Япон улс G20-ын уулзалтад гишүүн бус есөн орны төлөөлөгчдийг урина
G20-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт 11-р сарын 22-23-нд Нагоя хотод болно.
Японы засгийн газар 11-р сарын 22-23-нд Нагоя хотод болох G20-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад дахин есөн орны төлөөлөгчдийг зочноор урина гэж Японы ГХЯ-ны Баасан гарагт гаргасан мэдэгдэлд дурдсан болохыг ТАСС мэдээлжээ.
Тодруулбал, Япон улс нь Вьетнам, Египет, Испани, Нидерланд, Шинэ Зеланд, Сенегал, Сингапур, Тайланд, Чилийн төлөөлөгчдийг урихаар төлөвлөж байгаа аж.
Харин Японы удирдаж буй 2019 оны G20-ын дээд хэмжээний уулзалт 6-р сарын 28-29-ний өдрүүдэд Осака хотод болох юм.