Ядуу тариачинд эд баялаг авчирсан эмгэн хумсны өндөг…

Ядуу тариачинд эд баялаг авчирсан эмгэн хумсны өндөг…

Францын Бургунди нутаг дарс амтат зоогоороо алдартай гэдэгтэй хэн ч маргахгүй. Усан үзмийн тариаланч Жан Пьер Франкад нэг ч захиалга ирээгүй болохоор тэрээр усан үзмээ хураасан ч үгүй. Хавь ойрын хамаг дун хорхой цуглаж түүний усан үзмийг амтархан зооглоно. Бусдад хөөгдсөн бүх эмгэн хумс ирж идэхэд Франк “буян болог” гэж бодно.

Тэр өөрөө ч дунтай адил хооллож, зөвхөн усан үзэм идэж байлаа. Хайрлаж ирсэн хамаг тариаланг нь нялцгай биетнүүд юу ч үгүй болгож байгаа нь сонин санагдах ч тэд зөвхөн жимс бус, навч нахиа ч иддэг юмсанж. Нүцгэн мөчир дээр ил бөнжийх бөмбөлгийг урьд нь олж хаях гэж их л зовдогсон. Гэтэл тариалангийн талбайд хаа сайгүй цагаан бөмбөлөг гялалзах нь сувд цацаж орхио юу гэлтэй харагдана. Энэ бол дунгийн өндөг юм.

Гайхалтай үр төлсөг энэ амьтан долоо хоног бүр л нэг өндөг гаргадаг. Уг нь Францын зарим нутагт дунгийн махаар нарийн зоог бэлддэг аж. Харин өндгийг нь яагаад ч юм ойшоодоггүй, идвэл муу ёр гэдэг. Хэн ч ямар амттайг нь эс мэднэ. Харин Бургундид бол дун байтугай, хясааны мах ч иддэггүй. Жан саваагүй бодолд хөтлөгдөн нэгийг амстал тун тансаг амттай байлаа. Яг л алдарт орос хилэмний түрс гэсэн үг. Тэрээр өндөгнөөс ханатлаа идэв. Хэрвээ ресторанд ингэж зооглосон бол дор хаяж 1000 франк үрэх байсан биз. Ингээд Жан хамаг өндгийг хаман авахад нэг кг гаруйхан л болжээ. Саарал эмгэн хумс гэдэг тариаланчдын заналт дайсан өөрийг нь ийнхүү хоосролоос аврах юм гэж хэн санах билээ.

Ингээд мань эр дун хорхойг өсгөн үржүүлэхээр шийджээ. Тэрээр зохиогчийн эрхийн газарт очиж “бүтээгдэхүүн”-ийхээ дээжийг толилуулав. Түүнээс өөр хэн ч эмгэн хумс үржүүлж, түрсийг нь зарж болохгүй. Тэр даян дэлхийд тэргүүлэгч нь болох учиртай гэж бодон ийнхүү яарчээ. Ийнхүү ажил нь ундарч гарлаа. Талбайд нь цугласан дунг түүж тоолоход 41 257 ширхэг байв. Дунг бэлчээхийн тулд талбайгаа тойруулж шуудуу татав. Ингэхгүй бол гайхал “хонинууд” мөлхөөд явчихна.

Учир нь дунгийн хамгийн их айдаг юм бол ус байв. Усан замаар л явж тэднийг хариулахгүй бол няц гишгээд дуусах учраас талбай дундуураа ч өчнөөн хэрсэн шуудуу татлаа. Дунгийн амьдралын талаар ямар ч ойлголтгүй тул өөрийнхөөрөө л болгож байв.

Тэргээ хөллөн бусад фермээс шүүсийг нь шахсан үзмийн шаар, хяргаж танагдсан мөчир овоолж ирэн дунгаа хооллоно. Үүнийг харсан зарим нөхөд нь түүнийг хог ачиж гол зогоодог болж хэмээн бодон хэдэн франк өгөхөд мань хүн халаасандаа хийж л орхино. Авчирсан хаягдлаа хашаандаа буулгахад дунгууд дор нь бүчин авч амтархан иднэ. Жан “дун үржүүлнэ” гэж зохиогчийн эрх авсан боловч, хүнсэнд хэрэглэх, худалдах зөвшөөрөлгүй байв. Гайхал шинжээчид өдөр бүр ирж, дээж авна хэмээн түрснээс нь савлаад оддог болов.

