“ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн болж байна. Уг тэмцээнийг МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байна.
“Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдаж байгаа Монгол, Энэтхэг, Япон, Пакистан, Хонгконг, Индонез, Непал, “Малайз, Казахстан, Шри Ланка, Египет, БНХАУ, “Фижи, Камбуж, Тайланд, Вьетнам гэсэн 16 орны 17 баг өрсөлдөж байгаа юм.