Трампын засаг захиргаа цагаачдаас ДНХ-ын дээж авах ажлыг улам өргөжүүлнэ
Трампын засаг захиргаа Лхагва гарагт цагаачлалын албаныханд баригдсан цагаачдаас ДНХ-ийн дээж цуглуулах ажлыг эрс өргөжүүлэхээр бэлтгэж байгаагаа мэдэгдэв. Гэвч засгийн газар онц ноцтой гэмт хэрэгт холбогдоогүй хүмүүсээс ийнхүү шинжилгээ авч байгаа нь олон улсын хуульчдын шүүмжлэлийг өдөөх хандлагатай байна.
Дотоодын аюулгүй байдлын департмент (DHS) нь хилийн харуулуудад баригдсан цагаачдаас ДНХ-ийн дээжийг цуглуулах, томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэж DHS-ийн ахлах ажилтан бага хурлын үеэр мэдэгдэв.
Тус агентлаг нь асрамжийн газар дахь хүүхэд, эцэг, эх, гэр бүлийн удам угсааг тодорхойлох зорилгоор Цагаачлал, гаалийн мөрдөх албаны (ICE) агентлагуудад давхар үйл ажиллагаа явуулж "Operation Double Helix" гэх туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан юм.
DHS-ийн ахлах ажилтан "ДНХ-г эх, эцгийн угсаа болон баривчлагдсан цагаачдыг тодорхойлох зорилгоор ашиглана гэж мэдээлжээ.
Гэвч Америкийн Иргэний эрх чөлөөний холбооны ажилтны өмгөөлөгч Вера Эйдельман уг хөтөлбөрийг эсэргүүцсэн бөгөөд тэрбээр ДНХ цуглуулгыг эрүүгийн мөрдөн байцаах хэрэгсэл болгон ашиглаж болдог" гэж хэлэв.
"DHS нь хурууны хээ гэх мэт интрузив тодорхойлох аргуудыг аль хэдийн ашиглаж байгаа энэ үед ДНХ-г албадан цуглуулах нь хувийн нууцлал, хүний эрх чөлөөнд ноцтой асуудал үүсгэж байна. ДНХ тухайн хүний хувийн мэдээллийг төдийгүй хамаатан садных нь талаарх мэдээллийг ч илчилдэг " гэж Эйделман хэлэв.
CBS News-ийн асуултад хариулах үеэр DHS-ийн ажилтан тус агентлаг нь Хууль зүйн яамтай хамтран боловсруулсан шинэ хөтөлбөрийн сургалтын журам боловсруулахаар ажиллаж байна гэжээ.