Сарын дараа лабораторийн шинжилгээ бэлэн болж, хариу гарах байлаа. Жан өндгөө хилэмний түрс гээд зах дээр зарахад хүмүүс дор нь авч дуусгах аж. Өдөр бүр дөрөв таван зуун доллар олох болсон Жаныг Оросын мафитай холбоотой болж гэсэн сэрдсэн цуу яриа тархав. Гэвч цуу үг сэтгэлийг нь зовоосонгүй. Харин мундаг тогооч нар захиалгаа улам нэмэгдүүлж буйд баясна. Тэд “Арай ч орос түрс биш юм. Гэхдээ үйлчлүүлэгчдэд таалагдаж байгаа. Энэ Армен түрснээсээ ахиухныг аваад ирээрэй. Чиний цаана байгаа улс бидэнд хамаагүй” гэлцэнэ.

Жанд цагдаагийн дуудлага ирсэн ч үйл ажиллагааны патент нь ирж түүнийг хамгаалсан юм. Тэрээр дүүргийнхээ бүх дун хорхойг цуглуулах их ажилд орж, шинээр худалдан авсан ачааны машинаараа усан үзмийн тариалангийн хог, шимэгч хоёрыг уйгагүй зөөсөөр байв. Уйгагүй Жан хоосорсон хөрш фермүүдийн талбайг ч мөн түрээслэн авч дунгаар дүүргэв. Эмгэн хумсанд тэжээл авчрахаас өөр ямар ч арчилгаа маллагаа шаардагдахгүйн дээр хүйс гэж огт байхгүй бүгд өндөг гаргадгийг мэдээд Жан маш их баярлав. Дун бүр үйлдвэрлэгч учраас нэг сая дун хорхой нь 7 хоногт 3 тонн өндөг өгч эхлэв. Энэ нь 60 мянган сав буюу 1.5 сая доллар болж байв.

Ашиг их олохын хэрээр ажлаа дийлэхгүй болсон Жан Алжираас 100 ажилчин хөлсөлж, арай ядан ажлаа амжуулах боллоо. Саятан болсон ч, тариачны хувцсаа солих завгүй зүтгэж байсан Жан богино хугацаанд 10 давхар нүсэр дунгийн тусгай ферм бариулсан юм. Учир нь задгай талбайд дунгийн ялгадас дүүрч амьтад нь үхэж үрэгдэх болсон тул ийм шинэ цэвэр байранд дун амьдрах болов.

Дун цэвэр талбайд зугаалж, хоолондоо ирэх хооронд нь талбайг угаачихна. Зугаалахаар явахад хоолны байрыг нь цэвэрлэчихнэ. Өндөг гаргадаг тусгай газар хүртэл бэлдсэн тул цуглуулахын зовлонгүй болов. Энэ бүхний эцэст 2.5 сая дунтай фермд нь цагаан өмсгөлтэй, дээд боловсролтой 30 ажилтан л хөдөлмөрлөнө. Үйл ажиллагаа нь өндөр түвшинд автоматчилагдсан, электронжсон “Коклея” гэх энэ фирм өнөөдөр дунгийн өндөгний тэргүүлэгч нийлүүлэгч болсон юм. 7 хоногт 8 тонн өндөг нийлүүлдэг нь дэлхийн эрэлт хэрэгцээг бүрэн хангадаг. Франц, Бельги, Голланд, Испани, Герман, Швейцарь улсууд гол хэрэглэгчид нь юм.

Жан хар ажлаас хөндийрч биологийн лабораторид өнжиж, дунгийнхаа үүлдэр угсааг сайжруулж, өндөгний чанарыг дээшлүүлснээр 50 грамм нь 40 доллараар зарагдах болжээ. Жан 7 хоногт 160 мянган сав түрсийг 6.4 сая доллараар борлуулдаг ч бүтээгдэхүүнд шингэдэг зардал нь 700 мянган доллараас хэтэрдэггүй байв.

Жан судалгааны ажлаа дунгийн өндгийн онцгой амт чанарыг улам сайжруулах, хилмийн түрсээс ялгарахгүй амттай болгох гэсэн хоёр чиглэлээр үргэлжлүүлж буй. Энэ хоёр зорилго нь биелбэл Жаны өмнө хязгааргүй ирээдүй нээгдэнэ гэсэн үг юм. Бүтэлгүй, салга гэгдэж байсан Жан хослол өмсөж, эрвээхий зангиа зүүж, сахал тавин, шил зүүснээр урьдын тариачин гэж огт танигдахгүй, язгуур гаралтан шиг л харагдаж дээдсийн хүрээлэнд гялалзаж явдаг болжээ.

Гэхдээ эвдэрч мойногшсон хуруу, бухан хүзүү, бөгтөр нуруу нь түүнийг ясны дээдэс бишийг илтгэнэ. Гэвч үүнээсээ Жан огт ичдэггүй. Хэрэв би савхан хуруутай байсан бол өдий зэрэгтэй явахгүй гэдэг аж.

source: mnb.mn

21
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Оюутолгой I улиралд 9.0 сая тонн хүдэр олборлож 629 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлжээ

2024-04-29

Орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх “Мазаалай” CRJ-700 агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ

2024-04-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417