Хонконгийн цагдаа нар жагсагчдыг цэнхэр будгаар шүршиж "тэмдэг тавьж" байна

2019-09-02, 15:06 Цаг үе 3,265 0
Хонконгийн цагдаа нар жагсагчдыг цэнхэр будгаар шүршиж "тэмдэг тавьж" байна

Эсэргүүцэгчид жагсаал цуглааныг хориглосон цагдаагийн шийдвэрийг үл тоон жагсаж улмаар цагдаагийнхантай мөргөлджээ. Цагдаагийнхан жагсаалд оролцогчдод тэмдэг тавьж, дараа нь баривчлах зорилгоор даралттай усаар шүршигч буундаа цэнхэр өнгийн будагч бодис хийсэн байна. Эх газрын Хятадаас санал болгосон хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслөөс үүдэлтэй эсэргүүцлийн уг жагсаал цуглаан 13 дахь долоо хоногтоо үргэлжилж байна.   

Жагсагчид болон цагдаагийнхны хоорон дахь мөргөлдөөн хурцдах үед тэд жагсагчдын эсрэг цэнхэр өнгийн будагчаар дүүргэсэн усан буунуудыг ашиглах болжээ. Цагдаагаас жагсаал цуглаан хийхийг хориглосон ч Хонконгийн ард иргэд Бямба гарагт олон нийтийг хамарсан эсэргүүцлийн цуврал жагсаалыг 13 дахь долоо хоногтоо хийлээ. Эсэргүүцлийн жагсаал нь 6-р сард эх газрын Хятадаас санал болгосон хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэнээр эхэлсэн юм.

Бямба гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд олон удаа мөргөлдөөн гарч цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу хэрэглэсэн бол жагсагчид цагдаа нар руу тоосго, Молотовын коктейль буюу шатаах шингэнтэй шил шидэн цагдаагийн хамгаалалт дотор гал тавьж байсан ажээ.        

Цагдаагийнхан усан буундаа цэнхэр өнгийн будагч бодис хольж жагсагчдын эсрэг хэрэглэснээс үүдэж зам талбайнууд цэнхэр уусмалаар бүрхэгдсэн байна. Түүнчлэн жагсагчдыг будагтай  усаар шүршин тэмдэг тавьж дараа нь баривчлах зорилгоор зорилготой гэж мэргэжилтнүүд үзэж байна.        

“Хонконгийн цагдаа анх удаагаа цэнхэр өнгийн будагч бодис бүхий усан буу ашиглалаа. Үүний зорилго нь жагсаалд оролцогчдод тэмдэг тавьж улмаар баривчилгаа явуулахад оршиж байна. Кэрри Лам өөрийн кабинетдаа “Бүгдийг нь баривчилж шоронд хийнэ” хэмээн хэлсэн байна. Тэрбээр хэлснээ хэрэгжүүлж байгаа нь энэ бололтой” гэж Жэйсон Нг хэмээх иргэн Твитертээ мэдээлж зураг тавьжээ.

Мөн Энтони Дапиран гэх хүн “Усан буунууд жагссан олны эсрэг цэнхэр бодисыг шүршиж байгаа нь” гэсэн тайлбар бүхий зурагтай жиргээг Твитертээ оруулсан байна.

Баасан гарагт буюу Бямба гарагийн жагсаалын өмнө жагсагчдын хэд хэдэн нэрд гарсан  идэвхтэй гишүүдийг баривчилсан ч 2 хүнийг дараа нь барьцаагаар суллажээ. Баривчлагдсан идэвхтнүүдийн нэг Агнес Чоу мөн цэнхэр уусмалаар шүршиж буй зургийг Твитертээ нийтэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Хонконгийн цагдаагийн газраас 86 эсэргүүцэгчийг, тэр дундаа 12 настай нэг хүүхдийг баривчилсан хэмээн мэдэгджээ.

Харин энэ долоо хоногийн эхээр гарсан мэдээнд Бээжин 13 долоон хоногийн өмнөөс энэхүү эсэргүүцлийн жагсаал тэмцлийг үүсгээд буй хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг бүр мөсөн буцаан татахаас татгалзсан тухай мэдээлжээ.

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417