Т. Аюурсайхан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэн, яагаад эсэргүүцээд байна вэ?

Т. Аюурсайхан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэн, яагаад эсэргүүцээд байна вэ?
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭН, ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ?‼

#ХҮН_БҮР_АНХААРАЛТАЙ_ҮЗ‼ ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭН, ЯАГААД ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ЮМ БЭ?‼ УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаад бид “Ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийднэ” гэсэн шийдвэрээ гаргачихсан. АН-ынхан “Ард нийтийн санал асуулгаар явуул” гээд байсан, өнөөдөр болохоор “Ард нийтээс асуух шаардлагагүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд дуусгая” гэж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг би төгс төгөлдөр болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ хэдэн сард бид зүтгэн байж, болохгүйг нь хасаж, болж байгааг нь дэмжиж байгаад ард нь гарсан. Нэгдүгээрт, байгалийн баялагтай холбоотой асуудлыг бид тэмцэж байж оруулсан. Стратегийн ач холбогдолтой орд газрын үр ашгийн дийлэнхийг нь ард түмэнд хүртээнэ гэдэг заалт хүнд замаар явж байж орсон шүү дээ. УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын шийдвэр гаргах механизмыг нь сайжруулах заалтууд орсон. Засгийн газрын сайд нарын “давхар дээл”-ийн асуудлыг 100 хувь биш ч гэсэн 70 хувь шийдсэн. Төсвийн хараат бус байдлыг шийдчихлээ. Хотуудын эрх зүйн байдлыг шинэчлээд өгчихлөө. Эрдэнэт, Дархан, аймгуудын төв гээд сайхан хотууд байхгүй, бүгд сум болчихсон. Төв суурин газрууд хотын хөгжлөөр хөгжих гарц заавал хэрэгтэй. Шүүхийг хараат бус болгох асуудлыг шийдсэн. Харьцангуй. Би бол 60 хувь гэж хэлж чадна. Нэг хүний хараатаас гаргасан. Шүүхийн сахилгын хороо байгуулж, шүүгчийг шаардлагатай бол шалгадаг, эгүүлэн татдаг, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг асуудлыг бид тусгасан. Ерөнхийлөгч хэт их эрх мэдэлтэй байгаа. Үндсэн хуулиар олгоогүй 60, 70-аад эрх мэдлийг органик хуулиар эдлээд сууж байна. Тэрийг нь бид болиулсан. Өнөөдөр бид хоригийг хүлээж авах юм бол, Ард нийтийн санал асуулга явуулахгүй юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт унана, нөхөд өө. Байхгүй болно. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн, яагаад эсэргүүцээд байна вэ? Нэгдүгээрт, Ерөнхийлөгч шүүхээ бүрэн атгахыг хүсэж байна. Үндсэн хуулиар олгоогүй 60, 70 эрхийг органик хуулиараа эдлэхийг хүсэж байна. Хоёрдугаарт, 2021 онд Ерөнхийлөгч болж, энэ их эрх мэдлийг эдэлье гэж “сэрүүн зүүдэлж” байгаа хүмүүс байна. Гуравдугаарт, 100 хувь “давхар дээл”-тэй байж, Засгийн газрын гишүүн, сайд болъё гэж шунаж байгаа хүмүүс байна. Дөрөвдүгээрт, стратегийн ач холбогдолтой ордын ашгийг хувьдаа завших гэсэн этгээдүүд энэ өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаа. Тавдугаарт, барьцаанд орсон хүмүүс байна. Ж.Батзандан, Л.Болд хоёр нөхөртөө хандаж хэлье. Бид шүүхийг хараат бус, шударга болгоё гэж яаж зүтгэж, тэмцлээ. УИХ-ыг хариуцлагажуулж, баялгийнхаа үр шимийг ард түмэндээ өгөхийн тулд “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг хүртэл байгуулаад яаж тэмцэж байлаа. Одоо энийгээ та хоёр нураах гэж байна шүү дээ. Ингэх юм бол бидний зам салах зааг дээр ирчихлээ.

