Энэ хүнд Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье

Энэ хүнд Тавантолгойг нь өгөөд тарж унасан парламентаа өөрчилье

С.Баяраас энэ хүн ганцхан л юм гуйсан байдаг юм. Тэр нь Тавантолгой. Элбэгдоржоос бас ганцхан л юм хүссэн байдаг юм. Тэр нь мөн л Тавантолгой.

Баяр, Элбэгдорж нарын хэн хэн нь энэ тухай нэг бус дуугарсан. "Баттулгын шуналыг Монголын төр хангаж дийлэхгүй" гэсэн тайлбар зүүсэн санагдана. MCS-ийн Оджаргалтай энэ хүн нэг л юмаараа барьцаад байдаг юм. Тэр нь Тавантолгойн суга болох Ухаа худаг. Төмөр замтай энэ хүн нэг л сэжмээр холбогдоод байдаг юм. Тэр нь Тавантолгойн нүүрсийг урагш, хойш зөөх боломж. Хэн нэг нь түрүүлээд зам тавьчих вий, Тавантолгойг зөөчих вий гэж 10 жил айж явсан, агсамнаж хийрхсэн. АТГ-т авсан идсэнээрээ шалгагдаад ачигдах, Ерөнхийлөгч болох хоёр зам түүний өмнө байсан.

Хоёр дахийг нь сонгоод азаа үзсэн. Түүний оронд хэн ч байсан тэгэх л байсан. Ерөнхийлөгч болмогцоо Тавантолгойн нүүрсэнд эзэн суух нь суусан. Монголын улс төрийн 1,2,3 дугаар хүмүүс Тавантолгойгоос нүүрс авах гэж дугаарлаж өрсөлдсөн Хятадын хэдэн арван компанийн манай талд барьдаг авлигад эзэн суухын төлөө үхэн өрсөлдөж, яван алалддаг. Ж.Мөнхбат Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байх үед зүгээр ч нэг 200 гаруй тн нүүрс ор сураггүй алга болчихоогүй юм шүү. Аль эрт ачуулчихсан, авдагаа аваад авдраа томруулчихсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, цаашлаад УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гэдэг чинь улсаа хөгжүүлдэг угсаа сайтай алба биш. Ердөө л Тавантолгойд эзэн суух гарц. Тэдний хувьд Монголын төр ердөө Тавантолгойн үнэтэй. Гэвч энэ нь дахиад л хангалттай биш аж. Парламентийг залгина гэнэ ээ. Нөгөө олигарх гишүүд нь оволзтол санал өгөөд, гөлөлзтөл кноп дараад л ардчилсан засаг будаа. За тэгээд өгчих л дөө. Гадаад паспорт ч үгүй, ганц үг хэлэх эрх ч үгүй байсан үедээ эргээд оч, элгээрээ мөлх. Эсвэл энэ хүндээ тэр Тавантолгойг нь өгчихье.

Нэг орд газраа золиослоод нэгэн үеийнхний зорьсон ардчилсан засаглалтайгаа үлдье. Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор байна гэсэн үү? Яг тэгээд болчихвол энэ хүн маргааш нь албаа хүлээлгээд өгчихөж чадах уу? Үгүй. Хаан болох гээд хамжлагаа хөдөлгөөд, харц ардаа шилбүүрдээд харайлгах байлгүй. Назарбаев эрх мэдлээ Дарига Назарбаевагийн даргалдаг Казакстаны парламентад өгсөн нэртэй үе дамжин шилжүүлсэн. Дарангуйлагч хэзээ ч зогсож чаддаггүй. Зогсвол алуулдаг. Бүгдээрээ эргэж харъя. Явсан зам, туулсан амьдрал, хэн байснаа, хэзээ хаана зогсож болох байснаа эргэн харъя. Нарантуул дээр савхи оёж зогсдог ах эгч нар яг тэндээ инээлдээд, хөзөр дэлгээд, мэнд мэдээд, банштай цайгаа хувааж уугаад, шинэ загвараа сурталчлаад зогсож л байна билээ.

Тэд амгалан байсан. Учир нь тэд Тавантолгойд шунаагүй. Номарангийн хэрэгт орооцолдоогүй. Спирт зөөгөөгүй, төмөр зам тавина гэж 250 сая ногоон төрөөс суйлаагүй, байхгүй үйлдвэрийн хоосон гэрчилгээн дээр утаагүй түлшний мөнгө авч луйвар хийгээгүй, Зам тээврийн яамыг 12 жил чөдөрлөөгүй! Хүн зогсох ёстой газраа зогсож чаддаг байх сайхан. Ядаж л хүн айж, хүүхэд цочихгүй. Төр ганхаж, түмэн гундахгүй. Харин одоо...тэр өөрөө л зогсохгүй бол түүнийг зогсоох хүн үгүй. Хаа хүртэл хавиргаа ханзартал, ханцуйгаа элэгдтэл зүтгэж, хэний гар хөл, ганзага ногт болохыг таашгүй.

Р. Эмүжин

9
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Монголын анхны Анна Каренинаг жүжигчин Н.Баярмаа бүтээнэ

2020-01-11

Хятадад дэгдээд буй Коронавирусээс сэргийлэх зөвлөмж

2020-01-23

ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020-01-23

Н.Номтойбаярыг эгүүлэн татахаар яригдаж буй гурван үндэслэл

2020-01-23

Ц.Буянзаяа: Залилангийн гэмт хэрэгт хохирлын хэмжээ хамаардаггүй

2020-01-23

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23
2:28

Энхтайвны өргөн чөлөөгөөр зорчих "Соронзон галт тэрэг"-тэй ТАНИЛЦ

2020-01-23

УИХ-ын гишүүн агсан Г.Батхүүгийн гэр бүлийнхэн мэдэгдэл хийлээ

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Ном уншсанаар танд гарах 10 өөрчлөлт

2020-01-23

Номинжингуудад зориулав...

2020-01-23

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Харцага цолны хүндэтгэл үзүүлэх барилдааны тухай

2020-01-22

"United Nude" брэндийн гутлын үзэсгэлэн УИД, Шангри-Ла төвд зохион байгуулагдана

2020-01-22

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Уучлах гэдэг ямар сайхан гээч…

2020-01-16

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Бодит үнэн VS Үнэний тухай төсөөлөл

2020-01-22

Судлаач Ганаа: Ялалтын зовлонг дараа нь эдэлдэг...

2020-01-20

Улаанбаатарын утааны учир шалтгаан...

2020-01-20

Австралийн түймрийг унтрааж байсан онгоц сүйрч Америкийн 3 гал сөнөөгч нас баржээ

2020-01-23

Дэлхийн хүн амын ихэнх нь капитализмд сэтгэл дундуур байгааг судалгаагаар тогтоожээ

2020-01-23

Хэзээ ч судлагдаж байгаагүй эртний вирус Төвдийн өндөрлөгөөс илэрчээ

2020-01-23

АНУ бие давхар эмэгтэйчүүдэд виз олгох журмаа чангатгана

2020-01-23

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020-01-12

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
46.43%
АНУ
28.97%
ОХУ
5.95%
Арабын орнууд
4.76%
Хойд Солонгос
3.17%
Израиль
2.38%
Иран
1.98%
Африкийн орнууд
1.19%
Энэтхэг
1.19%
Бусад
1.19%
Турк
0.79%
Европын Холбооны орнууд
0.79%
Афганистан
0.79%
Пакистан
0.4%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,685

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,461