Манчестер хот алхангаа гар утсаа оролддог хүмүүст зориулж шинэ зам тавьжээ
Манчестер хотын захиргааны төлөөлөгчид алхангаа гар утсаа ашигладаг хүмүүст зориулан гудамжнууддаа явган зорчигчийн шинэ эгнээг гаргажээ.
Маш олон хүмүүс алхаж байхдаа гар утсаа оролддог учир энэ нь бусад хүмүүст саад болж, хөдөлгөөнийг удаашруулдаг байна.
Тиймээс тус асуудлыг шийдэхийн тулд хотын удирдлагууд ийнхүү тусдаа эгнээг гаргахаар шийджээ.
Тус эгнээний зурвасын урт нь 75 метр бөгөөд дугуйн замтай төстэй. Төслийн санаачлагчид "Энэ нь явган зорчигчдыг бие биетэйгээ мөргөлдөхөөс хамгаалах хэлбэр юм. Мөн үүнийг Их Британийн бусад хотуудад түгээмэл ашиглана гэж найдаж байна" хэмээн ярьжээ.