Путинаар гоёод л болоо...

Путинаар гоёод л болоо...

Путин ирэв. Угаас тэр Халх голын тэгш ойг тааруулан Монголд айлчилдаг хэмнэлтэй. Энэ удаа түүний ганзагалаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хэмээх хавх, дөрөвдүгээр цахилгаан станцын шинэ блок хэмээх өгөөш, Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтарсан санд хөршийн талаас төвлөрч магадгүй байгаа 100 тэрбум рублийн зээл нэртэй амталгаа гэхчлэн стратегийн болон улс төрийн ганзагалаа дүүрэн байлаа. Эдийн засгийн ач холбогдол, үр өгөөж гэж хол андуурмааргүй байна. Бас Монгол, Оросын харилцаа дээд төвшинд шилжив энэ тэр гэж худлаа далдаганаж, хулхи сенсаацлах ч хүсэл алга. Атга чихэр харуулаад, авдраа цоожлохоо сайн мэдэж буй Путин Монголын улстөрчдийг, улс төрийн нөхцөл байдлыг нэвт уншиж, алс тооцоолж, холоос даллах, хашихаа мань эр сайн мэднэ. Өмнө нь 2014 онд түүнийг айлчлаад буцахад 10 гаруй санамж бичигт хоёр тал гарын үсэг зурцгаасан боловч ганц нь л ажил хэрэг болсон байдаг. Тэр нь харилцан зорчих визийг чөлөөлсөн явдал байв. Чухам яагаад Орос, Монголын харилцаа үргэлжид шаварт суучихсан Уаз-469 шиг уухилж аахилахаас хэтэрдэггүй вэ?

Зам зуур Эрхүүд ажил шалгаад Монголд ирсэн нь ч Путины дипломат аргачлал шүү дээ. АН-ын Пүрэвсүрэнг Гадаад харилцааны сайд байхад Монголын баг бүрэлдэхүүн Москвад айлчилсан юм даг. Оросын талаас Лавров хүлээн авч, хамтарсан уулзалт хийв ээ. Тэгсэн тухайн үеийн ХААЯ-ны төрийн нарийн гэх шинэхэн залуу " Манай талаас Орост мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байгаа, энэ асуудал юу болж байна?" гээд ч чухам эх оронч асуулт тавив аа. Тэгсэн Лавров юу гэсэн гээч? 
-Энэ тухай сүүлийн 10 гаруй жил танайхан ярьж байгаа, ярихаас хэтэрдэггүй. Манай тал бол судалгаа, бэлтгэл ажлаа хангаад, хийгээд явж л байна, та нар өөрсдөө алга болдог гэсэн утгатай тасхийсэн хариулт өгч, бараг л уцаарлаж билээ. Үүнтэй төстэй явдал Талын зам төслийг нам гацаасан байдаг. Путин бас л ирэв. Алтанхуяг маань талбай хүлээн аваад л, Талын зам буюу дамжин өнгөрөх торгоны замын төслөө танилцуулаад, Путинд нэр нь ч их таалагдаж, анх удаа Монгол түүний сонирхлыг татчих шиг болов. Гэтэл дараахан нь Ерөнхийлөгч Элбэгдорж Владивостокын эдийн засгийн чуулганд очих үедээ " Алтанхуяг мэдэхгүй, тэр юугаа мэддэг юм, би мэднэ" гээд томорчихдог байгаа. Хуваагдмал, талцмал энэ байдлыг хараад Путин дахин Талын зам төслийн талаар үг дуугараагүй. Харин тэр хооронд түүний итгэлт хүн, БХ-ын сайд С.Шойгу хийн хоолойг өөрийнхөө нутаг Тувагаар дамжуулах маршрутаа алхам урагшлуулсан даа.

 Тувачууд түүний энэ буянтай хаялгаар транзит тээврээс орж ирэх хэдэн тэрбум рублээр хэдэн зуундаа сэтгэл зовох юмгүй амьдарчихна. Яг үнэндээ Орос, Хятад хоёр Монголгүйгээр хийн хоолойгоо ч, төмөр замаа ч тавьчихна. Хоёр хөршийн хил 29 км газраар уулздаг. Ийм тохиолдолд бид улс төрийн зөв нүүдэл, зөв алхам хийж байж хоёр хөршийнхөө гүүр болох учиртай байсан. Харин одоо юу юу ч үгүй үлдчихээд, галт тэрэгнээс унхиагүйдээ аль эрт хоцорчихоод, араас нь даллаж гүйгээд, далдаганаж давхиад, Монгол, Оросын харилцаа дээд төвшинд шилжлээ, 11 санамж бичигт гарын үсэг зурлаа энэ тэр гэж рекламдаад байх шаардлагагүй. Дараагийн сонгууль болоход шүүгээнд хаягдаж, ширээнд цоожлогдоод тоосонд дарагдуулдаг ой санамж бүхий төрт уламжлалтай гэдгээ мартав уу? Баттулгадаа л шинэ мэдээ юм байгаа биз. Манай улстөрчид Путин, Трамп, Си ах нартай гар барьж хэдэн зураг даруулчихаад л сэтгэл нь ханаж, рекламандаа цадчихдаг зантайг бид ч мэдэх болсон.

Энэ удаагийн айлчлалаас Оросоос түлш, цахилгааны хараат хэвээрээ үлдсэн нь л үнэн юм даг. Ер нь ингэхэд тэр Эг, Шүрэн толгойн цахилгаан станцуудаа наашаа гэсэнтэй нь хамтраад барьж яагаад болдоггүй юм. Хавханд харайж орж, ШХАБ-т элсэн байж, тусгаар тогтнолоороо барьцаалан Орос, Хятадаар заавал хийлгэх ямар учир байна. Үнэндээ бол Путин манай мангар харыг нэвт уншиж байгаа шүү дээ. "За энэ нөхрийн сонирхоод байгаа Зүүнбаян Ханги чиглэлийн төмөр зам яг хувийнх нь бол хийх л байх, харж л байя. Тавантолгойгоо албан тушаалтайгаа алдах үедээ сураггүй халааслаад, өчиггүй алга болох вий" гэж бодож буй царай гээд орчуулчихъя. Дээр нь нэмж хэлэхэд Оросыг Европ, Азитай холбох хийн хоолой, Хятадын торгоны замаас хаягдчихлаа. Хоорондоо хэрэлдсээр байгаад тэндээс шүүрэх олз омгоороо шал арчиж, шанаагаа тулчихлаа. Үүнд 2017 онд сонгогдсон Баттулгын буруу шууд утгаараа байхгүй. Гэхдээ хурдаа авсан галт тэрэгнээс нэгэнт хоцорсон улс өөрөө аргаа олохоос өөр мэхгүй. Дэлхий нийтээрээ л ийм дүрэмтэй.

Р. Эмүжин

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417