Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн ДАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52, 66 кг-ын жинд манайхаас гурван бөх барилдана.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой эхний тойрогт Лима Тасианаг ялсан бол Л.Сосорбарам Станжерийг вазари үнэлгээгээр буулгалаа. Удахгүй манай Ё.Басхүү Солонгосын жүдоч Ан Баултай барилдах юм.