Улаанбаатарт амьдрахын тулд ингэхээс өөр арга байхгүй

Улаанбаатарт амьдрахын тулд ингэхээс өөр арга байхгүй

1. Яриа

Та хэнтэй ч уулзсан бай агаарын агаарын юм ярих ёстой. Путин, Трампаас авхуулаад нийгмээ яруу тод шүүмжилдэг байх хэрэгтэй. Таны аминдаа арчаагүй байх энд огт хамаагүй. Долларын ханш, Оюу толгой, утаатай утаагүй нүүрс, сонгууль нтр гээд бүх л сэдвээр бүлт шаадаг байх ёстой. Лизингээр утас авах чинь хэнд ч падгүй. Шууд Монгол банкыг шүүмжил.

Энэ төрийн толгойд байгаа гаруудыг өнгөрсөн одоотой нь шүүмжилж ирээдүйд манай улс яаж сүйрэхийг Ванга мэт хэлдэг байх юм бол та ярилцагч этгээддээ гарцаагүй таалагдана. Ярианы сэдэв чинь хэдий чинээ муу ёртой байж шүүмжлэх тусмаа бусдыг төдий чинээ өөртөө татна. Бид муу мэдээнд хорхойссон баавгай шиг дурлаж итгэдэг хүмүүс.

Өөрийгөө харин магтах хэрэгтэй. Тэнд бизнес хийгээд, тийм төсөл хөтөлбөр дээр ажиллаж байна гэх зэргээр ханз ханз хүү таттал нь ярь.

Сөргүүлээд өнөөдөх чинь бас баахан бүлтрэнэ. Давуулж шидээд л бүлтрээд бай. Хүнд хэдэн төгрөг зээлүүлчихсэн чинь өгдөггүй гэж мэгээд л. Хэд үү гээд л цаадах чинь хэрэгт дурлаад асууна. Өө шалихгүй арваадхан сая төгрөг ш дээ гэнгүүтээ тэрийгээ огт тоохгүй байгаа мэт дүр үзүүлж “за тэгээд өөр юу байна” гэх мэтээр ярианыхаа сэдвээ огцом өөрчил. Яриан дотроо гадаад үг хэллэг оруулвал их сүртэй шүү.

2. Гар утас

Гартаа гайгүй үнэтэй iphone заавал барь. Зээлээр, лийзэнгээр болтугай ч хамаагүй ав. Хоосон хоноод ч болтугай шаа.
Хүн амьтантай уулзахдаа эхлээд утсаа ширээн дээр гаргаж тавь. Цаадах чинь шууд харна. Сөрөөд утсаа гаргаж тавихгүй бол чи нэг нойлоор тэргүүлээд эхэллээ гэсэн үг. Хашир чамаас миа утастай нь ойлгомжтой. Найзууд уулзаад зураг даруулдагдаа. Тэр үед нь “өө минийхээр дарчих” нтр гэж сүүлийн үеийн гоё камертай утастайгаараа шууд аарх. Цаадхынхаа яриаг нүдрүү нь харж анхааралтай сонсч огт болохгүй. Хэр баргийн юм тоохгүй байгаа мэт дүр үзүүлж утсаараа оролд. Яасан гэнээ хэмээн яриаг нь тодруулж, бүдгэрүүл. Утас чинь ойр ойрхон дугарах тусмаа сайн. Энэ нийгэмд мөн ч их хэрэгцээтэй хүн гэдгээ бусдад ойлгуул. За эргээд залгая гэх мэтээр товчхон баавартай ярь. Гайгүй л мөнгө байна ш дээ, арваадхан сая төгрөг өө, за чи өөрөө мэдээд зохицуул нтр гээд л.

3. Хувцаслалт, имиж

Аль болох л гоё ганган хувцас өмс. Өр шир тавиад ч болов үнэтэй хувцас ав. Нөгөө хүндээ таалагдаж сүрийг үзүүлж л байвал биед эвтэйхэн байх нтр бол огт хамаагүй. Хувцсан дээр чинь хулхи ч хамаагүй бэрээндийн нэр байх ёстой. Сандал дээр хувцасаа тайлж тохохоор бол бэрээнд нэртэй хэсгийг нь хүний нүдэнд ил харагдахаар эргүүлж тавь. Нүдний шил зүүгээд хүзүүн дээрээ ороолт тохчихвол их гоё харагдана. Гайгүй машин унадаг бол уулзах хүнээ машиндаа дуудчих. Тийм дугаартай хоёр зуу гэж мэгээд л.
Ер нь хэн ч хараад үнийг нь мэддэг зохих зохихгүй нь хамаагүй хувцас их чухал шүү.