Posted by DMNN on Sunday, October 6, 2019

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаад бид “Ард нийтийн санал асуулгаар эцэслэн шийднэ” гэсэн шийдвэрээ гаргачихсан. АН-ынхан “Ард нийтийн санал асуулгаар явуул” гээд байсан, өнөөдөр болохоор “Ард нийтээс асуух шаардлагагүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, гуравдугаар хэлэлцүүлгээ хийгээд дуусгая” гэж б...айна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг би төгс төгөлдөр болсон гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ хэдэн сард бид зүтгэн байж, болохгүйг нь хасаж, болж байгааг нь дэмжиж байгаад ард нь гарсан.

Нэгдүгээрт, байгалийн баялагтай холбоотой асуудлыг бид тэмцэж байж оруулсан. Стратегийн ач холбогдолтой орд газрын үр ашгийн дийлэнхийг нь ард түмэнд хүртээнэ гэдэг заалт хүнд замаар явж байж орсон шүү дээ. 
УИХ-ыг хариуцлагажуулах, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, УИХ-ын шийдвэр гаргах механизмыг нь сайжруулах заалтууд орсон. Засгийн газрын сайд нарын “давхар дээл”-ийн асуудлыг 100 хувь биш ч гэсэн 70 хувь шийдсэн. 
Төсвийн хараат бус байдлыг шийдчихлээ. Хотуудын эрх зүйн байдлыг шинэчлээд өгчихлөө. Эрдэнэт, Дархан, аймгуудын төв гээд сайхан хотууд байхгүй, бүгд сум болчихсон. Төв суурин газрууд хотын хөгжлөөр хөгжих гарц заавал хэрэгтэй. 
Шүүхийг хараат бус болгох асуудлыг шийдсэн. Харьцангуй. Би бол 60 хувь гэж хэлж чадна. Нэг хүний хараатаас гаргасан. Шүүхийн сахилгын хороо байгуулж, шүүгчийг шаардлагатай бол шалгадаг, эгүүлэн татдаг, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг асуудлыг бид тусгасан. 
Ерөнхийлөгч хэт их эрх мэдэлтэй байгаа. Үндсэн хуулиар олгоогүй 60, 70-аад эрх мэдлийг органик хуулиар эдлээд сууж байна. Тэрийг нь бид болиулсан.

Өнөөдөр бид хоригийг хүлээж авах юм бол, Ард нийтийн санал асуулга явуулахгүй юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт унана, нөхөд өө. Байхгүй болно. 
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн, яагаад эсэргүүцээд байна вэ? Нэгдүгээрт, Ерөнхийлөгч шүүхээ бүрэн атгахыг хүсэж байна. Үндсэн хуулиар олгоогүй 60, 70 эрхийг органик хуулиараа эдлэхийг хүсэж байна. 
Хоёрдугаарт, 2021 онд Ерөнхийлөгч болж, энэ их эрх мэдлийг эдэлье гэж “сэрүүн зүүдэлж” байгаа хүмүүс байна. 
Гуравдугаарт, 100 хувь “давхар дээл”-тэй байж, Засгийн газрын гишүүн, сайд болъё гэж шунаж байгаа хүмүүс байна. 
Дөрөвдүгээрт, стратегийн ач холбогдолтой ордын ашгийг хувьдаа завших гэсэн этгээдүүд энэ өөрчлөлтийг зөвшөөрөхгүй байгаа. 
Тавдугаарт, барьцаанд орсон хүмүүс байна.

Ж.Батзандан, Л.Болд хоёр нөхөртөө хандаж хэлье. Бид шүүхийг хараат бус, шударга болгоё гэж яаж зүтгэж, тэмцлээ. УИХ-ыг хариуцлагажуулж, баялгийнхаа үр шимийг ард түмэндээ өгөхийн тулд “Баялагтаа эзэн Монгол” бүлгийг хүртэл байгуулаад яаж тэмцэж байлаа. Одоо энийгээ та хоёр нураах гэж байна шүү дээ. Ингэх юм бол бидний зам салах зааг дээр ирчихлээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417