1988 онд олон зуун баавгай уулнаас бууж Улаанбаатарт хүртэл ирж байжээ

1988 онд олон зуун баавгай уулнаас бууж Улаанбаатарт хүртэл ирж байжээ

Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ.

Ойрмогхон Сибирийн ой тайгын түймрээс зугтсан баавгай хил даван орж ирж, хаа сайгүй хүн малд хөнөөл учруулж, айлгаж ичээж байгаа тухай мэдээ гарах болов. Ингэж байгаад аав, хүү хоёр баавгайд эндсэн эмгэнэлт хэрэг явдал гарав. Гэрийн эзэгтэй хот руу хөөцөлдөх ажилтай явсан байсан тул азаар эсэн мэнд үлджээ. Хэрэвзээ гэртээ байж таарсан бол баавгай ялгаж үлдээхгүй нь мэдээж. Хувь түшиж амьд үлдсэн хэдий ч нөхөр, хүүгээ алдсан эх хүний сэтгэлийн зовлон шаналлыг үгээр хэлэхийн аргагүй юм. Сошиал сүлжээнд шуугиж байгаа эмгэнэлт явдлын тухай сонсоод яг ийм явдал гуч гаруй жилийн өмнө тохиож хүн зоныг гашуудалд унагаж байсныг эргэн санав.

1990-ээд онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ар хавчуу хэмээх газрын ойролцоо намаржиж байсан нэгэн айлыг баавгай дарсан. Гэрт тавь орчим насны эмэгтэй зээтэйгээ хамт байсан бөгөөд охин нь тэр үед сумын төв орсон байж. Тэр жил жимс багатай байсан тул уурлаж, хорхойссон өлсгөлөн баавгай шөнө уулнаасаа бууж эмэгтэйг зээтэй нь хамт хөнөөжээ. Энэ явдлын дараа нутгийн байгаль хамгаалагч С.Ренчиндаваа тэргүүтэй хүмүүс баавгайг хөөн устгасан гэдэг.

Гэхдээ 90-ээд оны энэ түүх бол мэдээж хэрэг хил даван орж ирсэн баавгайтай холбоогүй, харин идэш тэжээлийг нь сүйтгэж амьтдын орчныг самарсантай холбоотой хэрэг. Хүмүүс бид байгаль орчноо сүйтгэж, ан амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийг устгасаар байвал эргээд тэд ч хүмүүст том хохирол учруулж чаддаг гэдэг нь харагдаж байна.

Хүрэн баавгай уг нь уулын балар ой хөвчид амьдардаг бөгөөд хүн малын бараа харах нь ховор. Баавгайн анчид ч барагтай бол энэ амьтныг нутаг орноо сайн мэдэхгүй хүмүүсийн тусламжгүйгээр олж агнах аргагүй гэлцдэг. Тэгвэл яагаад хөвчийн майга бор ийнхүү айл амьтны гэр сүйтгэж, хүний аминд хүрэх болдог вэ. Түймрээс зугтаад бөөнөөрөө ороод ирлээ л гэдэг. Харин амьд байгалийн тухай олон сайхан ном, зохиол бичсэн МУСГЗ Ж.Мягмарсүрэнгийн нэгэн өгүүлэл энэ асуултад тохирсон хариу болох мэт санагдсан юм.

Түүнээс гадна уулнаас бууж ирсэн баавгай хэрхэн хүн ардыг айлгаж, нийслэл Улаанбаатарт хүртэл орж ирсэн ховор түүхийг эндээс мэдэж авч болох нь ээ.

БААВГАЙ БУУСАН НАМАР

Нэг намар Хэнтийн нурууны баавгайнууд бараг цөмөөрөө буугаад ирж билээ. Тэр бол 1988 он байсан юм байна. Баавгай уг нь ян сарьдгуудын гүнд балар тайгад шивээлэн амьдардаг амьтан. Ил гарч хүн малд харагдах нь бараг үгүй. Аймшигт махчин араатан. Тийм атлаа дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээл хольж иддэг онцлогтой. Ичээлэхийнхээ өмнө самраар өөрийгөө бордож хаанаас нь ч харсан халбаганасан амьтан болох ёстой.

Гэтэл тэр жил хөвчид самар гарсангүй. Намар болж ургамал гандсанаар баавгай таргалах нь байтугай турж эхэлжээ. Өлссөн баавгай  элбэгээр  нь  улаан  шоргоолжны  үүр  ухаж  эхэлдэг  байна. Шоргоолжинд альдегид хэмээх спирт бий. Тэрэнд нь согтсоор байгаад архины цагаан солио тусч хаашаа ч хамаагүй тэнэж юуг ч хамаагүй хийдэг. Ийм баавгайг ард түмэн хорхойтсон баавгай гэж нэрлэдэг билээ.

Баавгай ингэж хорхойтох үзэгдэл 1962, 1971 онуудад мөн болж байсныг эрдэмтэд тэмдэглэж үлдээсэн байдаг. Үүнээс өмнөх жилүүдэд юу болж байсан нь манай орны хувьд бүрхэг. Гэвч энэ удаагийнх шиг айхавтар явдал урьд өмнө огт болж байгаагүй гэж нутгийн анчид толгой сэгсэрцгээдэг сэн.

