Хүүхдийг хэзээ ч, хэнтэй ч харьцуулж болохгүй

Хүүхдийг хэзээ ч, хэнтэй ч харьцуулж болохгүй

Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар Анагаах ухааны докторант, сэтгэл судлалынмагистр, сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд яаж харилцах учраа олохоо байлаа гэдэг. Энэ насныхан ямаронцлогтой юм бэ?

-“Эцэг эх болох амархан, харин эцэг эх байна гэдэг хэцүү” гэсэн үг бий. Эцэг, эх байна гэдэг урлаг. Харамсалтай нь өнөөгийн нийгэмд залуучууд эцэг, эх байх урлагийг эзэмшихгүйгээр амьдралд хөл тавьж байна. Боловсролын тогтолцоонд ч энэ талын мэдлэг, чадвар эзэмшүүлдэггүй. Үүнээс болж хүүхдүүдээ буруу хүмүүжүүлэх тохиолдол ихэслээ.

Өсвөр үе гэдэг одоо 11, 12 наснаас эхэлж байна. Энэ насандаа хүүхэд өөрийн үзэл бодолтой, өөрийн хүрээлэлтэй болж, бие авч явах байдал нь өөрчлөгддөг. Үүнээс үүдэн эцэг, эхийнх нь харилцаа хандлагатай зөрчилдөх нь ихэсдэг. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгож сонсохын оронд аав, ээж гэдэг утгаараа өөрийн үзэл бодлоо тулгадаг. Гэтэл өсвөр насныханд  нийгэмд бие даах чадварын суурь тавигдаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь нэмэгдэж, дасан зохицох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг дааврын ялгарал явагдаж байдаг.

Хүүхдийнхээ бие организм, сэтгэлзүйд нь гарсан эдгээр өөрчлөлтийг анхаарахгүй буруу харьцсанаар асуудал үүсдэг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ бага наснаас нь ярилцаагүй, үзэл бодлыг нь сонсдоггүй, ойлгодоггүйтэй энэ бүхэн холбоотой. Тэдний идэх хоол, өмсөх хувцсыг бэлдэхээ л үүрэг гэж бодохоос тухайн хүүхэд хувь хүн, агуу том ертөнц гэдгийг мэдэрдэггүй. Хамгийн эмгэнэлтэй нь хүүхдээ ойлгох хүсэлгүй, чадваргүй эцэг эхчүүд олон байдаг.

-Хүүхдийн хүмүүжил, ухамсар нийгэмтэй холбоотой байна уу?

-Одоогийн хүүхдүүд чөлөөт сэтгэлгээтэй өөрийн үнэлэмж өндөр, тэмүүлэлтэй, амбицтай болсон. Ийм мундаг хүүхдүүд өсч байна гэдгийг мэдэхгүй мууг нь харах нь илүү. Аль болох эерэг сайн талыг нь олж харах, түүнд нь тулгуурлаж ажиллах хэрэгтэй. Эцэг, эхчүүдэд сэтгэлгээний хайрцаг гэж байдаг. Түүнийгээ өөрчлөхгүйгээр хүүхдээ ойлгож харьцаж чадахгүй.

Бидэнтэй ярих, харилцахаа болиод, уур уцаартай нэг л их “том хүн” боллоо гэж ярьдаг. Энэ нь хувь хүний хөгжлийн жам гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэдийгээр бидний нийгэм, хүмүүжил өөр байсан ч өөрсдөө өсвөр насандаа ямар хүүхэд байснаа, ямар зан араншин гаргаж байснаа бодож үзээрэй.

Ер нь хүүхдийг хэзээ ч, хэнтэй ч харьцуулж болохгүй. Хүн бүр дахин давтагдашгүй өөрийн гэсэн ертөнц. Тиймээс эцэг, эхчүүд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хүүхдүүдээ өөрсдөдөө ойртуулах биш өөрсдөө хүүхэд рүүгээ ойртох алхам хийх ёстой.

-Хүүхэд өөрийнхөөрөө, хэт эрх дураараа байх нь зөв үү. Монголчууд даруулгатай, хүмүүжилтэй байх ёстойгэсэн сэтгэлгээтэй шүү дээ?

-Эрх дураараа зангийн нөгөө тал нь чөлөөт сэтгэлгээ юм. Тиймээс яах аргагүй эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдэдээ зохицож амьдрах хэрэгтэй. Хүүхдээ барина гэдэг олон янзын ойлголт л доо. Барьж байна гээд эцсийн арга нь биеийн хүчирхийлэл болдог. Хэдийгээр ёс заншлаа дагах, хүний үгийг сонсох нь зөв боловч ёс суртахуун, ухамсартаа баригдсан хүүхэд хэчнээн чөлөөтэй сэтгэлээ гээд өнөөх л цар хүрээндээ баригдаж амьдардаг.

Ерөөсөө хүүхдийн толин тусгал бол эцэг, эх юм. Тиймээс аав ээжүүд өөртөө асар их үүрэг хүлээж, хүүхдийнхээ зан чанарт мэдрэмжтэй байж, өөрийнхөө бурууг, хөгжлийнхөө дутуу дулимагийг хүлээн зөвшөөрөх чадварт суралцах нь чухал.

-Улс орон, дэлхий ертөнц хөгжихийн хэрээр хүүхдүүдийн тоглох тоглоом, үзэх зүйлс, сэтгэх цар хүрээөөрчлөгдлөө. Гэвч энэ бүхэн сайнаасаа саар үр дагавартай байх нь их юм?

