Бөөсөн чинээ амь чинь бөлдгөө ч олоогүй байхад тэд үрэгдсэн !
Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй байхад тэд үрэгдсэн!!!
Юу юу гэнэ вэ... "Халх голын дайнд Монгол улс ямар ч ашиггүй үлдсэн", "Оросууд манай улсад ирж байлдааны онгоцоор тэнгэрт минь нислээ", "Халх голын дайн дайн биш зүгээр нэг муу хилийн мөргөлдөөн байсан юм" ,"Оросод хөл алдаж байна" хэмээн амных нь салиа ч арилаагүй банди нар сошиал сүлжээнд цамнаж байхыг харлаа.
Бас хэзээ мөдгүй хадан гэртээ очих шахсан монгол эсэх нь эргэлзээтэй өвгөчүүл шүлсээ үсчүүлэхийг үзлээ. Дуугүй суух гэж хичээлээ, харин тэвчсэнгүй үгээ хэлж байна. Халх голын дайн Монголд ашиггүй гэдэг үг.... Юун ашиг вэ.
Хэрэв бид 1939 онд ялагдсан бол өнөөдөр тэд сошиал сүлжээнд агсан тавих нь байтугай төрүүлж өсгөсөн аав ээж нь ч амьд явах нь эргэлзээтэй байв. Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөнөөс үнэтэй "ашиг" байдаг юм бол тэр тухай хэлээд өг. Орос Монголын талаас нийтдээ 26 мянган цэрэг амиа өргөж Монгол улсын дархан хилээр орж ирсэн милитарист Японы цэргүүдийг бут ниргэж буулгаж авсан нь тэгээд дайн биш гэж үү. Тэр үед буугаад өгчихсөн нь зөв байж уу. Хүний халуун амь бүлээн цус урссан түүхийн баримтыг гуйвуулах гэж эр цэргийнхээ эх орноо, эрх чөлөөгөө, тусгаар тогтнолоо авч үлдсэн баатарлаг түүхийг нулимаж суугаа орчин цагийн трико өмсөж, бохь зажилсан туяхан цагаан банди нар Ерэн баатарын хөшөөнд сөгдөж мөргөж өршөөл гуйхад ч багадана.
Буруу зөнөж бусдын захиалгаар насаараа тархи угаасан нанхиад өвөө нарын тэртээ тэргүй сийрэгжсэн ясыг Халхын голын дайнд амь үрэгдсэн баатруудын өмнөөс хэмхчиж хаямаар санагдана. Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй байхад аавын сайхан хүүхдүүд цусаа урсгаж, ясаа ивэн байж өнөөдрийн эрх чөлөө тусгаар тогтнолыг бидэнд өвлүүлсэн юм шүү. Хүний нутгийн төлөө хөрс шороонд нь мөнх нойрссон орос цэргүүдийн ар гэрээс ичээч та нар. Хэний хүчээр өнөөдөр “хуцах” эрх чөлөөтэй, "улих" газар нутагтай яваагаа сана. Бөөсөн чинээ амь чинь бөлдөгөө ч олоогүй явахад чинь алтан амиа өргөсөн баатруудын мөнхийн сүнснээс уучлал гуй !!!
Б.Мөнхбаясгалан