Таны хүүхэд 5 настай бол үүнийг заавал уншаарай!

Таны хүүхэд 5 настай бол үүнийг заавал уншаарай!

Нас насны онцлогуудаас хамгийн аятайхан нь 5 НАС байдаг.

5 настнууд нь:

  • Бусадтай нөхөрсөг, эвтэй тоглож чаддаг болохоос гадна хэн нэгнээс хамааралгүйгээр бие даан тоглоомуудаа удирдан тоглож чадна.
  • Юу таалагдаж, юу таалагдахгүй байгаа шууд илэрхийлж мэднэ.
  • Ямар нэг зураг зурахдаа тодорхой зорилготой, нэг нэгэнд зориулсан, олон өнгө хослуулж зурдаг болно.
  • Бусдаас уучлал гуйж, уучлал гуйхдаа юунаас болсон шалтгаанаа тайлбарлаж мөн талархснаа илэрхийлж, эелдэгээр гуйж ч чадна. Бас тэд уучлах уу, үгүй юу гэдэг хандлагаа маш сайн илэрхийлнэ.
  • Найзтай болох хүсэл ихэснэ. Гэртээ байхаас илүүтэй цэцэрлэг, хамаатны хүүхдүүд, тоглоомын талбайд найзуудтайгаа байх дуртай.
  • Үсэрч харайж, эрчтэй гүйж, аль болох адармаатай саадтай замаар явахыг эрмэлзэнэ. Шат байхад хажуугийн тусгай замаар гүйж явах г.м
  • Бохир гар, шүдний өвчлөл, утааны маск гэх мэт эрүүл ахуйн хэв маяг, учир шалтгааныг тайлбарлаж өгвөл сайн ойлгож эерэг дадлыг томчуудаас илүү үнэнчээр өөртөө хэвшүүлж чадна.
  • Таних тэмдэг, санамж, гэрлэн дохио, анхааруулгыг ажиглаж учрыг их асууна. Энэ үед зөв тайлбарлаж өгөх нь чухал.
  • Цаасан малгайд их дуртай болно (Магтуулах). Тиймээс хий хоосон "Мундаг", "Сайн байна" гэхээс илүүтэйгээр бодит үйлдлийг нь урамшуулаарай. Тухайлбал, "Өнөөдрийн зурсан зураг чинь илүү олон өнгө ашиглаад ээжийгээ малгайтай болгож зурсан нь үнэхээр таалагдаж байна" г.м. Энэ нь өөрийгөө илүү хөгжүүлэхэд нь асар их дэмтэй.
  • Хөвгүүд амьтны, сансар огторгуйн, үлэг гүрвэлийн тухай г.м өөрөөр хэлбэл танин мэдэхүйн номд илүү дурлана. Жолооч, засварчин болж тоглох дуртай.
  • Дийлэнх охид гүнжтэй номдоо хайртай хэвээр байхаас гадна эмч, тогооч, ээж, худалдагчид хувирах дуртай үе.Тэд тоглоомтойгоо ярьж, өөрөө асууж өөрөө хариулж, гуйж, тусалж тоглоно.
  • Өөрийн хувцсаа өмсөж, тайлж, эвхэж, тоглоомуудаа төрөл төрлөөр цэгцэлж эмх замбараатай байх дадлыг өгөхөд тохиромжтой нас. Гэхдээ нэг дор их зүйл эмхэлж цэгцлэх даалгавар өгч болохгүй. Бага багаар нь дадал болгоорой.
  • Ялгаатай болон төсөөт дүрсийг олох сэтгэхүйн дасгал, гар зүгшрүүлэх үндсэн зурлагуудыг сайн хийнэ. Мөн л энэ үед хэтрүүлэхгүй хэмжээнд нь тохируулж хийлгэх хэрэгтэй.
  • Тоо тоолохоос гадна тоо бодох сонирхолтой болно. Энэ үед хэт шахаж болохгүй, тааваар нь сонирхолтой хэлбэрээр ажиллаарай. Тоог хийсвэр 1 нэмэх 5 гэж бодохоос илүүтэй 1 охин 5 хүү нийлээд хэдэн зочин манайд ирэх нь вэ? Алхахдаа 1 алхам, 2 алхам г.м тоогоо ямар ч тохиолдолд нэгжтэй нь, эзэн биетэй ярьвал хүүхэд төсөөлөн сэтгэхэд хялбар байдаг.
  • Том хүнээс халамж хайрыг маш ихээр хүсдэг, эцэг эхийн халамжийг авах ба эргээд өгөх дуртай. Хайрлах мэдрэмж хөгжсөн. Тантай ярилцахдаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцана. Та энэ үед нь дэмжээд сайн сонсогч нь байж чадвал насан туршдаа танд сэтгэл хөдлөлөө хуваалцдаг байж чадна.

Гэрийн дотор дүрэм гаргаж үүрэг хариуцлагыг хуваарилаж хэмжээ хязгаарыг тогтоож өгвөл хамгийн сайн баримтлана. Дүрэм зөрчиж ямар нэгэн эрхээ хасуулахаас маш их эмээнэ. Тухайлбал, зурагт 30' үзэх ёстой. Чихэрлэг зүйл зөвхөн Бямба гарагт зөвшөөрнө г.м. Дүрмээ зөрчвөл зурагт үзэх эрхийг 1, 2 хоногоор, амттан идэх эрхийг 1 удаагаар хасах г.м. Энэ дүрмээ эцэг эх өөрөө хатуу баримтлах нь чухал. Хүүхэд уйлж, уурлаж янз бүр болж таныг шалгана. Шалгалтанд бууж өгч унах л юм бол дараа ямар ч дүрэм зохиогоод нэмэргүй шүү.

Охид хөвгүүдийнхээ дэргэд, хөвгүүд охидынхоо дэргэд хувцсаа солих, 00-д орох, халтар харагдахаас ичдэг болж эхэлнэ. Энэ нь маш зөв. Эсрэг хүйстнээ сонирхож шохоорхож эхэлнэ.

Мөнгөний үнэ цэн, ажил хийж цалин авдаг, энэ нь хэмжээ хязгаартайг тайлбарлахад сайн ойлгоно. Харин хүүхдийн дэргэд аль болох картаар биш бэлэн мөнгөөр гүйлгээ хийж байгаарай. Эсвэл картандаа бэлэн мөнгөө тоолж хийж буйгаа хэд хэдэн удаа харуулж асуухад нь учрыг тайлбарлаж өгөөрэй.

Хүүхэд бүхний хөгжлийн хурд нь өссөн орчин, нөхцлөөс хамаараад харилцан адилгүй байдаг тул энэхүү онцлог 6 -12 сараар түрүүлж эсвэл хоцорч ажиглагдаж болохыг анхаарна уу.

Хөөрхөн Шар Шувуу Сургалт Судалгааны Төвийн Захирал Г. Төмөрзаяа

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417