Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байна. Тэмцээнд 149 орны нийт 860 (эрэгтэй 519, эмэгтэй 341) жүдоч өрсөлдөж байгаа.
Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгийг даралтаар цэвэр ялав. Тэд өмнө нь ес барилдахад М.Уранцэцэг тавд нь ялж байлаа.