АНУ, Хятадын төлөөлөгчид хоёр сар гаруй хугацааны дараа дахин уулзаж, 15 сар үргэлжилсэн худалдааны дайныг сулруулж, АНУ-ын ногдуулсан татварын өсөлтийг хойшлуулж магадгүй байгаагаа илэрхийлснийг Ройтерс мэдээллээ.
АНУ-ын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайттицер нар Хятадын Шадар сайд Лю Хе болон бусад албаны хүмүүстэй Цагаан ордны ойролцоох USTR-ийн төв байранд 7 цаг орчим хуралджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хятадтай маш сайн хэлэлцээр хийлээ" гэж хэлэв. Тэрбээр үүнийг сайны дохио гэж үзэн баасан гарагт Цагаан ордонд Лю-тэй уулзахаар төлөвлөж байгаагаа дурджээ.
Лю нь хэлэлцээр дуусаад машинд суухаасаа өмнө сэтгүүлчдийн асуултад хариулахгүйгээр гараа даллаж байв. Хоёр тал өнөөдөр буюу баасан гарагт сүүлийн уулзалтаа хийх юм.
Трамп бүтцийн шинэчлэл хийх шаардлагыг тавьж Хятадтай худалдааны дайныг эхлүүлсэн боловч Хятад улс эдийн засгийн бодлогоо үндсээр нь өөрчлөх хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн байна.