-Хөгжлийн хурдац асар их нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхдүүд хөгжилтэй хөл нийлэн алхаж, хөгжиж байна. Тиймээс аав, ээж нь өөрсдөө илүү хурдацтай хөгжих шаардлагатай. Тэгсэн тохиолдолд хүүхдүүдээ зөв голдиролд барьж чадна. Нөгөө талаар хүүхдүүд дэлхийн том компани, корпорацийн бизнесийн эрх ашгийн золиос болж байна.  Компьютер тоглоомыг хүүхдүүдийг донтуулах зорилгоор зохиодог. Эхэлсэн бол дуусах гэж тоглосоор донтдог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ бүх төрлийн донтолтоос хамгаалах ёстой.

Үүний тулд хүүхдээ сэтгэлзүйн дархлаатай болгон хүмүүжүүлэх шаардлагатай. Юу нь зөв, бурууг ялгаж чаддаг, өөрийн үнэлэмж өндөр, амьдралынхаа гол үнэт зүйл рүү тэмүүлсэн, тууштай үнэнч, хөдөлмөрч болгох нь энэ бүхнээс өөрийгөө хамгаалах дархлаа болно.

Зөвхөн өсвөр насанд анхаарах бус гэдсэнд олдсон цагаас нь анхаарч, ялангуяа тав хүртэлх насанд нь биеэ дааж сургах нь ирээдүйд ямар хүн болохын эхлэл юм. Өөрийн хувцсаа эвхэж, тоглоомоо хураадаг, үүрэг хариуцлагаа ухамсарлаж чадвал ирээдүйд бэлэнчлэх сэтгэлгээтэй арчаагүй хүмүүс болохоос сэргийлнэ.

-Өсвөр насныхан буруу зуршилд автах, аливаа зүйлд донтох, амиа хорлох нь ихэсч байна. Энэ бүхэн юутайхолбоотой байна вэ?

-Эрх дураараа өссөн сэтгэлзүйн хатгүй, асуудлыг шийдэх чадваргүй хүүхдүүд амиа хорлох замыг сонгодог. Асуудлаас зайлсхийх хамгийн амархан арга амиа хорлох гэж бодож байна л даа. Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ажиллаж, засч авахгүй бол ирээдүйн амьдрал нь сүйрнэ гэдгийг ойлгох ёстой.

Тиймээс хүүхэд рүүгээ, асуудал руу нь зоригтойгоор нүүр тулж харах хэрэгтэй. Тэгээд цаг гарган хүүхэд минь юунаас болов, ямар алдаа байна, яаж засах вэ гэдгээ бодож, ойлгож, чадахгүй зүйлдээ мэргэжлийн хүмүүст хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

Өсвөр насны хүүхдийн хамгийн ойр дотно хүн бол найз нь байдаг. Тиймээс эцэг, эхчүүд найз болох хэрэгтэй. Хүүхдийнхээ үгийг сонсоод таалагдахгүй байвал өөртэйгөө л ажилла. Хүүхдийнхээ сонирхлыг судалж, сурч, ижил түвшинд очсон цагт ойлголцоно. Гэр бүлийн халуун дулаан, итгэлцэлтэй уур амьсгалыг бүрдүүлэх нь эцэг, эхийн үүрэг.

Хүүхэд зөв төлөвшилтэй бол өөрөө нийгмийн сүлжээнд орох, гарах цагаа зохицуулж чаддаг. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцах үнэт зүйл үүсгээгүй бол хүүхдүүд нь нийгмийн сүлжээнд болон бусад зүйлд цаг зав гаргадаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мөн анхны хайрын учрал энэ л насанд ирдэг. Тиймээс хүүхдүүдтэйгээ илэн далангүй нээлттэй харилцаарай. Учир нь амьдралдаа алдаж байгаа охид, хөвгүүдийг судлаад үзээхэд энэ сэдэв гэр бүлд нь хаалттай, аав ээжтэйгээ ярьдаггүй, анзаардаггүй гэр бүлд өссөн хүүхдүүд байдаг шүү. Харин багаас нь ярилцаад, бэлдээд ойлголцдог бол бүтэлгүй хайр дурлалаа зөв даван туулж чаддаг. Тиймээс хүүхдүүдээ амьдралд урьдчилан бэлдэх хэрэгтэй.

-Эцэг, эхчүүд өөрсдөө хэрхэн хөгжиж, боловсрох вэ. Та зөвлөөч?

-Өсвөр насны хүүхдийн гаргаж байгаа ааш авир бидэнд таалагдахгүй. Тэд аав ээжийгээ эсэргүүцэж, уурлаж, их зан гаргаж, үгэнд орохгүй болдог. Гэвч та хүүхдээ биш өөрийгөө л тайвшруулж сурах хэрэгтэй. Айсан, уурласан, хэт баярлаж хөөрсөн үедээ аливаа асуудлыг шийдвэрлэвэл алдаа гаргадаг. Яг тайван байр сууринаас хандвал асуудлынхаа мөн чанарыг олж харах магадлал өндөр байдаг. Өөрийнхөө бус хүүхдийнхээ байр сууриас бодож шийдвэр гаргах хэрэгтэй.

Өсвөр насны синдромыг тойрч гарсан хүн байхгүй байх. Тиймээс хүүхдээ ойлгож мэдэрч, ухаарлын нүдээр хүүхдээ харж ойлго мэдэр. Аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлд өссөн хүүхэд сэтгэлийн хаттай болж өсдөг.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417