Тайванийн удирдагч Хятадын "нэг улс, хоёр систем" -ийн саналыг няцаав
Тайванийн ерөнхийлөгч пүрэв гарагт Хятадын "нэг улс, хоёр систем" гэсэн бодлогыг няцааж ийм зохицуулалтын улмаас Хонконгод эмх замбараагүй байдал үүссэн гэж мэдэгдсэн болохыг Ройтерс мэдээллээ.
Ерөнхийлөгч Цай Инг-вэн Тайванийн үндэсний их баярын өдрийн ёслол дээр "Тайванийн тусгаар тогтнол, засгийн газар эрх чөлөө, ардчиллыг хамгаалах болно" гэж амлажээ.
Хонконгийн засгийн газар олон сарын эсэргүүцэлтэй тулгарч, оршин суугчид хотыг хяналтандаа байлгахын төлөө тууштай зүтгэж байна.
Хятад Тайванийг ижил төстэй зохицуулалтаар мэдэлдээ оруулахыг санал болгодог ч Цай Бээжингийн бодлого нь бүс нутгийн тогтвортой байдалд аюул учруулж байна гэж мэдэгдэв.
Цай Инг-вэн хэлэхдээ "Хятад улс Тайваньд өөрийн "нэг улс, хоёр систем"-ийг нэвтрүүлэх гэж заналхийлсээр байна. Тэдний дипломат дарамт, цэргийн шахалт үзүүлж байгаа нь манай бүс нутгийн тогтвортой байдалд хүндрэл учруулж байна. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалах ёстой" гэжээ.
Мөн тэрбээр Тайванийн 23 сая хүн санал нэгдэж "нэг улс, хоёр систем"-ээс татгалзах ёстойг нэмж дурдав.
Тайвань Хятадын харилцаа сүүлийн 10 жилийн турш тогтвортой байж, хоёр тал бизнесийн харилцаагаа өргөжүүлэхэд илүү анхаарч байсан боловч 2016 онд Цай албан тушаалаа авснаас хойш бүх зүйл өөрчлөгдөх болсон юм.
Учир нь Цай бие даасан, хараат байдлыг хүсэж байгаа юм.