ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын хаан Салман бин Абдулазиз аль Саудад Камчаткийн цагаан шонхор бэлэглэснийг ТАСС мэдээллээ.
Хаан Салман хариуд нь Владимир Путинд талархаж, зураг дурсгасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Энэ бол Камчаткаас ирсэн шувуу юм. Тэнд тус төрөл зүйлийг үржүүлэхэд зориулагдсан төв байгуулагдаж байгаа” гэж хэлжээ.
Владимир Путин 2019 оны аравдугаар сарын 14-нд Саудын Арабад очсон юм. Тэрбээр өмнө нь 2007 онд Эр-Риядад айлчилсан бөгөөд Саудын Арабын хаан Салман бин Абдул-Азиз Аль Сауд 2017 оны аравдугаар сард ОХУ-д түүхэн анхны айлчлал хийх хүртэл хоёр орны удирдагч дээд түвшний айлчлалаас татгалзаж байв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Саудын Арабын Эр-Риядад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Орос, Саудын Араб хооронд газрын тос олборлогч орнуудын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.