Эрхэм ерөнхий сайд аа! Амарч болоогүй юу?

Эрхэм ерөнхий сайд аа! Амарч болоогүй юу?

ЭРХЭМ ЕРӨНХИЙ САЙД АА!

Энэ Монгол орон чинь хэдхэн хүнтэй эзгүй арал юмуу, эсвэл хэнээс ч хамааралгүй Хойд Солонгос юмуу? Манай Засгийн газар яахаараа үргэлж гэнэтийн шийдвэр гаргаж, ажил будилуулж байдаг юм бэ? Олон улсын хурал зөвлөгөөн, гадны түншүүдтэй хийхээр төлөвлөсөн зүйлс, нааш цааш нислэг, ажил хэрэг энэ бүхэн яах вэ? Хэдий болтол төлөвлөлтгүй, тэр өдрийн тэнгэрт даатгаж, галзуу юм шиг амьдрах вэ? Би өөрийгөө орчин үеийн соёлт орны 2 сая дөхүү хүн амтай Нийслэл хотын иргэн гэж боддог. 21-р зуун гарчихаад байхад хөдөө заншил, нарны цагт захирагдаж байгаад гомдолтой байна. Энэ Засгийн газарт цаг хугацаа, ажлын төлөвлөлт, хариуцлага гэж мэддэг хүн байна уу? Японд лав тухайн жилийн бүх ажлын болон амралтын өдрүүд аль хэдийн гарчихсан, календар нь жил жилээрээ тогтсон байдаг. Захын компанийн дундаас дээш менежер, хэлтсийн даргаас асуугаад үзэхтүн. Ирэх 6-р сарын төлөвлөгөө нь өдрөөрөө биш, бүр цагаараа гараад битүү зоогдчихсон байх вий. Таны болон манайхны гэнэтийн айлчлалууд тэдэнд хэчнээн хүндрэл учруулдагийг үе үеийн дарга нар мэддэг ч үгүй байх! Хүлээн авч байгаа бүх хүний төлөвлөгөөг самарч хаядаг юм. Тэд дипломат зангийн үүднээс наанаа хэлэхгүй. Түүнээс биш таны Ерөнхий сайд байх эсэхээс эс хамаарч бүгд нягт нарийн төлөвлөгөөтэй учир ирэх 7 хоногт бүү хэл, ирэх сард уулзъя гэвэл "нөү" шүү дээ. Ерөнхий сайдаа, дэлхийн иргэншилт хэсэг нь ингэж амьдарч байна. Тэдний наад захын соёлтой хөл нийлүүлж чадахгүй байхад нефть-химийн үйлдвэр, Эрдэнэс Таван толгойн IPO, мега төслүүд, төмөр зам, ёстой цаашаа шүү дээ! Төлөвлөлтгүй, галзуу хүмүүстэй хэн хамтарч ажиллах билээ? 
Сурагчдын амралт гээд л бас хэдхэн хоногийн өмнө гэнэт өөрчилнө. За хичээл орох нь гэтэл 7 хоногоор сунгана. Түүнийг амралт байсан өдрүүд рүү огцом шилжүүлэх учраас гадагш дотогш явах гэж байсан хүмүүс эсвэл нислэгээ цуцална, эсвэл цайрахад хүрч таслаад явна. Жилд ганц удаа биш, хэд хэдэн удаа улс даяар нь сэгсэрч хаядаг ийм л Засгийн газартай улс бид. 
Өвөл утаа униар ихэсч, ханиад томуу дэлгэрдэг үеийг бид олон жилийн дунджаас мэднэ. Яагаад эртхэн календараа зоочихож болдоггүй юм? Зарим баярууд тухайн үеийнхээ гаригийн байдлаас хамаарч шилжүүлэх нь үр дүнтэй байж болно, түүнийг яагаад жилийн өмнөөс тооцчихож болдоггүй юм? Хэд хоног амрах нь дүүрч, хэд хоног ажиллах нь дүүрч. Гол нь төлөвлөгөөтэй, замбараатай, хариуцлагатай амьдармаар байна! Хэдэн хүн тэжээж байгаа хувийн хэвшлийнхэн чинь энэ бүх гэнэтийн шийдвэрүүдийн хөлд чирэгдэж дууслаа. Одоо үүнийгээ болъё. Цаг тулгуу гэнэтийн тогтоол, шийдвэр гаргаж иргэдээ хохироохгүй байхыг НИЙСЛЭЛИЙН СОЁЛТ ИРГЭДИЙН ӨМНӨӨС ШААРДАЖ БАЙНА!

М.Тулгат (НИТХ-ын төлөөлөгч)

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417