Хойд Солонгос Путины Оросын тусгаар тогтнолыг хамгаалах бодлогыг дэмжиж байна
Хойд Солонгосын удирдлагууд Ерөнхийлөгч В.Путины Оросын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг хамгаалахад чиглэсэн бодлогыг дэмжиж байна гэж Хойд Солонгосын ардын их хурлын дарга Чо Рён Хэ лхагва гарагт Пхеньянд Оросын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Тэрбээр "Бид Путины Оросын тусгаар тогтнолыг хамгаалах бодлогыг бүрэн дэмжиж байна. Орос улс хөгжлийг нь зогсооход чиглэсэн гадаад аюул заналхийллийг амжилттай даван туулна гэдэгт итгэж байна" гэж хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дөрөвдүгээр сард Владивосток хотод хийсэн дээд хэмжээний уулзалт нь хоёр орны харилцааг хэр хүчтэй болохыг дэлхий дахинд харуулсан гэж тэрбээр нэмж дурдав.
Түүний хэлснээр Путин Хойд Солонгост маш нэр хүндтэй байдаг бөгөөд Хойд Солонгосын төлөөлөгчид удахгүй Орост айлчлах аж.