Зөв хүн гэж...

Зөв хүн гэж...

Зөв хүн гэж ерөнхийдөө зүрх нь хүмүүнлэг нэгнийг хэлэх бөгөөд дээрээс нь тархи нь оюунлаг тахим нь булчинлаг үг нь цэцэн үйлс нь ариун болвоос ёстой түүний есөн шинж нь бүрдлээ гэсэн үг. Зөв хүн арилжаа наймаа аз хийморь албан тушаал алдар цол гээд аар шаархан зүйлээ аргалуулах гэж явдаггүй тэртээ тэргүй Тэнгэр түүнийг мэдэж тэвэрч явдаг болохоор тэрээр харин өрх гэр ураг омог улс үндэстэнийхээ хувь заяаны төлөө газар тэнгэрийн хооронд зуучлагч зарим тохиолдолд золиос болж байдаг. Цагтаа Тэнгэр Бурхан Тэмүжин хүүгийн зүс царайг бус зүрх сэтгэлийг  нь тольдон байж газар дээр гавьяа шагналыг олгож өрнө дорныг тэнцвэржүүлэх өөрийн агуу төлөвлөгөөг түүгээр гүйцэлдүүлж байв.

Зөв хүн гэдэг заавал Путин шиг үндэсний лидер Шойгу шиг өрлөг жанжин байх албагүй, өглөө эртлэн босоод та эхлээд Монгол улс үндэстэнээ удирдаж яваа төрийн гурван өндөрлөг, алс газар Афган Судан гээд аян дайнд мордсон монгол цэрэг эрсийнхээ төлөө, цаашлаад улсын хил амгалан тайван, улс эх орон дайн дажин ган зуд гамшиг осолгүй байхын өлзийтэй ерөөлөөр цай сүүнийхээ дээжээс эхлээд чаддаг чаддаг юмандаа чадлынхаа хирээр сүсэглэн залбирваас та уже зөв хүн болжээ гэсэн үг, нуур амгалан бол нугас амгалан гэгчээр улс орон амгалан бол айл гэр амар жимэр байхын учир начрыг ухаарчээ та.

Зөв хүн гэж өрх монгол гэрээсээ хулгайлж оффшордож эх орон эцэг өвгөдийнхөө өмч хөрөнгийг үрэн таран хийх нь бүү хэл Чойбалсан Цэдэнбал нар шиг цэрэг нормны хувцастайгаа өдөр шөнөгүй эрх чөлөө тусгаар тогтнол сайн сайхны төлөө амиа өгөхөөс ч буцахааргүй үнэнчээр зүтгэж ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө олон улсын луйварчдыг ч онхолдуулж цаана нь гарч сэтгэх чадалтай эх оронч охид хөвгүүдийг хэлнэ.

Зөв хүн баруун гараар өгсөн өглөгөө бардамнаж олонд гайхуулах нь байтугай зүүн гартаа ч мэдрүүлэлгүй зүрх сэтгэлдээ ч тээхгүй явах бөгөөд хайртай өстэй хүмүүсийн хандлага араншин яаж ч өөрчлөгдсөн байгаагаараа л байдаг, тэр өөрөө  тэнгэрийн умдаг атгалаа ч цаг ямагт хонь мэт даруу хорхой мэт хоргүй болжмор мэт өглөгч зарц мэт үйлчлэгч хэвээрээ л байж чаддаг нэгэн.

Зөв хүн дуугай гүтгүүлэх тусам  дов шиг ногоорч,  дуртай нүдүүлэх тусам болд шиг хатаагддаг,  уураар утуулах тусам зүрх чангардаг, үгээр чичлүүлэх тусам ухаан тэлдэг, өргөөд дөхүүлэх тусам борви тэгширдэг, сайн талыг нь сайрхах тусам хүн урамшдаг, саарыг нь өршөөх тусам ухаардаг, өрөөлийг хайрлах тусам ерөөгддөг, өөрийгөө золих тусам ивээгддэг, бурууг үүрэх тусам тайтгардаг, буяныг цацах тусам асгардаг гэх мэт байгалийн хуулийг бас ухаардаг нэгэн.

Зөв хүн мэдэмхий хүмүүсийн дунд ичимхий, идэмхий хүмүүсийн дэргэд цатгалан царайлж буруутануудын дунд өнчирч ганцаардаж бусдын төлөө өөрийгөө зориулдаг нэгэн. Идэмхийн дунд цатгалан царайлах гэдэг нь жишээлбэл, сонгуульд дэмжих нэрээр хэн нэгэн хүмүүс хууль бус хандив өгөх ч юмуу, эсвэл Казиногийн хуулийг зүтгүүлж батлуулсаны шанд тарааж буй боодол боодол ногооноос өлөн нүдээр гишүүд бүгд л хоёр хоёр мянган ногоон суйлаад байх ч юмуу гэх мэтийн аливаа буруутануудын үйлдэлд өчүүхэн ч хутгалдалгүй, өнчирч ганцаардсан ч хамаагүй Үгүй ээ гэж хэлээд цатгалан царайлаад цайны газар саалийн үнээнээс холхон очоод зогсчих нь зөв хүний шинж.

