Оросын блоггер сэлфи зураг дарах гэж байгаад амиа алдах шахжээ
Санкт Петербургт нэгэн өндөр барилгын дээвэр дээрээс селфи хийхийг оролдсон эр бэртэж эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг Dailynews.ru мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр нь тодорхойгүй байгаа тус залууг 6 давхар байшингийн хоолой руу авирсан гэж мэдээлэв.
Тэрбээр селфи хийхийг оролдож байгаад харамсалтайгаар доош унажээ. Улмаар хохирогчийг олсон хүмүүс түргэн тусламж дуудсан ба одоогоор биеийн байдал нь маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байгаа аж.