Ах, дүү хоёрын зүрх шимшрэм гэрэл зургийн түүх

Ах, дүү хоёрын зүрх шимшрэм гэрэл зургийн түүх

Гэрэл зураг түүхийн гэрч гэж. Гэрэл зургийн аппарат зохион бүтээгдэж бий болсноосоо хойш бараг сүүлийн 200-гаад жилийн түүхийг харах цонх болжээ. Дэлхийн II дайны төгсгөл үеийн эмгэнэлт нэгэн түүх энэ гэрэл зурагт шингэж үлджээ. Японы Хиросима, Нагасаки хотуудад америкчууд атомын бөмбөг хаясны дараа Хиросима хотод 146 мянган хүн, Нагасакид 80 мянган хүн тус тус амиа алдсан нь хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн эмгэнэлт түүхүүдийн нэг яах аргагүй мөн.

1945 оны наймдугаар сарын 6-9-ний хоорондох хэдхэн хоног милитарист Японы эзэнт гүрэн,  түүний ард түмэнд хар дарсан өдрүүд байлаа. Учир нь наймдугаар сарын 6-нд америкчууд Хиросимад атомын бөмбөг хаясан бол ердөө хоёр хоногийн дараа, наймдугаар сарын 9-нд ЗХУ Японтой дөрвөн сарын өмнө байгуулсан харилцан үл довтлолцох гэрээгээ цуцалж БНМАУ-ын хамтаар дайн зарласан. Мөн тэр өдөр буюу наймдугаар сарын 9-нд Нагасаки хотод АНУ хоёр дахь атомын бөмбөгөө хаяж 80 мянган хүний амийг хөнөөв. 

Яг тэр үед л энэ гэрэл зургийг авсан аж.  Жое О' Доннел хэмээх америк гэрэл зурагчин эр яагаад ч юм Нагасаки хотод явж таарсан ба цөмийн бөмбөг хаясны дараахан үй олон амиа алдагсдын цогцсыг шатаах зууханд хийж нэг ёсны цэвэрлэгээ хийж байх үед нас барсан дүүгээ чандарлахаар үүрч яваа хүүтэй таарчээ.

Хүү өөрөө түлэгдсэн боловч огт уйлахгүй, харц нь зоримог, тууштай харагдаж байсан гэнэ.

Хожим Жое О’Доннел зургаа хэвлэлд нийтлүүлэхдээ тайлбарт нь “Би арав орчим настай хүүг алхаж байгааг харсан. Тэр нуруун дээрээ дүүгээ үүрсэн байсан юм. Би ихэвчлэн ах эгч нарынхаа нуруун дээр тоглож байгаа хүүхдүүдийг харсан. Гэвч ахынхаа нуруунд баглуулсан энэ хүүхэд өөр байсан. Ах нь гутал өмсөөгүй, хөл нүцгэн байлаа. Түүний царайнд зовлон мэдрэгдэж байсан ч хүү хөмхийгөө зуусан, зоримог харагдаж байлаа. Ах нь таваас арван минут орчим хөдөлгөөнгүй анхааралтай зогсоно. Удалгүй тэнд ажиллаж байсан хүмүүс хүүг анзаарч нуруунаас нь хэдийнэ мөнх нойрссон дүүг нь авч чандарласан ба тэнд нас барагсадтай багахан төдий ч ёс хийх, чандарыг нь хэн нэгэнд нь саванд хийж өгөх ямар ч боломжгүй байлаа. Гайхалтай нь хүү дүүгээ чандарлахыг нүдээ цавчилдгүй харж зогсоод чимээгүйхэн алхаж одсон юм” гэсэн байдаг.

Ингэснээр сэтгэл шимшрэм энэ зураг олон нийтэд ил болж дайныг тэр тусмаа цөмийн бөмбөгийг үзэн ядах, эсэргүүцэх сэтгэлгээг ард  түмнүүдийн дунд дэлгэрэх ихээхэн нөлөө үзүүлсэн гэрэл зурагт тооцогдож ирсэн билээ. Сүүлд нь хүүгийн амьдралаар сэдэвлэсэн "Гэрэлт цох" гэсэн хүүхэлдэйн киног 1988 онд Япон улсад бүтээсэн байдаг юм. Сэцүко болон Сэйта нарын ээж агаарын довтолгоонд үрэгдэж, тэд дайнд оролцохоор явсан аавыгаа хайж явсан ч харамсалтай нь дүү нь нас барсан байдаг. Дайн эргэн тойрон дахь бүхнийг нь хэрхэн сүйдэлж байгааг харсан ч өөрсдийн гэнэн цайлган, сайн сайхан зан чанар, хайр энэрэлийг хадгалж үлдэж, юу ч үгүй болсон ертөнцөд дутуу дутуугаа нөхөн тэмцэж байгаа ах дүү хоёрын тухай гарах бөгөөд тун алдартай анимэйшн болж чаджээ.

Ийм их зовлон бэрхшээл нуруун дээрээ үүрсэн Японы ард түмэн өнөөгийн хөгжил дэвшилд хүрч чадсан нь гайхалтай хэрэг ажгуу. Дайны зовлон энэ ард түмнийг хатуужуулсан нь тэр болой.

Эх сурвалж: tolgoilogch.mn

64
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Б.Жаргалсайхан: Монголчууд офшортойгоо, ЖДҮ-тэйгээ эвлэрээд дуугай амьдар

2020-06-26

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Бие биедээ хүрч мэдэрч байх нь ямар ашигтай вэ?

2020-07-07

Сэтгэл хангалуун ээлжийн амралтыг хэрхэн бий болгох вэ?

2020-07-03

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллуулж болох дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглаж эхэлжээ

2020-07-09

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Япон улс газар хөдлөлтийн үед ажиллах чадвартай хурдан галт тэрэг бүтээжээ

2020-07-03

5G сүлжээг нэвтрүүлэхэд их хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байна

2020-07-02

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Дэлхийн II дайнаас хойших гүн хямралтай нүүр тулна гэв

2020-06-23

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

#29 Б.Батням - Манлайллын боловсролын үндэсний төвийн захирал

2020-07-01

#03 Хасах 18 - Халуун сэдэв

2020-06-19

БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл явж эхэлнэ

2020-07-09

Баяр наадмын өдрүүдээр ажиллах банкуудын цагийн хуваарь

2020-07-09

Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал хүслээ

2020-07-09

ДОХ өвчтэй Бразилын иргэн туршилтын эм хэрэглэсний дараа эдгэсэн байна

2020-07-09

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

“Атлетик 220” клуб Капитрон банктай 4 дэх жилдээ хамтран ажиллана

2020-07-09

Ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2020-07-08

Гадаад зах зээлийн тойм

2020-07-07

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Мөөгөнцөрөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2020-07-07

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Энэтхэг, Хятад улс хилийн маргаантай бүсээс цэргээ гаргахаар тохиролцжээ

2020-07-07

Ираны цөмийн байгууламжид Израйл хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэжээ

2020-07-07

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Фүүүүү, Будда багшийн сургаалиас...

2020-07-07

Л.Ану-Үжин: Гэр хороололын жорлонгууд хальж зам руу орсон, тэрийг нь хөл нүцгэн туулж байгаа Монголчуудаа хараад нойр хулжчихлаа...

2020-07-07

Доржпаламын Эрдэнэцогт: ДАЛААД ОНД

2020-07-02

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

643 санал өгсөн

51-60
24.42%
41-50
19.91%
31-35
13.22%
36-40
9.64%
25-30
9.02%
21-24
7.0%
13-16
6.07%
65+
5.6%
17-20
5.13%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,296

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,502

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,711

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,126