Өнөөдөр Тайвань улс Номхон далайн бүсийн Кирибати улсаас албан ёсны дипломат харилцаагаа цуцалж байгаагаа мэдэгдсэнийг "Ройтерс" мэдээлжээ.
БНХАУ нь ардчилсан Тайванийг өөрийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд нь аль ч улстай бие даан албан ёсны харилцаа холбоо тогтоох эрхгүй гэж үздэг.
Улмаар Кирибати улс Тайваниас холбоогоо таслахаар шийджээ. Энэ талаар Кирибатийн Ерөнхийлөгчийн тамгын газар болон Хятадын Гадаад хэргийн яамнаас тайлбар өгөхийг хүсээгүй өгөөгүй байна.
Харин Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву сэтгүүлчдэд "Тайвань Кирибати улстай дипломат харилцаагаа тасалж, тэнд байгаа элчин сайдын яамаа даруй хаахаар болсон" гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Хятадын засгийн газар хэд хэдэн онгоц, худалдааны боомт худалдаж авахад нь тусалж бүрэн санхүүжүүлэхээ амласан учраас хариу болгож Кирибатийн эрх баригчид манай улсаас харилцаагаа тасалж байгаа. Хятад улс Тайванийн олон улсын оролцоог таслан зогсоож, эцэст нь тусгаар тогтнолыг нь устгахыг оролдож байна. Дипломат харилцааг устгаж буй үйлдэл нь Хятадын засгийн газарт Тайвань дахь олон нийтийн санаа бодлыг удирдах, Тайванийн удахгүй болох ерөнхийлөгчийн болон хууль тогтоох сонгууль, ардчилсан тогтолцоог нураахад нөлөөлөх боломжийг олгоно" хэмээн нэмж дурдсан байна.
Ингэснээр Кирибати нь Доминиканы Бүгд Найрамдах улс, Сан Томе ба Принсипи, Панама, Сальвадор, Соломон арлуудын дараа Тайваниас холбоогоо тасалсан долоо дахь орон болж байна. Одоо Тайвань дэлхийн 15 улстай л албан ёсны харилцаатай болжээ.