937,8 мянган мал борлуулж, 21940 тонн мах бэлтгэнэ

937,8 мянган мал борлуулж, 21940 тонн мах бэлтгэнэ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Баянхонгор аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг хуралдуулан, явцын талаар мэдээллийг сонсож үүрэг чиглэл өглөө. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл, малын гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоо, үлийн цагаан оготнын тархалт, усан хангамж цэвэрлэх байгууламжийн хүрэлцээ хангалтгүй болж, утаа агаарын бохирдол нэмэгдсэн, эрчим хүчний чадлын дутагдал үүссэн талаар танилцуулсан юм. Энэхүү хуралдааны үеэр орон нутгийн төсвөөс 115 сая төгрөг зарцуулж, малын гарал үүслийг мөрдөн мөшгөх тогтолцоог хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

937,8 мянган мал борлуулж, 21940 тн мах бэлтгэнэ

Баянхонгор аймаг оны эхний мэдээгээр 4249,4 мянган мал тоологдсон. Үүнээс энэ онд урьдчилсан мэдээгээр  25140 толгой мал хорогдож, 1955,1 мянган хээлтэгч малаас 1223,2 мянган төл бойжуулснаас 21763 төл зүй бусаар хорогдсон.

Зах зээл, хүнсний хэрэгцээнд оны эхэнд тоологдсон малын 22 орчим хувь буюу 937,8 мянган мал борлуулж, 21940 тн мах бэлтгэх урьдчилсан тооцоо гарсан.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна

Аймаг дундын отрын бүс нутаг “Бор Аргалант”-д Бууцагаан сумын 13 өрхийн 18,2 мянга, Баянцагаан сумын 10 өрхийн 8,5 мянган мал өвөлжих тооцоо гарсан. Ихэнх малчин өрх отор нүүдлээр гадагшаа явахгүй өөрийн сум, орон нутагт өвөлжих буюу  11897 малчин өрхийн 6840,7 мянган мал өвөлжих урьдчилсан төлөв гарсан байна.

Баянхонгор аймгийн нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарлаа. Энэ зун нутгийн хойд хагаст бороо хур ихтэй, зуншлага сайн, харин говийн нутгаар 7 дугаар сарын сүүлчээс зуншлагын байдал дээрдсэн. Зуншлага сайн байсан ч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, зуншлага оройтсон газраар ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон. Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Баянговь, Богд, Жинст сумын ихэнх нутгаар  бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байна.

Баянхонгор аймаг, сумын өвс тэжээлийн нөөц 42,3 хувь байна

Баянхонгор аймаг аймгийн нөөцөд өвс 250 тн, тэжээл 80 тн, сумын нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн, малчин өрхүүд хонин толгойд шилжүүлсэн мал тутамд  өвс 3 кг, тэжээл 1 кг бэлтгэх төлөвлөгөөтэй байна. “Хонгор шинэ агро”  ОНӨҮ-ийн газар Сэлэнгэ аймгийн Орхонтуулд хадланд гарч 100 тн өвс, Жаргалант сумын “Хун толгой” хоршоо өөрийн сум орон нутагт нийт 100 тн овьёос, арвай, өвс бэлтгэсэн. Сумдын нөөцөд өвс 344,7 тн, Тэжээл 183,2 тн, малчин өрхүүд өвс 2210,5 тн, тэжээл 141,9 тн, хужир, шүү 445,8 тн, аймаг, сумын өвс тэжээлийн нөөц 42,3%, малчдын бэлтгэсэн өвс тэжээл 18,9 хувьтай  бэлтгэгдсэн байна.

Ургац хураалт 65,1 хувь байна

2019 онд нийт 681 га талбайд 17 ААН, хоршоо, 265 иргэн тариалалт хийж, ургац хураалтын явц 65,1 хувь байна. 443 га талбайгаас 2394,2 тн ургац хураа авчээ. Үүнд төмс 153,6 га-аас 1351 тн, хүнсний ногоо 101 га-аас 550 тн, тэжээлийн ургамал 181 га-с 418,1 тн, үр тариа 0,3 га-аас 0,5 тн, жимс жимсгэнэ 7,1 га-аас 74,6 тн тус тус хураан авчээ. 10-р сарын эхний 10 хоногт багтаан ургац хураалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, малчдын төвшинд хадлан тэжээл бэлтгэн татан авалт хийх, орон нутгийн махны нөөцийг бүрдүүлж, 11 сард “Идэш” арга хэмжээнд Баянхонгор аймгаас 1000 гулууз мах бэлтгэн нийлүүлж дайвар бүтээгдэхүүнийг борлуулах, арьсыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл болголоо

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417