Чингис хаан ба Тусгаар тогтнол...

Чингис хаан ба Тусгаар тогтнол...

Найман зууны тэртээ язгуур угсаа, цэрэг эрс зэр зэвсгээр аархсан омог бардам Жамух өөрийн хор шарандаа шатаж мөхөж байхад харин өнчин өрөөсөн хэдэн дүүтэйгээ уулын мухарт ганц гэрт орогнох Тэмүжин Тэнгэрийн хүсэл сорилгод нийцсэн зөв итгэл сэтгэлийн улмаас Монгол хэмээх дэлхийн супер-гүрэн байгуулж,  газрын хаан болж байсан түүхтэй.

Монголын Нууц Товчооны V бүлэгт: Тэр цагт Чингэс хаан, тэнгэр Эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч, тохмоо дэлгэж тавиад бүсээ хүзүүндээ өлгөж залбиран өчив: "Эрэмгий сайнаар эзэн эс боллоо, би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би. Эцэг Тэнгэрийн ачаар эсрэг дайснаа дарлаа, би.  Хамрагч сайнаар хаан эс боллоо, би. Хан Тэнгэр Эцгийн хайраар эзэн боллоо, би.  Хан Тэнгэр Эцгийн өршөөлөөр харь дайсныг дарлаа, би" гэж мөргөв хэмээн гардаг Чингэс хааны итгэл бишрэл нь өнөөгийн бидний ч туурга тусгаар улсын үндэс болдог.

Дээр үед алдарт Вавилон гүрний хаан Небухаднезар ордныхоо орой дээр гараад өөрийн хот улс гүрнийхээ хүчирхэг тансаг сайхныг хараад "Би өөрийн сүр хүч жавхлан нэр алдраараа энэхүү агуу Вавилон гүрнийг босголоо" хэмээн би би гэсэн омог бардам зангаар хэлж дуусаагүй байтал ухаан санаа нь самуурч галзууран удаж төдөлгүй улс гүрэн нь ганцхан шөнийн дотор хоёр хөршдөө дундуураа тас татагдан хуваагдан эзлэгдэж үүрд мөнх сөнөсөн гашуун түүх байдаг нь өрхийн ч төрийн ч тэргүүний үг үйлдэл бодол санаа бүхэн хойч үе бидэндээ сайн нь сайнаараа, муу нь муугаараа хэдэн мянган жилдээ ч бууж, ямар их нөр нөлөөтэй байдгийг дээрх хаадын түүхээс харж болно.

Өнгөрсөн зууны хорин нэгэн онд өвөг дээдэс маань ганцхан шөнийн дотор арван мянган гаминг бутцохиж туурга тусгаар улс үндэстэн болсон ч тусгаар тогтнолоо баталгаажуулах гэж долоон зуун сүм хийд далан мянган лам хараа хяргуулж дөчин жил зовсны эцэст ёстой нөгөө Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг шиг Сайн хаан эцгийн нэр хүнд сүнс сүр сүлдээр даян дэлхийд тусгаар улс болж өдий зэрэгт хүрлээ.

Бидэнтэй хамт шахуу л зуугаад жилийн өмнөөс тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэлдэж эхэлсэн уйгур курд палестинчуудыг өнөөдөр ч Баруун, Зүүн, Орос Америк нь  ялгаагүй тэднийг зөвхөн өөрсдын явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэхэд ашиглаа л хаях нь хөөрхиийлэлтэй. Улс орны тусгаар тогтнол гэдэг нь тэр бүр үндэстэнд олдоод байдаггүй, азаар биш заяагаар өгөгдөх Бурханы ивээл юм.

Дөчин таван онд Орос Англи Америк гурван улсын Яалтын гэрээгээр яалт ч үгүй ертөнцийн бүх үндэстэнүүдийн хувь заяаг дэлхийн хамгийн хүчирхэг гуравхан эр /Сталин Черчилль Рузвельт/ шийдэж байсан эгзэгтэй үе байв.

Хэдийгээр улаан коммунист ч гэсэн өөрөөс нь эхлээд Чингэсийг ч оруулаад газар дэлхийн бүх хаадууд ч, өнөө цагийн төр улсын тэргүүн лидерүүд ч азаар биш Тэнгэрээс соригдож ирсэн нэгэн гэдгийг Сталин гадарлах тул улс үндэстэнүүдийн хувь заяаг ялангуяа Монголын хувь заяаг яаж шийдэх ёстой гэдгийг тэрээр сайтар ухаарч байлаа.

