Хэнд үнэнч байх вэ?

Хэнд үнэнч байх вэ?

Энэ бол хариулт нэхсэн асуулт... Хүмүүс бид энэ амьдралдаа хэн нэгэнд эсвэл юунд ч юм бэ, "үнэнч байх" тухай бодож, заримдаа амлаж, бас тангарагладаг. Хааяадаа хайртай хүндээ, анд найздаа, аав ээждээ, ажил албандаа, цаашлаад эх орондоо "үнэнч" байсан тухайгаа бахархангүй ярьж, үүнийхээ төлөө магтаалын үгс сонсохыг хүсэж, яриагаа таслан бусдын амыг харах нь бий. "Үнэнч хүн" гэдэг бусдын үнэлгээ нь "маш сайн хүн", "итгэлтэй хүн" гэдэг ойлголттой зэрэгцэж очих нь буй. Бид энэ ойлголтоо өөрөөсөө тэртээд холдуулж, бусдын өмнө алган дээрээ дэлгэж тавихдаа "гавьяа" мэтээр төсөөлнө. Өөрийгөө золиосолж, бусдын төлөө үүнийг хийсэн мэтээр ойлгуулах гэж. "Үнэнч байх" гэдэг нь сайн үйлс мөн нь мөн л дөө. Бас бахархууштай үлгэр жишээ мөн үү? гэвэл мөн л дөө. Гэхдээ хэний төлөө, хэнд үнэнч байсан хэрэг вэ? 

Хайртай хүнээ хуурч мэхлэхгүй, түүндээ үнэнч байна гэдэг чинь чухамдаа өөрөө өөртөө үнэнч байгаагийн илрэл. Болзошгүй муу тохиолдолд нэгэн шөнийн зугаа цэнгэлээс татгалзаж, хайртай хүнээ гомдоохгүй гэсэндээ шуудхан гэртээ очиж хайртай түүнээ үнсэж, эрхлүүлж байгаа тань өөртөө үнэнч байгаагийн л илрэл. Та өөрийгөө "хямдхан" бус "үнэ цэнэтэй" хүн гэдгээ бусдад нотолж байгаа хэрэг. Хэдийгээр бусдад "тэнэг" юм шиг санагдах боловч, ийм шийдвэр гаргаж чадаж байгаа тань, өөрийн үнэ цэнээ өсгөж, түүнийгээ өөрөө мэдэрч байгаа гэсэн үг. Заримдаа найз нөхдөө хуурч, худлаа хэлэхгүй байгаа тань найздаа төдийгүй өөртөө үнэнч байгаагийн шинж. Зүгээр л марзганаж маазарч,бодлогогүйгээр дарвиж муу зүйл хийхээс татгалзаж чадна гэдэг нь өөрийгөө болон найзыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Үүний төлөө өнөө эс гэхэд маргаашийн нэгэн өдөр талархал хүлээж, найз нөхдөдөө үнэлэгдэх болно. Энэ хэрээр өөрийн тань үнэлэмж, үнэ цэнэ найз нөхдийн хүрээлэлд өснө, өөртөө үнэнч байсныхаа төлөө шүү дээ. 

Заримдаа бид бусдыг хуурч орхиод "за яахав дээ? сүртэй юм биш" гэж бодно. Нэг удаа хуурч болсон юм чинь дараагийн удаад "хуурч болох юм" гэдэг бодол тань таны үнэ цэнийг бууруулж, үнэнч бус байдал руу хөтөлдөг. "Олон хавар нэгэндээ" үйлдлүүдийн дараа таныг хэн ч тэгтлээ үнэлж, танд итгэхгүй байгааг та өөрөө анзаарч мэдэх болно. Бусдыг хуурч байхдаа өөрийгөө хуурч байна гэдгээ та анзаардаггүй. Хамгийн дотно хүндээ учирлан "Чи минь надад итгээрэй, би дахиад хэзээ ч уухгүй, харж байгаарай" гэж амлачихаад, дахиад уухдаа "за яахав түүнийг хуураа л биз, яадаг юм бэ?" гэж боддог. Угтаа бол танд тэртэй тэргүй итгэж чадахгүй байгаа тэр хүнийг биш, өөрөө өөрийгөө л хуурч байгаагаа та мэддэггүй. Өөрийнх нь төлөө сэтгэл зовнисон бусдын төлөө л "амьдарч байгаа мэт" дүр эсгэлт тань, хууран мэхлэлт тань өөрийгөө "алж" байгааг тэр болгон анзаардаггүй. Тэр хүмүүс танаас хамааралгүй амьдарч байхад, таны өөртөө үнэнч бус байдал тань таныг "хэн ч биш" болгож байдаг юм. Өөртөө үнэнч биш хүн бусдад "хэн ч биш". Тэр бол ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн хүн. Хорвоогийн нар мандаж, жаргаж байхад өөртөө үнэнч биш тэр хүн гандаж байдаг. Та хэнийг ч хуурч чаддаггүй, зөвхөн өөрийгөө л хуурдаг.
Хүн энэ амьдралд хэнд үнэнч байх ёстой юм бэ? гэвэл, өөртөө л үнэнч байх ёстой. Өөртөө үнэнч байгаа тань, таны үнэ цэнийг өсгөж, бусдад үнэлэгдэж, итгэлийг бий болгож байдаг. Хүмүүсийн ам дамжсан хов яриа, элдэв гүтгэлгийн дунд "Тэр ч тэгэх хүн биш дээ?" гэж хүмүүс бодож эргэлзэж байгаа бол таны өөртөө үнэнчид хүмүүс итгэж байгаа хэрэг. Хэн нэгэнд үнэнч байна гэдэг бол түр зуурын л үзэгдэл, харин өөртөө үнэнч байгаа бол насан туршийн тань үнэлэмж. Өөрөө өөртөө үнэнч байгаа хүмүүс хэнд ч юунд ч үнэнч байж чаддаг. Үнэнч байна гэдэг бол бусдын өмнө өгөх амлалт, төрийн өмнө өргөх тангараг биш, өөртөө төлөвшүүлж тогтоосон мөн чанар юм. Тэгж төлөвшүүлж чадсан бол энэ нь таны "баялаг". Хэн ч танаас хулгайлж, хэн ч танаас салгаж чадахгүй. Та бусдын өмнө үнэ цэнэтэй байна гэдэг тань өөртөө үнэнч байгаагийн шинж. Та өөртөө үнэнч байж чадах аваас хайртай хүнийхээ өмнө, найз нөхдийнхөө өмнө, аав ээжийнхээ өмнө, эх орныхоо өмнө үнэнч байж чадна гэсэн үг. Тэгээд та өөрөөсөө асуу даа. "Би хэнд үнэнч вэ?" гэж...

 Г.Галбадрах

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417