Энэ олон хонгилын хаагуур нь явах вэ, та минь ээ?

Энэ олон хонгилын хаагуур нь явах вэ, та минь ээ?

Хуучин хонгилынхон толгойгоо өндийлгөж байна. Засгаа авч шидээд замаа засна гэнэ ээ. Тост тосон бумбаа буцаан авч, нурсан хонгилынхоо туурга тотгыг тоосго тоосгоор нь дахин өрөх юм байх. Шинэ хонгилынхонд өширхөөд удсан парламент Засгийг унагаалцаад мөнх сууж, энх жаргах хүсэлтэй. Парламент тарах сургаар төрийн ордонд төрлөөрөө жаргах шуналтай гишүүдийн энэ дур хүсэл дээр нь дөрөөлөн иймэрхүү найраа явагдаж байна. Яам газруудаа ч сэмхэн хувааж, сэнтий амлаад гүйлдэж байна. Яг үнэндээ бол шинэ тутам байгуулагдаж, МАН-ын 80-аад оны хэдхэн залуугийн, тэр дундаа Уул уурхайн яам тойрсон эрх мэдэлтнүүдийн амбиц ба авдар болчхоод байгаа нэн шинэ хонгилынхонд Үндсэн хуулийн өөрчлөлт таалагдахгүй байгаа.

Хуучин хонгилынхонд ч таалагдахгүй юм олон. Тиймдээ тулбал Монголын Үндсэн хуулийн өөрчлөлтийн монголчуудад бол амин чухал хоёр ч заалт урд хойд хоёр хөршид маань таалагдаагүй. Энэ утгаараа урд ба хойд хөршийн дохио зангаанд автдаг нэр бүхий хоёр хүн хөдлөөд эхлэв үү?

За зүгээр шууд хэлэхэд Монголын парламентад хоёр хөршийн маань хөл гар, хэтэвч хэлхээ болсон нөхөд эрх ашгаараа эрэмбэлэгдээд, эрх ямбаараа танигдаад сууж л байдаг шүү дээ. Шинэ ба хуучин хонгилын дундуур зүтгүүлж, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулчихаад төрөө форматлах гээд дайрчихсан Хүрэлсүх шаваг зулгааж, зүлэг тэгшилсээр яваад шаварт суухад ойрхон ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тавьсан Ерөнхийлөгчийн хориг парламентыг ийнхүү бужигнуулж, МАН-ыг хагалж, хуучин хонгилынхонд боломж авчрав уу, эсвэл шинэ хонгилын цадахаа мэддэггүй залуус хэт даварч хэнхдэг цээжээ дэлдсээр ширээ гулсахад хүрч байна уу? 

МАН өөрөө хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаа болохоос аль эрт шинэ хонгилтой болж, тэр нь ч бас нам дамнасан сүлжээ үүсгэчихсэн шүү дээ. Ямартай ч өнөөдрийг хүртэлх бүх өөрчлөлтийг анхлан авчирсан алдарт 33-ын бүлэг эхэлснээ дуусгаж, зорьсноо эцэслэж, Үндсэн хуулийн өөрчлөлт, үүнийг дагаж ирэх Монголын боломжуудыг хамгаална гэдэгт итгэе. Амьдрал хэцүү, ард түмэн тэсрэхэд ойрхон байна. 60 тэрбумын аман яриаг тойрч мянга дэвээд, ЖДҮ-чдээ барьцаалж хэдэн зуу дахин хошхироод...одоо энэ бүхнээс залхсан.

Зоригийн алуурчныг одоо хүртэл олоогүй шоудсан хүмүүс энэ мэтийн идэш уушныхаа буруутан хийгээд буянтныг илчилнэ гэдэгт итгэлээ юү. Яг үнэндээ өөр юу ч биш, өөрчлөлтийг хүлээж, өөрчлөлтөд итгэж, өөрчлөлтийн зүг саравчилж, өөрчлөлтөд найдсан найдвар нь л тэднийг торгоон барьж байна. Өөрөөр бол засгаараа наадаж, парламентаараа даажигнаж, танхимаараа ээлжлэн шоу тавьж, тамга хадаг солилцохоос чинь залхав.

Хууртахаа ч болив. Түлхүүрээ булаацалдсан энэ олон хонгилын хаагуур нь явах вэ? Түлхүүр тойрч дэвдэг төртэй байгаад хаа хүрэх вэ?

Р.Эмүжин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417