НАСА Бархасбадь гараг дээрээс 3540 км урт хар толбо илрүүлжээ
"НАСА" сансрын холбоо Бархасбадь гараг дээр нэгэн том хар толбыг илрүүлсэн болохыг CNN мэдээллээ. Гэхдээ энэ таны бодож байгаа зүйл биш аж.
Энэ бол сарны сүүдэр юм. НАСА-ийн мэдэгдсэнээр энэ цэг 3540 км урттай байв. Зүйрлэвэл энэ нь Нью-Йорк хотоос Лас Вегас хүртэлх зай юм.
Нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь нь олон дагуултай учраас тус гараг дээр нар хиртэлт ихээхэн явагддаг байна. Түүнчлэн энэ нь Бархасбадь өөрийн тойрог замтай харьцуулахад босоо тэнхлэгтэй байдагтай холбоотой гэж НАСА мэдээлэв.
Энэхүү зургийг НАСА-гийн нарны хүчээр ажилладаг Juno сансрын хөлөг 9-р сарын 11-ний өдөр Бархасбадь гарагийн 22-р тойрог замд авчээ. Сансрын хөлөг нь 2011 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд 2016 оны 7-р сарын 4-ний өдөр Бархасбадь гарагийн орчим 53 хоногийн тойрог замд орж байсан юм.