваад группын админы хувьд аймаг сум улсын хэмжээнд алдаршуулж тороол гэдэг ойлголтыг хүмүүсийн толгойноос  авч хаяхад нь тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байдаг.

Заримдаа уйлсан нэгнээ өмөөрдөг багын зангаараа өндөр албанаасаа өнхрөөд үг үйлдлээр нүдүүлж байгаа хэн нэгний сайн талыг нь сайрхаад бичэхээр нөгөө тороолууд өс хонзон үзэн ядалт  хараалын үгээр хаа хамаагүй шүршиж хажууд нь манийгаа хавчуулж бялдууч гэсэн үгнээс гаралтай бололтой бялдага фялдага пялдага гэх мэт орчин үеийн олон янзын хэллэгээр ойгуулж өгөхийг ч харлаа.

Ээж маань арваад хүүхэд төрүүлж аймаг сумын аварга саальчин болохоороо ч тэрүү цагаан хэл амыг цаашлуулах санаагаар саахалт айлын лам Ранаа ахыг байн байн урьж залан тав арван төгрөгөөр тарни ном уншуулдаг байсан бол миний бие харин хараалын тэдгээр үгсийг хайр найргүй өөр дээрээ авснаар хасах нэмэх нэг тэнцүү нойл гэдэг математикийн хуулиар хар цагаан хэл амыг харин ч тэнцвэржүүлж байгаа гэж хар ухаанаар бодож хүлээн авч хүн бүрийн Үндсэн хуулинд заасан үг хэлэх эрхийг нь хүндэтгэж явдаг.  

Гэсэн ч унасан бөхөө хайрладаг ардын ухаанаараа аавын хөвгүүдийг алагчилгүй ардчилал коммунистаар нь ялгалгүй өнөөгийн өндөрлөгүүд ч бай өндөр дээрээс унаж өрсөлдөгч нартаа тороолын хүчээр балбуулж мэдэх хэнбугайн ч сайн тал, өдий хүртлээ үзсэн харсан өчүүхэн ч гэсэн үнэнийг нь уншигч олондоо хүргэсээр л байх болно. Үнэнийг мэдэх нь түмний эрх, түүнийг хүргэх нь миний үүрэг болохоор гүтгүүлж чичлүүлж янзан бүрээр хэлүүлэхээс миний бие огтхон ч эмээхгүй. Учир нь хүн дуугай гүтгүүлэх тусам дов шиг ногоорч дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагдаж үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг Үнэний хуулинд үнэмшдэг нэгэн болохоор тороолуудын хараал ерөөлийг тоох ч үгүй Үнэн зөв гэрэл гэгээг түгээсээр байх болно.

Хөдөө манай Завхан Ургамал сумын төвийнхөн малчдаас өвлийн идэш авахдаа буруу зөрүү гарынх уу гэх мэт гарал үүслийг сайтар асууж лавлаж байгаад авдаг шиг хөөрхий муусайн тороолууд хэдий хөлсөөр ажиллаж байгаа ч хийж байгаа ажлынхаа буруу зөв хожмын үр дагаврыг сайн лавлаж бодоосой билээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг гэдэг эжий аавынхаа сургаалыг санаасай билээ.  Өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг өвгөдийнхөө сургаалыг ухаараасай билээ.  

Тороолын шавар шалбааг мэт хараал ёрөөлын гүнээс үзэгдэж харагддаггүй Үнэний хүч өнөөх муулаалаад байгаа дайсныг чинь  суга татан гаргаж уулын хүрэн бүргэдийн улам дүүлэх цуцашгүй хүчийг өгч залуу арсланг заамдуулж наж могойг няцлуулдаг Тэнгэр газрын хууль тэс ондоо гэдгийг хөөрхий тороолууд ойлгоосой билээ.

 

Гэрэл үгүйд харанхуй оршном

Гэгээрэл үгүйд хорсол оршном

Ухаан үгүйд мулгуу оршном

Ухаарал үгүйд шунал оршном

Амгалан үгүйд айдас оршном

Үнэн үгүйд үхэл оршном.

 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээхээр болов

2020-01-25

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

Шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсооно

2020-01-25

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

Коронавирусын халдвар авсан 20 хүн тутмын нэг нь нас барж байна

2020-01-24

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.44%
АНУ
28.84%
ОХУ
5.62%
Арабын орнууд
5.62%
Хойд Солонгос
3.0%
Израиль
2.62%
Иран
1.87%
Африкийн орнууд
1.12%
Энэтхэг
1.12%
Бусад
1.12%
Турк
0.75%
Европын Холбооны орнууд
0.75%
Афганистан
0.75%
Пакистан
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462