Пентагон зөвхөн Хятадыг хянахад зориулагдсан шинэ алба нээжээ
Америкийн Үндэсний батлан хамгаалах стратеги 2018 оны эхээр батлагдсанаас хойш Пентагоны дээд албан тушаалтнууд Хятадад анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэйг цохон тэмдэглэж байжээ.
Харин одоо зөвхөн Хятадыг хянах зорилготой шинэ алба нээгдсэнээр Пентагоны албан тушаалтнуудын хүчин чармайлт биеллээ олох боломжтой болж байна.
Зургаадугаар сард Батлан хамгаалах яамнаас Хятадын хэргийг эрхлэх батлан хамгаалахын нарийн бичиг хэмээх шинэ ажлын байрыг бий болгожээ. Тус нарийн бичгийн дарга нь Пентагоны хамгийн хүчирхэг албан тушаалтнуудын нэгээр буюу батлан хамгаалах бодлогын зөвлөхөөс доош гурав дахь төвшинд ажиллах аж.
Тус хэлтсийн мэдэгдэлд дурдсанаар шинэ алба нь "Бодлого, стратеги боловсруулалтад оролцож, Хятадын эрх мэдэл бүхий хүмүүст хяналт тавьж, үндэсний хэмжээнд агентлаг хоорондын интеграцчлах цорын ганц төв болох" гэнэ.
Мөн гаднаасаа тус газар нь Хятадтай цэрэг армийн харилцааг зохицуулахад оролцох аж.