“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

“Гэмтнүүдийн чуулбар” суугаад үлдэнэ гэв үү

“…Аргаа барахдаа аавынхаа толгойг маажив” гэдэг үг бий. Түүн лүгээ ирэх сонгуулийн дүнг тольдсон МАН-ынхан ёстой л аргаа барж, юу ч хийхээс буцахыг болилоо. Наадмын дараахнаас МАН-ынхан хоорондоо дахин үзээд эхэлсэн. Тэрийг нь “…Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орохоор айсуй” гэж ярьсан. Тэднийх нь нэр ус ч тодроод эхэлсэн.

Нам, засгийнхаа толгойд заларч, эрх мэдэл албан тушаалын амтыг мэдрэхээр зүтгэсэн энэ ээлжинд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын 2-3 сайдын нэр явж байв. Тэд нь голлох үүрэгтэй, тэр ч бүү хэл нэг нь Г.Занданшатарыг унагаад оронд нь УИХ-ын дарга болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэх мэдээлэл нийтэд ил болсон юм. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нам, төрд том албан тушаал хашиж явсан арав гаруй хүнийг албан өрөөндөө цуглуулж “…УИХ-ыг тараая” гэж ярьсан тухай эх сурвалжууд мэдээлсэн. Бид ч нийтэлсэн. Тэрээр УИХ-ыг тарааж, арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулья, тэгээд бүгдээрээ дахин сонгогдъё гэж нөгөөдүүлдээ хэлсэн байгаа юм. МАН-ын даргын саналыг М.Энхболд, Д.Хаянхярваа нар эсэргүүцэж бусад нь дэмжсэн юм даг уу даа.

Тиймээс үүнийгээ уржигдраас ажил хэрэг болгож эхэлсэн байна. МАН-ын генсек Д.Амарбаясгалан Төрийн ордонд байрлаж УИХ-ын гишүүдээ ээлжлэн дуудаж гарын үсгийг нь зуруулжээ. Уржигдар үдшийн 21:00 цагийн байдлаар 47 гишүүн гарын үсгээ зурсан байна. Хуулиар бол УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр нь буюу 51, түүнээс дээш гишүүн гарын үсэг зураад хэлэлцэхэд тарах учиртай. Тэгэхээр 47 гишүүн гэдэг 51-т нэлээд ойртсон гэсэн үг. Тэр эрчээрээ бол өдийд бараг бүрдээд илүү гарчихсан биз ээ.

Хэрэв МАН үүнийг үнэнээсээ хүсч байгаа бол өнөө маргаашгүй УИХ өөрөө тарах асуудлыг санаачлагчид нь өргөн барьж таарна. Тэгээд УИХ тарна. Ээлжит бус сонгууль ч зарлагдана. Хэрэв гэсний учир нь МАН-ын генсекийн ажилтай Д.Амарбаясгалан Төрийн ордонд суучихаад гарын үсэг цуглуулж байгааг хоёр талаас нь харж болох юм.

Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогоос жил хоёр сарын өмнө унах шахсан. Санал тэнцэж, голд нь үлдсэн УИХ-ын бие даагч нэг гишүүнтэй маш том тохироо хийж Засгийн газраа авч үлдсэн гэдэг юм. Харин хоёр дахь нь наадмаас хойш байн байн цуглаж, санаа бодлоо ярьцгаах болсон танхимынх нь сайдын асар их оролцоотой “гуравдугаар ээлж”-ийнхнээс хамгаалахад хэцүү болж ирсэн. Тэд өргөн бариагүй л болохоос биш хүч нь хуралдчихаад байгааг Ерөнхий сайд, түүний эргэн тойрон дахь нөхдүүд мэдэж л таарна. Тиймээс Д.Амарбаясгалан гүйж очоод ингэж гарын үсэг зуруулж байгаа нь “…Засгаар оролдоод байвал УИХ-ыг тараачихна шүү” гэсэн сөрсөн базаа байх магадлалтай. Тэгэхээр У.Хүрэлсүх Засгийн газраа унагахгүй, МАН-ын даргаасаа унахгүйн тулд өөрийнх нь эсрэг өндийж байгаа хүчийг сааруулах, дэмжих гишүүдийг өөртөө “наах” аргаар хийж буй сөрсөн алхам нь энэ байх магадлалтай.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүх МАН-ын даргын дараагийн сонгуульд намаа ялуулъя гэж чин сэтгэлээсээ хүсээд байж бас болно. Шадар сайдын хэлсэнчлэн “…Ямар аргаар хамаагүй ялах” арга нь ингэж сонгуулиас өмнө УИХ-ыг тарааж, ээлжит бус чуулганаар эргээд суудалдаа сууцгаая гэж шийдсэн бололтой. Үнэнийг хэлэхэд хотын утаа арилахгүй, хавраас эдийн засаг иргэдийн халаасыг тэмтэртэл унана. Ийм нөхцөлд У.Хүрэлсүх яаж ч гоё яриад МАН дахин гарч ирэхгүй. Энэ бол бодит үнэн юм.

Ер нь бол Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх санаачилж, УИХ-ын дарга Г.Занданшатар дэмжээд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан гардан гүйцэтгэж байгаа УИХ-ыг бүрэн эрхийн хугацаанаас нь тарааж, “цаг бус”-аар сонгууль зарлана гэдэг бол төрийн дархлаанд, цаашилбал ард түмний сонгох эрхэнд шууд халдсан хэрэг юм.

Дахиад сонгогдвол дараагийн сонгууль бас л наашилна. Нэг чадсан юм, хоёр хийнэ гээд л дайрчихна. Явж явж энэ Монгол төрийн дархлаа тэнд Тусгаар тогтнолын ордны эздийн эрх ашгаас хамаардаг байж л таарахгүй.

Гэсэн хэдий ч энэ олон асуудлаараа бурантаглуулчихсан, бас дээрээс нь ирэх сонгуульд нэр дэвших эрхээ авахын төлөө юугаа ч өгч, юу ч хийхэд бэлэн байгаа гишүүд намын даргынхаа далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарахаас ч аргагүй л бололтой юм.

Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хэд хэдэн удаа “…Ийм УИХ тарах ёстой” гэж санал ч, шаардлага ч тавьж байсан юм. Тэгэхэд тараагүй. Дараа нь АН-аас, МАН-аас тус бүр нэг удаа “…УИХ таръя” гээд бусдаараа гарын үсэг зуруулж шоудсан. Ер нь бол энэ УИХ-ын гишүүд яаж ч байсан санаачилгаараа тарах хүмүүс биш. Гэтэл хэдхэн цагийн дотор сүргээрээ очоод Д.Амарбаясгалангийн барьж суусан бичиг дээр гарын үсэг зурсан нь анхаарал татаад байгаа юм.

Уг нь байдлыг бодитой харвал УИХ тарахад Ерөнхийлөгчийн хэлдгээр “Гэмтнүүдийн чуулбар”, Ерөнхий сайдын хэлснээр өнөөх муусайн “…Хулгайч, хүн амины хэрэгтэн, хүчингийн хэрэгтэн, , концесс-чин, ЖДҮ-чин” гишүүд нь шууд л баларна. Шоронд орно. Үнэнийг хэлэхэд маргааш сонгууль болсон ч энэ УИХ-ын нэлээд олон гишүүн дахиад сонгогдох магадлал маш бага билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.18  ЛХАГВА  №185  (6152)

Б.ДАМДИН-ОЧИР

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417