4. Сошиал
Сошиал дээр чи аль болох тансаг амьдралтай, нийгэмд нөлөөтэй ухаантай лут хүн гэдгээ л мэдрүүлж байх ёстой. Ресторанд хоол идсэн зургаа л оруулахаас биш гуанзанд хоол идсэнээ огт тавьж болохгүй.
Олны танил, хүч тэнхээ, нэр алдар ихтэй хүмүүстээ авхуулсан зургаа найзтайгаа таарав, ахтайгаа уулзав гэх мэтээр өөрөө их дотных нь хүн гэсэн агуулгаар поостол.
Бас нөлөөтэй хүмүүсийг тааглаад найздаа амжил хүсье гэх ч юмуу.
Нарантуул, гэр хороолол хавийн фоонтой зургаа поостлохоос цээрлэмз.
Зайсан, Шангрилла хавийн фоон байх тусмаал саак. Амьдрал зах дээр зураг имарт дээр шүү.
Мань шиг царай муутай найзуудтайгаа авхуулсан зураг огт фоостолж болохгүй. Дандаа гоё ганган хүмүүсийн хүрээлэлд байдаг гэдгээ мэдрүүлж байх ёстой.
Гадаад дотоотруу зугаалгаар явахаар бол гол нь л зураг. Тухайн орчны сайн сайхныг нь бие сэтгэлээрээ мэдрэх бол ёстой падгүй.
Фитнест явж бодигоор хичээллэдэг зэргээ харуулсан, бие хаагаа чангалж гүзээ гэдсээ татсан зурагнууд бас их чухал шүү. Номын дэлгүүр хавиар эргэсэн зураг зүгээр. Кофе шопт орсон зургаа тавь. Пиав шопт орсоноо огт болохгүй. Товчхондоо нүүр хуудсандаа бусдын муу муухайг шэйрлэж өөрийнхөө сайн сайхныг л бичих ёстой. Олны танил нэгэн бол та хэдэн нөхөр авгай сольсон нь огт чухал биш. Хайр , гэр бүл үр хүүхэд гэсэн сэдвээр сургааль айлдаад л наагаад байдаг юм шүү дээ. Эхнэрээ орой нь зодчихоод өглөө нь миний хань нтр гээд л. Их ухааны юм бичихээ мартав.

5. Баар саванд
Өө би Монгол архи уудаггүй гээд л шууд томор. Шууд дангаар нь юм үзээгүй юм шиг ууж болохгүй. Тоник, сод нтрээр баяжуулаад та нараас өөр соёлтой уудаг шүү гэдгээ ойлгуул. Яаж ч оройтсон эхнэр нөхрөөсөө огт айдаггүй дүр эсгэ. Худлаа эхнэрлүүгээ залгасан дүр үзүүлээд би оройтоно унтаж бай гээд л.
Энэ эхнэрээсээ ч айдаггүй мундаг хүчирхэг эр байна гэж төсөөлнө чамайг.
Харьхаар бол нууцаар дуудлагын жолооч дууд. Тэгээд утас чинь дугарангуут за манай жолооч ирчихлээ гээд өндий. Хувийн жолоочтой том гар байнадаа гэж бодсон гарууд бужигналдаад үлдэнэ. Хувцасаа өмсөөд яг гарахын өмнө тооцоо мооцоо юу билээ гээд нэг хайнга асуучих. Цаадуул чинь зүгээр зүгээр гээд л хоцроно. Тэгэнгүүт нь баярлалаа баяртай нтр гэж доошоо орохгүй. Зүгээр л “За ярий” гээд явчих. Огцом ширүүн хэлнэ шүү.
Юмыг яаж мэдэхүү караокээдхаар бол зохиолын дуу дуулваа. Аль болох 80, 90 ээд оны истраадын дуу явна ш дээ. Болж өгвөл ганц нэг гадаад дуу урын сандаа байлгаарай.

6. Зам дээр
Зам дээр бол хэн гэдгээ умартан алалц. Зүүн тийшээ эргэх бол баруун талдаа дохиж хуураад зүүн эргэ. Эгнээ байр хамаагүй ээ аргалаад хоншоороо чих. Настай хүн, эмэгтэй хүний урдуур хус. Өмнөх гар чинь дохио өгвөл шууд хурдаа нэм. Туслах замаас орохоор машаан харагдвал дайрч мэдэхээр хаазал. Хэн нэгэн хэл ам хийвэл өшөө чангаар хэрэлд. Зогсоол олдохгүй бол миа машааны ард л тавьдаг юм ш дээ. Гэрлэн дохион дээр ногоон асахыг урьдчилан мэдэрч өмнөх машаанаа сигнаалд. Зам дээр хүнээ байхад намайг хэн ч анзаарахгүй гэж бод. Нөгөө гоё ганган харагдахыг хүсдэг нэр мэр бол ярьшиг л байна. Таньдаг хүн амьтантай таарчихгүй л бол тээ. Хамт яваа хүмүүс үү. Тэд угаасаа л сууж яваа машиныхаа талд ордог Монгол хүмүүс.
Нууж чадах юм бол нүгэл биш
Сайрхахгүй л бол буян биш

Шагж Гэлэн

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417