Сирийн хойд хэсгийг Туркүүдийн мэдэлд үлдээж буйгаа Цагаан ордноос мэдэгдлээ
Турк улс удахгүй Сирийн хойд хэсэг рүү нэвтрэн орох болохыг Цагаан ордон мэдэгдлээ. Ингэснээр Исламын улс (ISIL болон ISIS) бүлэглэлийн эсрэг ажиллагаанд оролцож буй АНУ-тай холбоотон курдуудын цаашдын хувь заяа тодорхойгүй болж байгааг "Al Jazeera" онцолсон байна.
Даваа гарагт Америкийн цэргүүд Туркийн хилийн дагуух бүсүүдийг орхиж эхэлснийг Сирийн Курдын хүчнийхэн мэдэгджээ.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Грисхам "АНУ-ын хүчин цаашдаа тус үйл ажиллагааг дэмжихгүй, оролцохгүй" гэж мэдэгдлээ. Мөн тэрбээр "Турк тун удахгүй Сирийн хойд хэсэгт хийх ажиллагаагаа эхлүүлэх болно" гэж нэмж дурдсан байна.