Сталин өөрийгөө болд шиг хатаагдсан лидер (угаасаа л Сталин гэдэг нь сталь-болд гэсэн үгнээс гаралтай) гэж харуулах дуртай ч, Гитлер Москвад 25 км дөхөн ирсэн дөчин нэгэн оны Октябрын баярын өмнөх түүний зүрх нь түгшсэн тэрхүү аймшигт өдөр шөнүүдэд яахаа мэдэхгүй аргаа барахдаа өөрийн зөн совинд татагдан Москвагийн бүх Үнэн алдартаны сүмүүдийн тахилч нарыг хамаг нандин шүтээнийг нь бариулан Москваг тойруулан мөргөл үйлдүүлж авралыг хайж Гитлерийн давшилтыг зогсоож байснаараа нилээд сүсэглэг нэгэн байсан гэж үйл явдлыг нүдээр харсан оросын ахмад дайчдын амнаас сонсож билээ.

Мөн адил Монголын асуудал Яалтын хурлаар маргааш нь шийдэгдэх ёстой тэр шөнө Сталины сэтгэл санаа нь тавгүйтэж зүүрмэглэх зуур хэн нэгэн хүчирхэг нэгэн Миний хайртай монгол үндэстэн заавал тусгаар байх ёстой гэсэн хэн нэгний сүрт дуу хоолой чихэнд нь хүнгэнэх шиг болж Чингис хаан түүний сүрт жанжнууд нүдэнд нь үзэгдэх шиг болоход байн байн давхийн сэрж зүрх нь дагжин чичэрч түүний нойр нь хулжсан шөнө байлаа.

Дэлхийн талыг эзлэж явсан, орос гүржээс эхлээд олон арван үндэстэнг зуу зуун жилээр эрхшээлдээ байлгасан монгол хэмээх агуу үндэстэн тусгаар байх нь зүйтэй гэсэн Сталины өдрийн наранд дахь өнгөцхөн бодол нь энэхүү шөнийн зүүд совингын дараа Монгол заавал тусгаар улс байх ёстой гэсэн хатуу байр сууриар солигдож, маргаашийнх нь Яалтын хурал дээр яалт ч үгүй ногоон гэрлээр батлагдсан төдийгүй энэ нь явсаар Монгол Улс НҮБ-д элсэж тусгаар тогтнолоо 1961 онд  дэлхийн тавцанд 100 хувь баталгаажуулсан улс төрийн шийдвэрийн үндэс болсон юм.

Хэдийгээр бид Сталиныг тахин шүтэж долоох шахам байж тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан гэх боловч энэ нь цаагуураа олон улс үндэстэний генетикийн ой санамж дахь Чингис хааны дэлхийг чичрүүлсэн сүр хүч, түүний дотор Сталины зүрх сэтгэлд дэхь бидний хаан эцэг Монгол үндэстэнийг үнэлэх түүхэн үнэлэмжтэй салшгүй холбоотой байсан юм. Бид сайн эцгийнхээ нэрийг гурав худалдаж идэх ч яахав, харин Сайн хаан эцгийнхээ итгэлээр монгол үндэстэн мянган үедээ ч дархлагдах болтугай!

Тэр цагт Тэмүжин хүү Тэнгэр Эцэгтээ мөргөе  хэмээн

Товцог өндөр дээр гарч тохмоо дэвсэн хүндэтгэл үзүүлээд

Бүсээ хүзүүндээ зүүж өвдөг сөхрөн тэнгэр өөд ширтээд

Бүхий л зүрх сэтгэлээрээ залбирсан  Тэр агуу нэгэн хэн байв?

Тэр бол Өүлэн эхэд мэргэн ухааныг өгдөг Тэнгэр Эзэн

Тэр бол өнчин Тэмүжинг газрын хаан болгодог Тэнгэр Эцэг

Тэр бол өстөн дайснуудыг нь тамтаг болгодог Агуу Нэгэн

Тэр бол үндэстэнг босгож хаадыг нураадаг  Тэнгэр Эзэн

Түүний нэрийг төрөөгүй хүүхэд ч мэднэ

Түүний сүрээр арслан бар ч амаа хумхина

Түүний үгээр орчлон тогтнож хүмүүн төрнө

Түүний итгэлээр хаадууд төрж  үндэстэн босно

Нурсан Монголын боссон нууц нь Тэр байв

Нууц Товчоонд бичигдсэн учир нь Тэр байв

Азаар хэнийг ч хаан болгодоггүй нь Тэр нэгэн

Ард нь сорилтоор  анаж  байдаг нь Тэр нэгэн

Тэрхүү сорилтыг Тэмүжин хүү даваад гарсан

Тэнгэрийн ташуур хэмээн түүхэнд нэрлэгдсэн

Тарсан улсаа алтан бумба шиг босгосон

Тамирдсан түмнээ атгасан шагай шиг хураасан

Тэмүжин хүүгийн бишрэх Тэнгэр Эзэнд мөргөмүү

Товцог өндрийн оройгоос  тохой дэлгэн мөргөмүү

Сэтгэл зүрхээ  хослон  хэлээ цөхөртөл мөргөмүү

Сэргэн мандлын төлөө өвдөг сөхөртөл мөргөмүү.

ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417