Дэлхийн банкны ерөнхийлөгч: Энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байна
Дэлхийн эдийн засгийн өсөлт 7-р сард таамаглаж байсан шиг 2.6% -иас доогуур түвшинд очих магадлал өндөр байгааг Дэлхийн Банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс Канадын Монреалийн МакГилл их сургуульд хэлсэн болохыг ТАСС мэдэллээ.
Тэрбээр "Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Зургадугаар сард Дэлхийн Банк нь дэлхийн эдийн засаг 2019 онд 2.6%-иар өснө гэж таамаглаж байсан. Энэ нь 3 жилийн хугацаан дахь хамгийн бага хувь юм. Гэхдээ бид одоо уг өсөлтийг улам буурна гэж үзэж бөгөөд үүнд Brexit, Европын хямрал, худалдааны хямралууд нөлөөлж байна" гэж байгууллагын вебсайтнаасаа иш татан дурджээ.
Мөн Дэвид Малпасс "Түүнээс гадна хөгжиж буй ихэнх орнуудын хөрөнгө оруулалтын өсөлт хэтэрхий удаашралтай байгаа тул ирээдүйд тодорхой хэмжээгээр орлого өсөх магадлалтай" гэж нэмж хэлэв.
Дэлхийн банк өмнө нь гаргасан тайландаа дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд энэ онд 3% -иас 2.6% хүртэл буурч, ирэх онд ердөө 2.7% хүртэл өснө гэжээ.