Инстаграм дээр david_giverola гэх хаяг дээр дараах мэдээг тавьжээ.
Шведэд хог хаягдал нь дуусаж, тус улс бусад улс орнуудаас дахин боловсруулах хог импортлоход бэлэн болсон тухай мэдээ дэлхий нийтийг цочирдуулан гайхшруулсан байна.⠀
Шведэд гэр бүл болгон өөр өөр хог хаягдал хийх 6-аас 7 хогийн сав байдаг. Тухайлбал, хуванцар, цаас, шил, картон, металл болон бусад. Үүнээс гадна дахин ашиглах боломжгүй хаягдалд зориулагдсан хогийн сав байдаг аж. Стокгольмын ямар ч балчир хүүхэд чихрийн цаасаа гудамжинд хаях байтугай буруу хогийн сав руу хаядаггүй. Ийм дадлыг цэцэрлэг, сургуулиас нь эхлээд зааж өгдөг. Түүнчлэн Шведэд хогоо буруу саванд хийсэн бол торгодог гэнэ.
Энэ улсад 1961 оноос эхлэн хог хаягдлын тээвэрлэлтийг газар доорх хийн хоолойгоор хийх болжээ. Бүх хогийн дөнгөж 7% нь хогийн цэг рүү ачигддаг бөгөөд бусдыг нь шатаана эсвэл дахин боловсруулалтад оруулдаг. Стокгольм хотын эрчим хүчний 45% -ийг хог хаягдлаас гаргаж авдаг. Одоогийн хог хаягдлын хомсдол нь Шведүүдийн хувьд том асуудал болж магадгүй юм байна. Учир нь тэд орон сууц халаалт, цахилгаан эрчим хүчний ихэнх хэсгийг хогоос гаргаж авдаг аж. Харин хөрш Норвеги улс нь Шведэд тусламжийн гараа сунгаж жил бүр 800 мянган тонн хог нийлүүлж болохоо илэрхийлжээ.
Мөн Шведүүд өөрийн улс орноо хог хаягдлаас салгаж, дахин боловсруулалтын явцад агаар мандалд хорт хий ялгаруулах хамгийн бага хэмжээг хэрхэн хангах талаар арга хэмжээ авсан байна. Шатаах зуухнууд агаар мандалд ялгарах хорт хийн хэмжээг 1% -иас ихгүй байлгах сүүлийн үеийн технологи ашигладаг гэнэ шүү.
Эх сурвалж: DMNN Korea