Турк Сирийн хойд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааныхаа үеэр нийт 277 террористыг устгасан гэж Батлан хамгаалах яамнаас нь мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр "Тус ажиллагаанд Курдистаны Ажилчдын нам (PKK) болон Ард түмнийг хамгаалах хүчний (YPG) гишүүд оролцсон байна.
10-р сарын 9-нд Анкара Сирийн хойд хэсэгт "Энхтайвны эх үүсвэр" нэртэй ажиллагаагаа явуулж, Курдын байрлалд агаараас цохилт өгч эхэлжээ. Харин Сирийн САНА мэдээллийн агентлаг энэхүү ажиллагааг түрэмгийлэл гэж үзэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг ч мөн Анкарагийн үйлдлийг буруушаав.
Аль-Арабия телевизийн сувгийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор Сирийн хойд хэсэгт Туркийн агаарын цохилтын улмаас 17 энгийн иргэн амь үрэгдсэн байна.