Үндсэн хууль “өрлүүлсэн” ч Цэц өмөөрөхгүй

Үндсэн хууль “өрлүүлсэн” ч Цэц өмөөрөхгүй

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Хоёрдугаар хэлэлцүүлэгтээ орчихсон. Ингэхээр удахгүй Үндсэн хууль өөрчлөгдөнө гэсэн үг.

“…Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу”. “…Үндсэн хуулийн боломж шавхагдсан уу”. Энэ мэтийн олон асуудлыг хуульчид, улстөрчид хөндсөөр ирсэн юм. Тийм ч гэдэг, бас үгүй ч гэдэг.

Магадгүй, Үндсэн хуулийг өөрчилж болох цаг хугацаа тулсан байж мэднэ. Гэхдээ Үндсэн хуулийг ийм УИХ лав өөрчилж болохгүй байсан юм. Учир нь нэг намаас бүтсэн УИХ, дээрээс нь хувийн ашиг сонирхол, гэмт үйлдэл, бүлэглэлийн нөлөөнд автсан гишүүд Үндсэн хуульд ийм том өөрчлөлтийг оруулж батлах нь маш аюултай. Үүнийг гэдгийг тал талаас л хэлж байна.

Хэлэлцүүлгийн явцад болж буй үйл явдлаас ч энэ бүхнийг тодорхой харж болно. Шууд хэлэхэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтөд зүрх, толгой хоёроороо хандахгүй байгаа юм. Үндсэн хуулийг батлах эрхээ ирэх сонгуульд нэр дэвших эрхтэй ижил тэнцүү үзэж байгаагаа ч нуухаа болив. Ингэхээр удахгүй батлах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ирээдүйд ихээхэн урхаг дагуулж мэднэ гэсэн үг.

Ер нь бол эхлээд УИХ-ын 62 гишүүн, дараа нь Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хоёр төсөл холилдож, хэн нь ямар төсөл оруулснаа ч мэдэхээ больж байх шиг байна. Гишүүд ингэж хэлээд л байгаа.

Нөгөө талаас энэ нэмэлт өөрчлөлтийг баталлаа гэхэд 1992 оны Үндсэн хууль аль ч талаасаа танигдахгүй болтлоо өөрчлөгдөнө.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Монгол Улсад төрийн тогтолцоо, бусад эрх зүйн цоо шинэ “амьдрал” эхэлнэ. Өөрөөр хэлбэл, нийт ард түмний төрдөө, баялагтаа эзний үүрэгтэй үлдэх үү үгүй юу гэдэг шийдэгдэх юм. Гэтэл бид хэдхэн дарга “…Хэн нь том болох вэ” гээд үзэлцэж байна гэж өнгөнөөс нь хараад байдаг.

Харин энэ УИХ хэдийнэ Үндсэн хуулийг дарж аваад хонь шиг “өрлөчихсөн” байдаг. Хэзээ мөдгүй голд нь хүрнэ гэсэн үг. Үндсэн хууль хэмээх хоттой хонио сахин хамгаалуулахаар Цэц гэдэг есөн малчныг төр тохоосон. Тэгээд бод доо. Хоттой хонинд чоно орчихлоо. Дарж унагаад өрлөчихлөө. Малчид таг чиг. Айсан уу, зугтсан уу, унтаж байгаа юу, бүү мэд. Үүнтэй л агаар нэг.

Зүй нь Үндсэн хуульд ингэж хандаж байхад Үндсэн хуулийн Цэц босч ирээд өмгөөлж байх ёстой. Эрх, үүргийг нь хуулиар олгочихсон шүү дээ. “…Үндсэн хуулийн Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 1.1-т тунхагласан байдаг юм.

Гэтэл Үндсэн хуулийн Цэц энэ эрхээ, үүргээ яагаад хэрэгжүүлэхгүй байна вэ. Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхтэй байгууллага гээд хуульчилсан байна.

УИХ нэг дэх, Ерөнхийлөгч хоёр дахь төслийг боловсруулж, тэднийгээ хольж байгаад Үндсэн хуулийг өөрчлөх нь Үндсэн хуулийн биелэлтэд нийцэж байгаа юм уу.

УИХ-аар хэлэлцэж буй өөрчлөлтийн гол гол агуулга нь  Үндсэн хуулийн 3.1-т заасан “…Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, 3.2-т заасан “…Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэснийг хөндөж байгаа бус уу.

Гэхдээ бид ийм Цэцээс Үндсэн хуульд өмгөөлөл, хамгаалал нэхээд ч нэмэргүй байж мэднэ. Учир нь сүүлийн үед Үндсэн хуулийн Цэц нийгмийн шүүмжлэлд байнга өртөх болсон. Дээр нь хөх тэнгэр л байх учиртай Цэц өнөөдөр нам, засгийн дарга нартаа үйлчилдэг болчихсон. Цэцийн дарга Д.Одбаяр гэж насаараа МАН-д зүтгэсэн хүн байдаг. Түүнийг Цэцийн даргаар сонгогдсоноос хойш МАН-ын дарга нарын эрх ашиг Цэцийн шийдвэр болж гардаг болсон.

Бас нэр, гар нь бохирдсон нэгээр тогтохгүй хүн Цэцийн гишүүн хэмээх өндөр дээд албан тушаалд томилогдсон. Цэцийн гишүүний бүрэн эрхээр бамбай хийж ял зэмээс мултарч суусан нэг этгээдийг арайхийн буулгахад араас нь дахиад нэг адилхан нөхөр дэвшээд оччих жишээтэй. Ийм Цэцэд итгэнэ гэдэг хэцүү.

Тиймээс ч өнөөдөр Үндсэн хуулийн Цэц аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэдэг шиг нөгөөх л Хэнтийн тойрог, нөхөн сонгууль, Д.Гантулгын бандааш яриад сууж байгаа юм. Яг үнэндээ Хэнтийн 42 дугаар тойрог гишүүнтэй гишүүнгүй ирэх сонгуультай золгохоор болчихсон. Д.Гантулга эргээд УИХ-ын гишүүн болох хуулийн болоод ёс зүйн эрх хэмжээ нь хаалттай гэдэг хууль мэдэхгүй хүнд ч ойлгогдоно.

Шүүхийн нэр хүнд сайнгүй болчихсон ийм цаг үед Үндсэн хуулийн Цэц л хуулийг санхулж, шударга үнэнийг тогтоох онцгой үүргийг хүлээдэг. Улс орнуудын жишиг ч ийм байдаг.

Гэвч Монголд Үндсэн хуулийн шүүхээ карьер нь дууссан улстөрчдөөр дүүргэсэн. Улмаар тэднийгээ томилсон албан тушаалтан, намынхаа нэрийг барьж дарамтлаад суудаг болсон гэж олон нийт ойлгодог болсон.

Тиймээс “өрлүүлж” байгаа Үндсэн хуулиа өмөөрөх зориг зүрх ийм Цэцээс гарахгүй нь тов тодорхой билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417