Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу 2 удаа пуужин харважээ
Саудын Арабын эргийн ойролцоо Улаан тэнгисээр явж байсан Ираны газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц руу өнөөдөр 2 удаа пуужингаар харвасан болохыг Тегеранаас мэдэгджээ.
Саудын Арабын албаны хүмүүс тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй ба газрын тосны үнэ 2% -иар өссөн байна. Тус хэргийн улмаас Улаан тэнгист газрын тос асгарч байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Аббас Мусави энэ үйл явдлыг "дайралт" гэж үзжээ. Мусави мэдэгдэлдээ "Сабит хөлгийг хагас цагийн дотор хоёр удаа бөмбөгдсөн бөгөөд одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна" гэж дурдав.
Түүнчлэн Саудын Араб тус дайралтыг үйлдсэн нь нотлогдвол АНУ, Саудын Араб, болон Иран хоорондын харилцаа улам муудах болно" гэж эрх баригчид сануулав.
Учир нь Саудын Араб нь АНУ-ын холбоотон бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийг цөмийн хэлэлцээрээс нэг алхмаар холдуулж, Ираны эдийн засагт хориг тавьснаар хоёр талын харилцаа муудах болсон юм.