Биднийг Путин, Халх гол гэж байх хойгуур Араб, Муслимууд "амралт" нэрээр улсын маань баялаг, билэг тэмдэг болсон шонхор шувууг олон зуугаар нь авлаж дуусгаж гадагш гаргасаар байна
Ард түмэн төр одоо эзэнтэй болж У.Хүрэлсүх тэргүүтэй эх оронч сайдууд сайныг эхлүүлсэн гэдэгт итгэж байгаа.
Тэгвэл өмнөх засгийн үед байсан шиг нэг ч Монголын минь шонхор бүх насаараа харьд очиж бүдүүлэг Арабуудын зугаа цэнгэлийн "хоол" болох ёсгүй‼️
Олон жил үргэлжилсэн энэ луйврыг одоо таслан зогсооё‼️ Ялангуяа Д.Оюунхорол гэгч этгээд байгаль орчны сайд байхдаа зөвшөөрлүүдийг нь олгосон гэгддэг энэ ноцтой асуудлыг АТГ-ын шинэ удирдлага шалгах ёстой.
Төв аймаг - Эрдэнэсант сумд Катар, Кувейтийн Арабууд бүтэн жил эзэнгүй улсад байгаа юм шиг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж байна‼️
Биднийг Путин, Халх гол гэж байх хойгуур Араб, Муслимууд "амралт" нэрээр улсын маань баялаг, билэг тэмдэг болсон шонхор шувууг олон зуугаар нь авлаж дуусгаж гадагш гаргасаар байна. Одоо тэр хавийн шонхор дууссан тул өдөрт олон км тойргоор жийпээр давхилдан авлаж байна.
Манан мафжсан үеийн эзэнгүй улсын эмгэнэлийг бид одоо зогсоох ёстой.
DMNN