В.Путин Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо
News.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо
Posted by News.mn on Tuesday, September 3, 2019
Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байсан ч хэлэлцээгээр ярих байсан бүх сэдвээ хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалтаар ярьсан тул шууд баримт бичигт гарын үсэг зурахаар тохиролцсныг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Албан ёсны хэлэлцээний үеэр нийтдээ 11 гэрээ, хэлэлцээр байгуулна гэсэн мэдээлэл байсан юм.
Хоёр улсын Төрийн тэргүүн нар одоо Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж байна.
Манай улс ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд мөн стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглалыг 2009 онд байгуулсан билээ. Ерөнхийлөгч Путины 2014 онд хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурж байсан. Тухайлбал, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичи гИргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг, Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн хэлэлцээр зэргийг дурдаж болно. Харин энэ удаагийн айлчлал хоёр орны дипломат харилцааг нэг шат ахиулан, Иж бүрэн Стратегийн түншлэлийн харилцаанд шилжинэ гэдгийг холбогдох албаныхан хэлж буй. ОХУ-ын В.Путины айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, төмөр замын РЖД нэгтгэлийн тэргүүн Олег Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев, "Роснефть"-ийн тэргүүн Игорь Сечин нарын хүмүүс багтсан.