Хэрхэн самруулж, хэрхэн сармагчин болж буйгаа зүгээр л хар!

Хэрхэн самруулж, хэрхэн сармагчин болж буйгаа зүгээр л хар!

Зэвсэг агссан япончууд 1939 онд Халх гол орчимд Монголын хилээр цөмрөн орж ирсэн нь үнэн. Орос, Монголын дайчид исгэрэх сум, илд барьсан япончуудтай тулалдаж, халуун амиа алдан, бүлээн цусаа урсгасан нь ч үнэн. Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах гэж мөр зэрэгцэн тулалдсан монгол, орос хөвгүүд энэ газрын шорооноо үүрд үлдсэн нь ч үнэн. Миний, чиний өвөө нар 1945 онд япончуудыг эх газраас хөөх гэж Манжуур хүртэл тулалдаж, элсэн толгодын дунд эцсийн амьсгалаа татаж байсан нь ч үнэн.

Олзны япон цэргүүдийг туугаад харьж явахдаа юу үзэж туулснаа, тамхиа хувааж татсан орос залуу ганцхан мөчийн дараа бөмбөгдөлтөнд өртөн амиа алдсаныг, шархадсан монгол цэргийг үүрэн хоёр км газар мөлхөж ирсэн орос хөвгүүний тухай...буурал аавынхаа хуучилсан олон дурсамжийг сонсож өссөн бага нас минь ч үнэн юм. Хэрэв япончууд Монголын нутагт гүн цөмөрсөн бол бидний ээж, эмээ нар их наран улсын цэргүүдэд хүчирхийлүүлж амиа алдсан хятад эмэгтэйчүүдийн тавиланг туулах байв. Японы арми Дорнодыг бүтнээр нь эзэлсний дараа оросууд хэдэн онгоц нисгэчихээд Монгол дахь улс төрийн барьцаа лавшруулж болох л байв. Энэ тулааныг юу ч гэж мушгин гуйвуулсан, ямраар ч тайлбарлаж харлуулсан нэг л үнэн бий.

Тэр бол Монголыг эзлэх гэж санаархсан япончуудыг эсрэг Монгол, Орос хоёр орон хамтдаа боссон, ялсан, эх орны минь тусгаар тогтнолыг авч үлдсэн гэдэг ганц л үнэн. Оросууд Монголд тусалсныхаа төлөө "Орос хөвгүүдийн амиа зольсон энэ бүс нутаг одоо манайх шүү" гэж тулгаагүй. Монголын нутгийг хамгаалах гэж яваад эргэж ирээгүй хөвгүүдийнхээ амийг орос ээжүүд биднээс нэхээгүй. Нулимсаа элгэндээ шингээж, өнчрөлөө зүрхэндээ нуусан.

Энэ хар даа. 80 жилийн дараа сайхан хөвгүүдийнх нь шарил алгын чинээ хайрцагт хоёр гурваараа багтаж, хүн ёсоор хөдөөлүүлэх боломж ирж байна, гашуун боловч энэ үнэн. Арчиж чадахгүй, алчихаж боломгүй үнэн. Ганц л үнэнийг гэрчилсэн гайхамшигт ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хамтдаа авчирсан ялалтыг хамтдаа тэмдэглэж байна. Үүнийг самраачид элдвээр гуйвуулж, "Оросын онгоц Монголыг хүчирхийллээ, өө зүгээр л бага ястнуудаа явуулчихаж, Орост манайх жилд 2,0 тэрбумын орлого оруулдаг, тийм сүрхий юм бол Путин манайд цахилгаан станц бариад өгчих л дөө, Хүрэлсүхийн хообийны өдрүүд эхэллээ, Баттулга Пу ахаас юм гуйж зөвшөөрүүлж чадахгүй л дээ" гэхчлэн жинхэнэ утгаар нь энэ ялалтын, энэ баярын агуулгыг юу ч биш болгох гэж оролдож байна.

Япончууд Монголыг эзлэх гээгүй, Ар Өвөр Монголыг нэгтгэх гэсэн нь оросуудад таалагдаагүй ч гэх шиг. Ар, Өвөр Монголыг нэгтгэчихээд аз жаргал ерөөгөөд арал руугаа буцах байсан гэвэл би л лав итгэхгүй. Настай намбатай, сэтгүүлч нэртэй сайн дурынхан ч хошуу нэмж, хор хутгаж явна. Самарна гэж юу болохыг, аливаа юмны үнэ цэнэ агуулгыг алдагдуулна гэж юу болохыг, монголчуудыг түүхгүй, бахархалгүй болгох хор хэрхэн цацдагийг харж авцгаа. Тэдний үсэргэсэн шүлс Халх голд цусаа урсгаж, ясаа тавьсан цэрэг эрсийн амь нас, алдагдах дөхсөн тусгаар тогтнолыг маань будаж, бузарлаж байна. Зүгээр л хар. Монголчуудыг хэрхэн самарч, хэрхэн үнэт зүйлгүй болгож буй технологийг Халх голын ялалтыг тэмдэглэж буй энэ өдрүүдээс хар! Энэ технологи Монгол даяар, бүх салбарт, алхам тутамд хэрэгжээд удаж буйг бод. Монголын Бүх цэргийн дуу бүжгийн чуулга хятад дуу хоорлон дуулж байхад дуугараагүй нөхдүүд ялалтын баяраа монголчуудтай хамт тэмдэглэх гэж ирсэн нисгэгчдийг хэрхэн хэн ч биш болгож байгааг хар.

Самраач гэдэг бүхэл бүтэн төлбөртэй давхаргынхан байдгийг мэдэж, тархи, зүрх, мэдлэг оюун, түүхээ хамгаалах дархлааг өөртөө суулга. Тэгээд Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд Шерметовын нисэх буудлын хоцрогдсон хүнд суртал ямар хамаатайг надад хэлээд өг! Тэгж ярьвал хоёр хөршийнхөө хил дээр, эсвэл тэр улсад байтугай эх орондоо ч сурч амьдарч байхдаа үеийнхэндээ, атаман ах эгч нарт дээрэлхүүлж байгаагүй хэн байдаг юм. Гэвч, хувийн өш хонзон болоод хандлагаа хурууныхаа завсар нууж сур, бага шалтгаанаар их түүхээ бүү гутаа!

46
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417