Хятадын цөмийн зэвсэг...

Хятадын цөмийн зэвсэг...

Монголчууд бид хоёр хөршийнхөө цэрэг-улстөрийн байдал, түүний дотор цөмийн зэвсгийнх нь талаар тодорхой хэмжээний ойлголттой байх нь зүйтэй  болов уу гэх үүднээс миний бие эртэд  Путины дэлгэсэн оросын сүүлийн үеийн супер цөмийн зэвсгүүдийн талаар нийтэлсэн бол энэ удаадаа хятадын цөмийн зэвсгийн талаархи ерөнхий ойлголтыг Та бүхэндээ доорхи байдлаар хүргэж байна.

1 DF3А дунд тусгалаас арай хол харвадаг пуужин

DF3А дунд тусгалаас арай хол харвадаг пуужин

Шингэн түлштэй. 1971 оноос зэвсэглэлд орсон, одоо жагсаалаас гарч байгаа. Пуужингийн тусгал 3000 км. 50-100 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 2000м.

2 DF4 нэг цөмийн хошуутай, АНУ-ын Гуам арал, ОХУ-ын Дорнод хэсэгт цохилт өгөхөөр зориулагдсан хүйтэн дайны үеийн тив алгасах пуужин

DF4 нэг цөмийн хошуутай, АНУ-ын Гуам арал, ОХУ-ын Дорнод хэсэгт цохилт өгөхөөр зориулагдсан хүйтэн дайны үеийн тив алгасах пуужин

2 шатлалтай шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй, 1975 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 82 тонн, 28м урт, 2.25м голчтой. Цэц 1500м. Харвахын тулд DF4 эхлээд газар доороос гадаргуу дээрээ заавал гарах шаардлагатай байдаг. Пуужингийн тусгал 5500 км. 1000-3000 килотоннын халуун цөмийн цэнэгт хошуутай.

3 DF5 тив алгасагч пуужин

DF5 тив алгасагч пуужин

2 шатлалттай хөдөлгүүртэй, исэлдүүлэгч N204, диметилгидразин UDMH хэмээх бага хэмийн шингэн түлшээр ажилладаг, 1981 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 183 тонн, 32.6м урт, 3.35м голчтой. DF5 өөрийн тактик техникийн үзүүлэлтээрээ Америкийн Титан2, Оросын SS18 хоёрын хоорондох завсрын пуужин. DF5-ыг харвахдаа өмнөх DF4 шиг эхлээд газрын гадаргуу дээр гаргах шаардлагагүй, газар доороос өөрөө шууд хөөрөх чадвартай. Пуужингийн тусгал 7000-15000 км ба тэрээр Ази тив, Хойд америк, Европ, ОХУ дахь байг сөнөөж чадна. Цэц 800м.  DF5-ын иргэний хувилбар буюу ЛонгМарч2 хэмээх пуужин нь 1975 оноос эхлэн өнөөг хүртэл хятадын хүнд хиймэл дагуулуудыг сансарт хөөргөхөд ашиглагдсаар байгаа. DF5-ыг нэмэн тоноглосон, задардаг толгойтой, алсын удирдлагатай 3-8 цөмийн цэнэгт хошуутай DF5В, 10 цөмийн цэнэгт хошуутай DF5C зэрэг төрлүүд бий.

4 DН10 ба DН10А- нь газрын дайралтын зенитийн харвах суурь/ЗПУ/-наас харвадаг далавчит пуужин

DН10 ба DН10А- нь газрын дайралтын зенитийн харвах суурь/ЗПУ/-наас харвадаг далавчит пуужин

Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 1500-3000км. 1090кг, 6.3м урт, 0.514м голчтой. 500кг ердийн зэвсэг болон  цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай. Цэц 10м.

5 DF11А ойрын зайн пуужин

DF11А ойрын зайн пуужин

Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал 300км. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 4.2 тонн, 8.5м урт, 0.8м голчтой. Нэг  цөмийн цэнэгт хошуутай. Цэц 20м.

6 DF15 ойрын зайн пуужин

DF15 ойрын зайн пуужин

Нэг шатлалт хатуу түлштэй. Тусгал ба төрөл нь өөр өөр бөгөөд DF15 нь 600 км,  DF15A нь 900 км,  DF15B нь 800 км,  DF15C нь 700 км харвадаг зэргээр 4 янзын DF15 бий. 1990 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 6.2 тонн, 9.1м урт, 1м голчтой. 50-300 килотонн цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10м.

7 DF21 хатуу түлшт 2 шатлалттай хөдөлгүүртэй, дунд тусгалын пуужин

DF21 хатуу түлшт 2 шатлалттай хөдөлгүүртэй, дунд тусгалын пуужин

Зориулалтаасаа хамаараад  DF21,  DF21А, DF21В, DF21С, DF21Д гээд янз бүр бий.  Энэ бол DF21 (CSS-6)  хэмээх дунд тусгалын пуужин юм.  DF31, DF21 пуужингууд нь техникийн бүтцийн хувьд яг адилхан ахан дүүсүүд. 1991 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. DF21 нь харвагч суурьтай хөдөлгөөнт хуягт машинуудад дээр тавигдсан пуужин. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4м голчтой. Пуужингийн тусгал 1750 км, 200,300,500 килотоннын цөмийн цэнэгт хошуутай. Цэц 10-700м.

8 DF31 тив алгасах пуужин

DF31 тив алгасах пуужин

Холын зайн тусгалаас хамаараад DF31-нь DF31, DF31А,  DF31В гэж гурван янз бий. DF4-ийг бүрэн шинэчлэн солихын тулд DF31-ийг бүтээсэн.  DF31 хятадын анхны 3 шатлалттай, хатуу түлшт, зөөврийн хөдөлгөөнт газраас далайгаас харвадаг тив алгасагч пуужин юм. 42 тонн, 13м урт, 2.25 м голчтой. Пуужингийн тусгал 11200 км. 20, 90,150 килотоноос 1 мегатоннын халуун цөмийн цэнэгт хошуутай. Цэц 150м.

9 DF41 бол дөнгөж 2017 оноос зэвсэглэлд орж байгаа хятадын хамгийн сүүлийн үеийн тив алсгалах 3 шатлалт хатуу түлшт цөмийн пуужин

DF41 бол дөнгөж 2017 оноос зэвсэглэлд орж байгаа хятадын хамгийн сүүлийн үеийн тив алсгалах 3 шатлалт хатуу түлшт цөмийн пуужин

180 тонн, 21м урт, 2.25м голчтой. 20, 90, 100 килотоннын 10-12 цөмийн цэнэгт хошуутай. Газар доороос болон хөдөлгөөнт сууриас харвадаг. Тусгал 15000 км. Цэц 300м.

10 JL1 Сиа ангиллын шумбагч завинаас харвах анхны пуужин

JL1 Сиа ангиллын шумбагч завинаас харвах анхны пуужин

Хатуу түлштэй. Тусгал 1700-2500км. 1980 оноос одоог хүртэл  зэвсэглэлд байгаа. 14.7 тонн, 10.7 м урт, 1.4 м голчтой. 250-500 килотонн цөмийн цэнэгт хошуутай.

11 JL2 шумбагч завинаас харвах пуужин

JL2 шумбагч завинаас харвах пуужин

JL1-ийг сольж байгаа DF31-ийн загвар юм. 3 шатлалт хатуу түлштэй. Тусгал 8000км. 2015 оноос дөнгөж зэвсэглэлд ороод байгаа. 42 тонн, 13 м урт. 20,90,150 килотоннын 3-4 цөмийн цэнэгт хошуутай.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417