Хэнтийн  их  нуруу  нь  Төв,  Сэлэнгэ, Хэнтий  аймгийн  нутгийг  дамнан  оршдог. Эндээс буусан баавгайнууд баруун тийш гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг хүртэл, 70-80 км, өмнө чиглэлд Баян сумын нутаг төмөр замын 12 дугаар зөрлөг хүртэл 130 км, зүүн өмнө чиглэлд  Хэнтий аймгийн Баянхутаг сумын Өгөөмөр бригадын нутаг хүртэл 200 гаруй км хол газар ил гарч гүйсэн байна.

Тэд цагаан газар гарч ирээд эхэндээ айж балмагдан жигтэйхэн их давхидаг аж. Нэг ойгоос нөгөө ой руу гүйгээд орчихдог шигээ санана л даа. Дараа нь цөхөрнө, ядарна. Бүүр сүүлдээ цагаандаа гардаг байна. Айлын  эзгүй  гэр  хадланчдын  майхан  ухаж,  идэж  уучихмаар  юм  байвал  цөлмөж дуусгана. Адуу мал руу ч халддаг. Тэр жилийн баавгайн хорхойтолтыг Шинжлэх ухааны академи  сум  бүрээр  нарийн  судалгаа  гаргуулж  хохирлыг  тооцсон  байдаг  юм.

Судалгаанаас харахад  Батсүмбэрийн зөгий үржүүлгийн газар хамгийн их хохирол амсчээ. Хужирт, Моност тохойн 40 бүл зөгийг сүйтгэж хамаг балыг нь идэж дуусгасан байна. Мөн Естийн рашаан их хохиролтойд тооцогдоно. Бурхны том байшинг нь нурааж бурхан тахил идээ будааг нь ёстой будаа болгож дууссан билээ. Сүүлдээ рашаанчдын  очдог замыг нь эзлэн авч, тав хоног гэр майхнаас нь гаргахгүй сахисан байдаг. Тэднийг анчид ирж аварчээ.

Бас нэг золгүй явдал болжээ. Хагийн хар нуурын эрэг дээр Майдар дарга очиж ан хийж байх зорилгоор нэгэн байшин бариулсан юм байна. Тэр байшинд нь Мөнгөнморьтын хорихоос оргосон нэгэн хоригдол амьдардаг байж. Нуурнаас загасаа бариад идчихнэ. Самар жимсхэнээр бас гэдсээ хуурчихна. Гэтэл нэг өдөр хорхойтсон баавгай хүрээд ирлээ. Оргодол ч байшиндаа зугтан орж хаалга үүдээ дангинатал түгжээд бүгчихэж. Нэг хонож, хоёр хонож, нөгөө баавгай явдаггүй, үүдийг нь сахиад хэвтээд байж. Хэд хоносныг бүү мэд. Хожим нь хоригдол байшиндаа, баавгай үүдэнд нь турж үхсэн байсныг түүгээр явж байсан аянчин гөрөөчин хүмүүс илрүүлсэн юм. Хоригдол бугын шор эвэр атгаастай үүд рүүгээ мөлхөж байсан чигтээ өөд болжээ. Баавгай бас урдаас нь архирсан байдалтай хатчихсан байж.

Хорхойтсон  баавгай  Улаанбаатар  хүртэл  тэнээд  ирж  билээ. Амгалангийн Материал техникийн хангамжийн баазын хашаанд, мөн Богд уулан дахь Төрхурахын үслэг ангийн аж ахуйн гал тогоо руу дайрч орж агнуулжээ. Бас Багануурын уурхайн тэслэх бодисын агуулахад баавгай орж иргэний хамгаалалтын бэлэн байдал зарлуулж байсан удаатай гэнэ.

Хорхойтох үзэгдэл наймдугаар сарын дундаас арван нэгдүгээр сарын эхэн буюу бараг ичээнд орж дуусах үе хүртэл үргэлжилжээ. Олон зуун баавгай бууж ирсэн гэж үздэг бөгөөд харин ууландаа эргэж харьсан нь цөөхөн гэнэ. Хүмүүс ихэнхийг нь галзуурч, согтуурснаар нь далимдуулж агнаж устгаж арьс, өөх, доньт саврыг нь авч хоцорсон юм.

Баавгай хэнэггүй, зоригтой, бас нэрэлхүү. Нэрэлхүү нь бүүр хэт. Илт давамгай зэвсэглэсэн анчидтай тааралдлаа ч зугтана гэж байхгүй. ”Нэрэнд  муухай юм даа” гэх шиг  өөдөөс нь  алхаж  байгаад  шүршүүлчихдэг.

Гэвч  тэрхүү  хүчит  араатан  эрүүл “согтуудаа” ганцхан могойноос л айна. Юун нэрэлхэх барих. Могой харагдвал ухаан зулаггүй зугтаж арилдаг. Тэрэлжийн эхний айлууд энэнийг нь мэддэг тул тэр жил гэрээ тойруулж  баахан  зурмал  могой  өлгөчихсөн  байдаг  байж  билээ.  Баавгай  нохой шуугиулан дөхөж явснаа зурмал  могойг хармагцаа ум хумгүй буцан цогьдог байсан юм байх.

Эх сурвалж: tolgoilogch.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417