Тэглээ гээд турж үхэхгүй харин аливаа юмс үзэгдлийн буруу зөвийг таних чадвартай таны иймэрхүү үйлдэл бүхэн чинь ус чулууг илээхийн адил он цагийн аясаар олон хүмүүсийг шударга үнэний замаар шуудрахад тус дэм үлгэр жишээ болно. Учир нь та хоног тутам булангийн дэлгүүрээс ариун цагаан хөдөлмөрөөрөө авсан амтат талхаа гурав хуваан (аав ээж, үр хүүхэд, өөрсдөө) өдөрт нь зооглодогын адил хором тутам бие сэтгэлээрээ тарьсан үрээ мөн дөрөв (эхнэр) хуваан хувь заяасаа хэдэн үеэр нь газар тэнгэрт дархлаж байдгаа ухаарсных.

Ууртай уцаартай ухаан мулгуу ихэмсэг дарганцартай зөрөлдөх нь бүү хэл урьдах ажлыг нь урдуур нь ороод уургын морь шиг ухас ухас хийн сайн санаагаараа барьж аваад хийгээд байх нь зөв хүний шинж. Удахгүй таны мэдлэг чадвар местэн дээрээ ч багтахаа байгаад боссын аманд орох байсан шар тос, алдар хүндлэл, эрх мэдэл танд дээр асгараад та лидер болоод ирэхийн цагт улам л ухаарч бөхөлзөх нь зөв хүний шинж. Эс тэгвээс манжийн амбанцарын түүхийг сануулахад илүүдэхгүй бизээ.

Манж хүн бол тэнгэрээс заяасан тул хар ажил хийх ёсгүй, эмс хатдыг ч инж төлөхгүй авах ёстой, өөрийн гэсэн зарц хамжлагатай өндөр цалин пүнлүүтэй зөвхөн дарга байх ёстой гэх зэргээр эрх ямбаа бүүр хуульчлан дархалж монгол хятадын тоо томшгүй олон хот суурин тосгодод толгой дарга амбанцараар томилогдон суурьшаад ухаарч сэхээрэлгүй ууж идэж наргиж цэнгэсээр байгаад өөрсдийгөө төдийгүй үндэстэн хаанчлалаа дуусгавар болгосны хариуд харин хятад монгол хоёр улс зуугаад жилийн өмнө Манжийн дарлалаас зэрэгцэн тусгаар тогтнож өнөөдрийг хүртэл цэцэглэн хөгжиж байгаа түүхтэй.

Дарганцар маань ямаан сахланд дургүй гэдгийг мэдсээр байж заавал гэдэнгийн нь хөдөлгөж байхаар сахлаа хусчихаад өрөөнд нь орвоос ядаж гартаа барьсан өргөдөл дээрээ гарын үсэг зуруулаад л гарна гэсэн үг. Энэ нь долигнож байгаагийн шинж биш ямарч хүний үзэл бодол, албан тушаалыг нь хүндэтгэж байгаа зөв хүний шинж бөгөөд та өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд ч тус дөхөм болж байгааг харах болно.

Дайсанцар нь долоо уулын цаадах таньж мэдэхгүй хэн нэгэн бус, харин дотны голдуу нэг анги хамт олон ажлын газрын хэн нэгний хор шарнаас эхлээд авааль эхнэр нөхөр хоёрын үг үйлдлээс ч цухалзана. Хүн ер нь өөрийн хэрэгцээндээ зориулан өнгөтэй өөдтэйхэн машин тэрэг утас хунар авлаа ч гэсэн түүнийгээ заавал дайсанцартаа харуулж гайхуулж нервийг нь хөдөлгөж нойрыг нь хумслах нь та хүний амгалан тайван байх, эрүүл саруул байх эрхэнд ёс зүй сэтгэл зүйн талаасаа тодорхой хэмжээгээр халдаж байна гэсэн үг. Харин түүний оронд хэн ч тоохгүй 89126807-той дугаараа маажин англи голландын сайдууд шиг гандуу цув зэвтэй дугуйтай салхи татуулан мэндлээд өнгөрөх нь зөв хүний шинж.

Зөв хүнийг үг яриа үйл хэрэг үр жимсээр нь таньж мэдэх боломжтой бөгөөд удахгүй болох Улсын их хурлаас эхлээд Улаанбаатар хот, аймаг сум баг хорооны засаг төрдөө МАНАН байна уу ШИНЭН байна уу хамаагүй хамгийн гол нь зөв хүнээ олж сонгох нь таны  ирээдүй хойч болон эх орон ард түмнийхээ хувь заяа хөгжил дэвшилд оруулах нэн тустай зөв үйлдэл болно. 

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417