Монголчуудын 70 хувь нь Оросыг номер 1 анд нөхрөө гэж үзжээ
Сүүлийн 30 жилд Монголын удирдагчид Хятад, АНУ-ын бодлогыг үг дуугүй дагажээ. Харин өнөөгийн төрийн өндөрлөгүүд Хятадыг илүү дагах хандлагатай байгаа бөгөөд П.Хана, М.Россаби зэрэг судлаачид Монголыг "Хятадын колони" болж байгаа улс гэж үзжээ. Арга ч үгүй биз. Монголын эрх баригчид Хятадын мөнгөнд нэгэнт "оосорлуулсан" аж.
Гэтэл Монголын жирийн ард түмэн огт өөр санал бодолтой байна. “Сант Марал” сан Монголчууд гадаад улс орнуудаас хэнийг хамгийн сайн түнш гэж үзэж байгааг судалжээ. Энэ судалгаагаар Монголын ард түмэн ОХУ-д хамгийн их итгэж найддаг нь харагдсан бөгөөд 69 хувь нь Оросыг "хамгийн сайн нөхөр" гэж үзжээ. Харин АНУ-ыг монголчуудын 16.4 хувь нь хамгийн сайн түнш гэж үзсэн бол Хятадыг дэмждэг энэ хэмжээний "Монгол иргэд" байна.
DMNN